Дэлхийн улс орнуудад орших хамгийн ер бусын оффисууд [20 зураг]

0

Дэлхийн улс орнуудад орших хамгийн ер бусын оффисууд [20 зураг]


Оффис бол та бид орондоо өнгөрүүлж байгаа цагтай адил хэмжээний цагийг өнгөрүүлдэг газар. Тиймээс олон ажилтнууд оффисоо тав тухтай байлгах гэж хичээдэг. Оффис тав тухтай байхын хэрээр ажилчдын бүтээлч байдал нэмэгддэг учир ингэх нь ч зүйн хэрэг. Оффисыг засаж тохижуулах тал дээр хүмүүс янз бүрийн санаа бодолтой байдаг ба нэг хэсэг нь орчин үеийн байдлыг чухалчилдаг бол нөгөө хэсэг нь хотын дунд амьд байгалийг бий болгохыг зорьдог байх жишээтэй. Ямартай ч зүйл бүрээр тохижуулагдсан байдаг оффисуудын дундаас хамгийн өвөрмөц, ер бусын засалтай оффисуудыг танилцуулъя.

Тоглоомон авто уралдааны замын дундах оффис

Invention Land компаний удирдлагууд ажилтнуудыгаа яг л уралдааны машины жолооч шиг хурдан шуурхай бөгөөд нягт нямбай ажилладаг гэдэгт эргэлзэлгүй итгэдэг. Тиймээс өөрийн оффисуудын нэгийг аварга том авто уралдааны замыг санагдуулам байдлаар тохижуулжээ.

Бичиг хэрэгслийн оффис

Лондон дахь Giant Office Supplies компаний оффисын ажлыг гардан гүйцэтгэсэн Radford Wallis студийнхны толгойд бичгийн хэрэгслүүдийг хэдэн арав дахин томруулсан байдлаар оффисын тоноглол, чимэглэлийг хийх санаа төржээ.

Цагаан гаатай жигнэмгэн байшин

Invention Land компани нь ажилтнуудынхаа тав тухыг хангах тал дээр онцгой анхаардаг. Эрэгтэй ажилтнуудын хувьд авто уралдааны замын хэлбэр бүхий оффист ажилладаг бол эмэгтэй ажилтнууддаа цагаан гаатай жигнэмгэн байшинг санал болгосон байна. Энэхүү байшингийн дотор тал зөвхөн охидод зориулагджээ.

Хувийн орон зай бүхий оффис

Том оффисуудын хувьд цөөн хэдээс эхлээд хэдэн зуун хүн нэг дор ажиллах болдог учир ажилтнуудын хувьд хувийн орон зайн талаар ярих ч хэрэггүй байдаг. Тэгвэл Парис дахь Pons + Huot компаний оффист энэ асуудлыг маш онцгой байдлаар шийдвэрлэсэн байна. Энд бүх ажилтнууд бяцхан шилтгээнтэй зүйрлэм өөрийн гэсэн бөмбөгөр хоргон дотроо ажилладаг.

Далайн дээрэмчний хөлөг онгоц

Дэлхийн хамгийн ер бусын оффисууд жагсаалтанд маань Invention Land компаний гурав дахь оффис бичигдэж байна. Дэлхийн хамгийн бүтээлч компаний тод жишээ болсон тус компани оффисынхоо ажиллах орон зайг ганц нүдэт ахмадын хараан дор хөвөх далайн дээрэмчний хөлөг онгоц хэлбэрээр тохижуулжээ. Ажилтнууд модон торхон хөл бүхий ширээний ард, дээрэмчдийн хөлөг онгоцны тавцан дээр ажлаа хийдэг байна.

Ертөнцийн мөхлийн үеийн оффис

Шведийн интернэт ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэгч Bahnhof компаний оффис Хүйтэн дайны үеийн тэсрэх бөмбөгнөөс халхлах нуувчинд байрладаг. Оффисын дотоод заслын тухайд арай өөр агуулгатай болсон ба Дэлхийн гадарга дээр их сүйрэл болсны дараагаар хүмүүс газар доорх нуувчинд хоргодож байгаа гэсэн утга санааг хадгалжээ.

Агуйн оффис

Invention Land-ын бас нэгэн оффис агуй хэлбэртэйгээр хийгдсэн ба эндхийн ажилтнууд агуйн хүнхэрт ажлаа хийдэг байна. Харин агуйн ар хэсэгт тус оффисын хамгийн гайхалтай хэсэг оршдог нь бяцхан хүрхрээ аж.

Интерактив оффис

Барселон дахь Гётегийн институтын оффисын хүлээлгийн өрөө нь энд ирсэн зочдод Tron болон Tron 2: Legacy кинонууд дээр гардаг солбилцлын сүлжээг санагдуулахуйцаар бүтээгджээ. Ханан дахь прожесторуудын нөлөөгөөр хана нь заримдаа хөдлөн нүүж байгаа мэт санагдах юм байна.

Анаашин оффис

Оросын TWIGA компаний эздүүд Танзанид олон жил амьдарсан хүмүүс. Анаашинд маш хайртай болсон тэд компанийхаа нэрийг Twiga хэмээн сонгосон нь ч учиртай юм. Африкын свахил хэлээр Twiga гэдэг нь анааш гэсэн үг бөгөөд оффисоо тохижуулахдаа анааш хэмээгч урт хүзүүт амьтны илэрхийлэл хэлбэрээр тохижуулсан байна. Тус компаний оффист анаашны 836 дүрслэл байдаг гэнэ.

Нүцгэн оффис

Британи дахь дизайн болон маркетингийн Onebestway агентлаг оффисын ажилтнуудын нийтлэг дүр төрхийг өөрчлөхөөр шийдсэн байна. Тус компаний удирдлага ажилтнууддаа “Нүцгэн Баасан гариг” хэмээх саналыг тавьсан бөгөөд ажлын долоо хоногийн сүүлийн өдөр бүх ажилтнууд нь бүрэн нүцгэн байдлаар ажлаа хийдэг болжээ. Энэхүү ер бусын хөдөлгөөний шалтгаан нь Дэлхийн эдийн засгийн хямралын үеийн багасаад байгаа ажил хийх хүсэл эрмэлзлэлийг дээшлүүлэх явдал байсан байна. Ажилтнууд энэ саналыг дэмжин хүлээж авсан бөгөөд сэтгэл санааны байдал ч дээшилсэн гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/02/26 at 22:37

    Neighbours From Hell buh tsuvralig n orulad uguuch westbammmm

  2. Зочин

    2012/02/26 at 22:43

    nutsgen office-d ajilmaar bna

  3. erxem_0505

    2012/02/27 at 08:48

    alaa xaytsan!!!

  4. Зочин

    2012/02/27 at 09:04

    [quote]Neighbours From Hell buh tsuvralig n orulad uguuch westbammmm[/quote]
    tegbel bayaplan shyy

  5. Зочин

    2012/02/27 at 09:13

    http://www.youtube.com/watch?v=CjfAnW7kOhE
    Asaj amidartsgaaya zaluusaa. ene hayag deer darj erch huch awaarai

  6. orgil_s

    2012/02/27 at 11:39

    зарим нь бүр ядаргаатайм банйа

  7. Mongolhh

    2012/02/27 at 14:49

    gue yahwee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *