Хятадын нэгэн компани “хараал”-ын тоо орсон утасны дугаартай хүнийг ажилд авахаас татгалзжээ

0

Хятадын Шиньжэн хотын нэгэн боловсрол, сургалтын компани “хараал”-ын тоо орсон утасны дугаартай хүнийг ажилд авахгүй байна гэсэн сэдэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй шуугиан тариад байна. Компанийн эзэн энэ тоог бүтэлгүйтэл дагуулдаг гэж үздэгтэй холбоотой ажээ.

Хятадын Шиньжэн хотын нэгэн боловсрол, сургалтын компани хэд хэдэн ажил горилогчийг ажилд авахаас татгалзжээ. Эдгээр хүмүүсийн утасны дугаарт 5-ын тоо орсон байсан тул компанийн удирдлага “азгүй тоо” гэж үзсэн байна. Тус компанид ажилд орохыг үнэхээр их хүсэж байвал ажил горилогчдод утасны дугаараа солихыг зөвлөжээ.

contactspace.com

Энэ явдал хятадын сошиал сүлжээнд ихээхэн шуугиан тариад байгаа юм. Орчин цагийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй, өнгөрсөн үеийн хий мухар сүсэгтэйгээ зууралдсан, хоосон сүсэг бишрэлд автаж байна гэж олон хүмүүс шүүмжилсэн харагдана. Хятадад мухар сүсэг бишрэл одоо ч гэсэн амьдралынх нь чухал хэсэг болж байгаа нь нууц биш. “Өөрчлөлтийн судар”-т буюу хятадын гүн ухааны эртний судар бичигт тавын тоог тааламжгүй гэж бичсэн байдаг. Тус компанийн удирдлагууд тухайн сургаалыг дагасан байж болох магадлалтай.

enableleaders.com

“Компанийн удирдлага ямар ч сүсэг бишрэлтэй байж болно, гэхдээ мухар сүсэг гээч зүйл орчин цагийн амьдралд байх газар үгүй” гэж хятадын сошиал сүлжээ хэрэглэгчид үзэл бодлоо илэрхийлсэн харагдана. “Утасны дугаарын тоогоор сонгон шалгаруулалт явуулах нь хүнийг ялгаварлан гадуурхаж байгаатай адил”, “21 дүгээр зуунд мухар сүсэг гэж байх ёсгүй”, “Энэ тохиолдолд та далдыг хардаг далай ламыг хөлсөлж авбал яасан юм бэ?” гэсэн сэтгэгдэл бичсэн хэрэглэгчид ч байна.

elberton.net

Уншигч таны хувьд мухар сүсэг гэж бодож байна уу? Эсвэл өөр бодолтой байна уу?

4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *