Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ

1

Маннан Малик гэх нөхөр жинсэн өмдөө үргэлж сайхнаар нь байлгахыг хүсдэг нэгэн. Жинсэн өмдөө угаахгүй байвал удаан хугацаанд, биед суусан сайхан хэлбэрээр нь өмсөх боломжтой мэт санагджээ. Асуудлыг шийдэх гэтэл нэгэн асуудал тулгарав – угаахгүйгээр цэвэрхэн байлгах арга юу вэ?

Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ 1

“Жинсэн өмдөө угаахгүй гэхээр эхнэр минь дандаа дургүйцдэг байж билээ. Угаахгүй удахаар өмднөөс элдэв муухай үнэр үнэртэж эхэлнэ. Эхнэрийн үгэнд орж угаахаас өөр аргагүйд хүрдэг байлаа” гэж Маннан дурсжээ.

Маннан жинсэн өмдөө цэвэрхэн байлгах аргыг интернэтээр хайсаар л байв (хөргөгчинд хөлдөөх, өнгөн хэсгийг цэвэрлэх), өөр арга байх л ёстой гэдэгт итгэсээр. Жилийн дараа буюу саяхан асуудлыг өөрийнхөөрөө шийджээ: үнэргүй жинсэн өмд – өөрөө өөрийгөө цэвэрлэдэг жинс буюу онцгой тохиолдолд л цэвэрлэх жинсэн өмд (огт цэвэрлэхгүй ч байсан болно).

Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ 2

Мөнгөн утас нь бактер устгана, харин нано гадаргуу нь гадна бохирдлоос хамгаална – шингэн асгарах, хоол хүнс болон бусад бохирдол нь жинсэн өмдөн дээр тогтохгүй шууд л урсана.

Энэ төрлийн жинсэн өмдийг сайхнаар нь удаан өмсөхөөс гадна цахилгаан, ус хэмнэнэ. Шинэ төрлийн жинсэн өмдний эдэлгээний үнэлгээг хийсэн бөгөөд үр дүнг Levi Strauss & Co.–аас танилцуулжээ: Америкт сонгодог төрлийн жинсэн өмд үйлдвэрлэх, дараа нь арчлахад байгаль орчинд маш их гаж нөлөө үзүүлдэг. Жинсэн өмдөө хоёр, гурван удаагийн өмсөлтийн дараа угаалгүй, харин 10 удаагийн өмсөлтийн дараа угаахад дэлхийн дулааралд нөлөөлж буй байгаль орчинд нөлөөлөх нөлөөл 80 хувиар буурна гэжээ.

Өөрийгөө цэвэрлэх жинсэн өмдний сайн тал бол угааж цэвэрлэх бараг шаардлагагүй, бараг угаах ч хэрэггүй гэж хэлж болно. “Угаахгүйгээр хэдэн ч сар өмсөж болно” гэдгийг Малик нотолж байна. Энэ технологийн ачаар ус хэмнэнэ, жирийн жинсэн өмдийг өмсөх хугацаандаа угаахад ойролцоогоор 3800 литр ус зарцуулдаг байна.

Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ 3

Зарим нэг шүүмжлэгч нарын тавьж байгаа асуудал бол өмдний мөнгөн утсанд анхаарал хандуулаад байгаа юм. Жинсэн өмдийг угаах үед мөнгөн утасны хэлтэрхий усны хоолойгоор дамжин байгальд цутгана, ингэснээр гүний усны экосистемд муугаар нөлөөлнө гэжээ. Малик, энэ жинсийг угаах ямар ч шаардлага байхгүй гэдэг үзэл бодлоо баримталсаар байна.

“Би байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг нь судалж үзсэн. Та бүхэн асуудлын гол утга учрыг нь ойлгоогүй бололтой. Угаах ямар ч шаардлагагүй жинсэн өмдийг та угаалгын машинд хийж угаах гээд байгаад л гол учир нь байна” гэжээ.

Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ 4

Гол асуудал – энэ жинсэн өмдтэй жирийн жинсэн өмдтэй харьцаж байгаа шигээ огтхон ч харьцаж болохгүй гэдгийг худалдан авагч нарт ойлгуулах юм.

“Шинэ жинсэн өмд худалдан авч байхдаа өөрөө өөрийгөө цэвэрлэдэг жинсэн өмд авсан гэдгийгээ ухамсарлах ёстой” гэжээ.

Маликийн үндсэн мэргэжил санхүүгийн шинжээч бөгөөд тэрээр жинсэн өмднийхөө дизайнд хэдэн сарыг зарцуулжээ. Шинэ төрлийн жинсэн өмдийг нь оёх чадалтай үйлдвэрийг олохын тулд Пакистанд байдаг танилтайгаа нягт холбоотой ажиллажээ. «Kickstarter» компанийн тусламжтайгаар энэ намраас эхлэн Малик шинэ өмднийхөө үйлдвэрлэлийг эхлүүлэх бодолтой байгаа гэнэ.

Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ 5

Жинсэн өмдөө угаах шаардлагагүй болжээ 6

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsendkhuu Nyamtseren

    Tsendkhuu Nyamtseren

    2015/09/12 at 19:05

    Sonirholtoil ym ?

  2. Цаагий Цацаа

    Цаагий Цацаа

    2015/09/12 at 20:32

    сонирхолтой юм

  3. Зочин

    2015/09/13 at 23:09

    Зарим нэг шүүмжлэгч нарын тавьж байгаа асуудал бол өмдний мөнгөн утсанд анхаарал хандуулаад байгаа юм. Жинсэн өмдийг угаах үед мөнгөн утасны хэлтэрхий усны хоолойгоор дамжин байгальд цутгана, ингэснээр гүний усны экосистемд муугаар нөлөөлнө гэжээ. gvnii usand muu ym bol hvnii bie ymar bn gesen vg we ?

  4. Saraa

    2015/09/13 at 23:41

    Зарим нэг шүүмжлэгч нарын тавьж байгаа асуудал бол өмдний мөнгөн утсанд анхаарал хандуулаад байгаа юм. Жинсэн өмдийг угаах үед мөнгөн утасны хэлтэрхий усны хоолойгоор дамжин байгальд цутгана, ингэснээр гүний усны экосистемд муугаар нөлөөлнө гэжээ. Gehdee hvnii bied ymar bhiig sain bodson bga da gvnii usand nuluuteim bol arisand surug bh busuu

  5. Зочин

    2015/09/15 at 00:22

    alibaa buteegdehuun hunii biyed herhen noloolohiig sudlana gebel 20 jil esbel buur ternees ch urt hugatsaa heregtei getel huleej amjina gej uiu. huleeseer baital hen negen ni hichihnee. shine buteegdehuuniig er ni bolgoomjtoi heregleh ni hereglegchdiin oorsdiin songolt shuu de. bogino dolgioni zuuh, gar utasni dolgion. plastic sab suulga geed zondool hor baina. hodooniihni airag hiij zaraa dbidag tsenher sab gehed l himiin soriulattai sab baih chisheetei. hunsni zoruilttai bish shu de. humuusee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *