2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд

0

Шинээр гарах кинонуудыг үзэх төлөвлөгөө хиймээр байна уу? 2-р сард сүр дуулиантай нээлтээ хийх гэж буй 13 киног та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. “Шилдгийн шилдэг” биш ч гэсэн таны сонирхолыг татах нь дамжиггүй.

Deadpool, 2016

Комиксийн ээлжит уран бүтээл үү? Тэгэлгүй яах вэ? Яагаад гэвэл Дедпул бол Marvel-ийн хамгийн инээдтэй бөгөөд галзуу супер баатар. Нэгэн нууц байгууллага Уэйд Уилсоныг эрэмдэг болгосон ч бараг үхэшгүй мөнхийн дүрийг олгосон, төрөлхийн алиа хошин зантай Уэйд цус урсгасан тулааныхаа үеэр ч хошигнохтойгоо л байх аж. Тим Миллерийн найруулсан кино энэ жилийн инээдмийн төрлийн кинонд дээгүүр бичигдэх төлөвтэй байна. Киноны гол баатар хайр дурлалтайгаа хэрхэн учирсан, яаж яваад бараг эрэмдэг болсон гээд түүхээ дурсах бөгөөд X-men-ээс хоёр ч супер баатар нэмэгдэн орж ирнэ. Гол дүрүүдэд Райан Рейнольдс, Морен Баккарин, Эд Скрейн, Жина Карано болон Ти Жей Миллер нар тогложээ.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 3

Gods of Egypt, 2016

“Game of Thrones”-ын баатар Николай Костер-Вальдау “The 300 Spartans”-ын баатар Жерарда Батлерийн эсрэг – энэ кино бидэнд ихийг амлаж байна. Кинонд эйкшн одууд тоглоод зогсоогүй тэнгэрийн бурхан Гора болон түнэр харанхуйн бурхан Сета нарын тулааныг гайхамшигтайгаар үзүүлж чадсан кино болжээ. Бурхдын тулааны дунд жирийн нэгэн залуу Бек оролцох нь улам ч сонирхолтой. Египет бурхдын дүрийг цагаан арьстнууд бүтээлээ гэж багагүй шүүмжлэлд өртөөд амжсан.

GodsOfEgypt_DOMTrlr1_Texted_HD 2861.tif

Pride and Prejudice and Zombies, 2016

19-р зууны үед чинээлэг Англи гэр бүлд өсөж байгаа охин хүүхэд оёж, бүжиглэж, аж ахуй эрхэлж, бусадтай яриа дэлгэж сурсан байх ёстой ….  бас болоогүй ээ, гар доорх багаж хэрэгслээр зомбиг алах. Уг киног Жейн Остины сонгодог тууж дээр үндэслэн орчин үеийн инээдэм, уянгын бөгөөд аймшгийн киног бүтээжээ. Гол дүрийн баатрууд хайрлаж дурлаад зогсохгүй Британийг сүүлийн 200 жил дарлаж байгаа ад чөтгөрөөс салгах тэмцэлд гарна.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 5

The Finest Hours, 2016

1952 онд томоохон далайн шуурганы улмаас нефть тээвэрлэгч танкер “Пендлтон” ширүүн давалгааны цохилтыг даалгүй хоёр хэсэг болон хуваагджээ. Танкерийн нэг хэсэг нь живэлгүй хөвсөөр байсан боловч багийн гишүүд үхлийн хавханд нэгэнт орсон байв. Тэднийг эргийн харуулын жижиг катер онгоц аварч чадах байлаа, ямар нэгэн холбоо харилцаагүй, далайн ширүүн давалгааг даван туулах ажил эр зоригтой Беранд Уэббер боцмантай багийн 4 гишүүнд оногджээ. Бодит түүхийг дэлгэцийн бүтээл болгохын тулд Walt Disney нийт 80 сая гаруй доллар зарцуулсан байна.

Eric Bana is Warrant Officer Daniel Cluff, Chris PIne is Bernie Webber and Kyle Gallner is Andy Fitzgerald in Disney's THE FINEST HOURS, the heroic action-thriller based on the extraordinary true story of the most daring rescue in the history of the Coast Guard.

Triple Nine, 2016

Оросын мафи ажилдаа ханцуй шамлан орлоо! Жон Хиллкоутын гэмт хэргийн кинонд оросын мафийнхан америкийн “мөрөвчтэй чөтгөрүүд”-ийг сүрдүүлнэ. Эцэс сүүлдээ явсаар цагдаа нар өөрсдийн ажил хэргээ бүтээхийн тулд томоохон гэмт хэргийн үйл ажиллагаа зохион байгуулахаар болно. Үйл ажиллагааг явуулж байх хооронд бусдын анхаарлыг өөр гэмт хэрэг рүү хандуулахын тулд ажлын гараагаа дөнгөж эхлээд байгаа цагдааг ална. Дүрүүдэд Кейси Аффлек, Чиветель Эжиофор, Энтони Мэки, Аарон Пол, Вуди Харрельсон болон Кейт Уинслет тогложээ.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 6

Zoolander 2, 2016

2001 онд Бен Стиллер уг киноны анхны ангийг хийж загварын ертөнцийн тайзны арын амьдралын эрээн барааныг харуулсан. Кино тухайн үедээ дээгүүр байранд орж чадаагүй ч гэлээ найруулагчид алдар хүндийг авчирч чадсан бөгөөд дараагийн ангийг хийх болно гэдгээ Стиллер амлаж байлаа. Амлалтаа ч тэрээр биелүүлж байгаа бололтой, загвар өмсөгчид энэ удаад Интерполын мөрдөгч бүсгүйд нэгэн гэмт хэргийг мөрдөхөд нь туслах ажээ – нэгэн этгээд хамгийн алдартай залуу модель залуучуудын амийг өгүүтгэн яваа.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 7

Spotlight, 2015

Католик шашны лам нарыг хэн ч тоохгүй болсон цагт тэд юу хийдэг вэ? Энэ асуултын хариултыг The Boston Globe сонины сэтгүүлчид 2000-аад оны эхээр олсон юм. Цуврал аллагыг мөрдөж байх хугацаанд Бостонд 90 гаруй тус шашны лам нар байх бөгөөд хотын хамба лам Лоу кардинал өөрийн ивээлдээ авсан байх ажээ. Бодит түүхийг Том МакКарти Гол уран бүтээл болгон хувиргаж, дүрүүдэд Марк Руффало, Майкл Китон, Рэйчел МакАдамс болон Лив Шрайбер нар тоглосон байна.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 8

Trumbo, 2015

Хоёрдугаар дайны сүүлээр Холливудад Америкийн коммунист намын хэд хэдэн гишүүд байлаа. Тэд нацистуудтай байлдаж байсан орос цэргүүдийн алдар хүндийг магтан дуулсан хэд хэдэн кино бүтээхэд оролцож байв. “Халуун” дайн “хүйтэн” дайнаар солигдох тэр үед Холливудын коммунистуудын хүчилтөрөгчийг хаах шиг л санагдаж, тэдний араас мөшгөж эхлэх болжээ. Хамгийн алдартай золиос бол авьяаслаг найруулагч Далтон Трамбо – нууц нэрээр өөрийн уран бүтээлээ хийж алдрын тавцанд ил гарч чадахгүй байсан тухайн үеийн найруулагчийн дүрийг жүжигчин Брайан Кэрнстон чадварлаг гаргажээ.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 9

How to Be Single, 2016

Том хотод ганц бие бүсгүй байна гэж амаргүй. Дакота Жонсон “Fifty Shades of Grey”–д тоглон өөрийн туршлагаараа ямар хэцүүг мэдэрсэн. Тэрээр энэ удаад элдэв янаг амрагийн ажил хийхгүй харин өөрийн найзын удирдлага дор ганц бие бүсгүйн тэнэмэл чөлөөт амьдралаар амьдарч сурна. Хайр дурлалаа хайн том хотоор дэмий тэнэх эцэс төгсгөлгүй мэт …

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 10

Brooklyn, 2015

Буцах уу, үлдэх үү? Энэ асуултыг маш олон цагаачид өөрсдөдөө тавьдаг болов уу, ялангуяа харийн нутагт итгэж мөрөөдөж ирсэн хүсэл нь биелэхгүй бол. Ирландын найруулагч Жон Кроул ирландын нэгэн бүсгүйн жишээн дээр энэ асуудлыг гарган иржээ: 1950 онд эх нутгаа орхин аз жаргалыг олохоор Нью-Йоркийг зорин гарсан ч, гэртээ л аз жаргалыг мэдэрч байснаа ухаарчээ. Бүсгүйн асуудлыг хайр дурлал хүндрүүлнэ, эх нутагт ч, зорьж очсон Нью-Йоркт ч түүний хайртай залуучууд бий. Кино гурван ч шалгуураар Оскарт нэр дэвшээд байгаа юм.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 11

By the Sea, 2015

Залуу, бүсгүй бас францын эрэг орчим. Анжелина Жолигийн найруулсан гурав дахь уран бүтээл – энэ удаад бүтээлээ өөрөө бичиж, зураг авалтаа хийж өөрөө гол дүрийн эмэгтэйд тоглосон. Дэлгэцийн хамтран тоглогч нь нөхөр Брэд Питт. Тэд эхнэр, нөхрийн дүрийг хамтдаа бүтээжээ, хосууд гэр бүлд тохиолдсон уй гашууг даван туулж шинэ эрч хүчийг олж авахаар европын нэгэн далайн эрэг хавьд орших амралтын газар иржээ. Уй гашууг даван туулна гэдэг амаргүй … Киног европын сонгодог уянгын төрлөөр авсан тул та “Mr. and Mrs. Smith” шиг байна гэж бүү бодоорой.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 12

Mr. Holmes, 2015

Билл Кондонын сэтгэлзүйн драм, энэ удаад Шерлок Холмсын ид гялалзаж яваа үе биш харин бөглүү нэгэн тосгонд суух өвгөн Холмс болжээ. Үе үе ой санамжаа алдах боловч амьдралд суралцсан хэвээр. Кинонд детектив үйл явдал гаргахаа мартаагүй, гэхдээ насан туршдаа хуулийг чандлан дагаж байсан хүний тухай, мөн үүндээ тэрээр харамсаж байгаагаа дурсах өвгөний тухай кино ажээ. Дүрийг Йен МакКеллен бүтээсэн байна.

2016 оны 2-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд 13

Regression, 2015

Испанийн найруулагч Алехандро Аменабар хэсэг хугацаанд завсарласны дараа шинэ уран бүтээлээ хийлээ. Нэгэн гэмт хэргийг мөрдөх залуу цагдаагийн тухай өгүүлэх кино – гэмт хэргийг зэрвэс харахад бүх зүйл ойлгомжтой мэт. Согтуу эцэг нь ахлах ангийн охиноо хүчинджээ, мөрдлөгийн явцад гэмт хэрэг улам ээдрээтэй болно – бас өөр этгээдүүд охиныг хүчиндсэн байж болзошгүй … Киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн байна.

"Regression" Day 32 Photo: Jan Thijs 2014

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Flower Flo

    Flower Flo

    2016/02/09 at 17:54

    Vzne ee

  2. Зочин

    2016/02/09 at 18:01

    Ene jiliin hamgiin man gar kinoo ni Zoolander 2 boloh baih aa. Humuusiin durgui 2 eregtei jujig chin neg kinoond, deerees ni bieber hurtel nemegdeed orchihoor chin ene kinoog hen uzeh ym bee. Gey nar uzehl baih. Busad ni bol uzuushtei goyo kinonuud shig baina

  3. Зочин

    2016/02/09 at 18:08

    zoolanderiig hamgiin door ni oruul

  4. Зочин

    2016/02/09 at 18:13

    zoolanderiig jagsaaltaas has. Minii uzeh durgui jujigchid hamtarch neg kinoond toglohoor chin bi law guisan ch uzehgui. ochij ochij ene 2 neg kinoon toglono gedeg ch dugui duguigaa olj. mun taarch dee. d1 jujigchid

  5. лол

    2016/02/09 at 22:27

    Хорус болон Сит 2 шүү дээ.

  6. лол

    2016/02/09 at 22:28

    Энэ Зүүландерийг муулаад байгаа хүмүүс 1-р анги дээрээ энэ 2 хамтарч тоглоод маш сайн амжилттай байсан гэдгийг мэдэхгүй л байх л даа.Миний дургүй жүжигчин байна этр лооооол

  7. feeling stupid

    2016/02/10 at 01:48

    Ene zoolanderig muulad bgan neg hun baahan setgedel bicheed shatsim bhin hha medku gj bodsimu hashaain zoolander ymar kino gedgig medku bnda kino medku humuusin yriag sonshor uneher ineedtei yum sda

  8. e

    2016/02/13 at 00:55

    deadpool

  9. tighh

    2016/02/13 at 00:58

    deadpool uheshgui baatar shuude marvelin baatruud dundas barah baatar ch bhgu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *