
Хүмүүс маш олон төрлийн харшлаар шаналдаг, биеийн байдлыг улам муутгахгүйн тулд харшил үүсгэгчээс аль болох зайтай байхыг хичээдэг. Чухам юу харшил үүсгээд байгааг мэдэж байгаа бол үүн шиг амархан зүйл үгүй, бас харшил үүсгэгч жилийн аль улиралд гарч байгааг мэдэж байх ёстой.

Эв эрүүл байсан хүн үл мэдэгдэх шалтгааны улмаас харшлаад эхэлбэл өөр асуудал юм. Грегори Филлпоттс 5 жил зовжээ. Энэ хугацаанд эмч нар түүнд харшил, бронхит эсвэл хатгаа гэдэг л онош тавиад байв. Түүний өвчний шинж тэмдэг дээр бас ханиалга нэмэгдсэн байжээ.
Johnston County man's runny nose turns out to be leaking brain fluid https://t.co/gfEFFBHwzq pic.twitter.com/N0HrNG1rS8
— ABC11 EyewitnessNews (@ABC11_WTVD) November 18, 2018
Эмч нарын бичиж өгсөн эмчилгээний дараа түүний бие сайжраагүй учраас дахин эмнэлэгт хандах шалтгаан болсон, гэхдээ өөр эмчид хандсан байна. Эцэст нь түүнд зөв онош тавьж чаджээ: тархины шингэн гоожих. Энэ бол аюултай өвчин, нуруу болон тархийг хамгаалах үүрэгтэй мембрам нь гэмтсэнтэй холбоотой юм. Уг мембрамын ачаар бэртэл гэмтэл эсвэл мэс заслын үед шингэнийг гадаад хүчин зүйлээс хамгаалах үүргийг гүйцэтгэдэг нэг ёсондоо буфер болж өгдөг байна.

Хамрын ханиадны шинж тэмдгээс гадна мөн ханиалга давхар илэрнэ. Хүмүүс тэр болгон тархины шингэн гарч байна гэж боддоггүй ажээ:
- Хүзүү орчмоор өвдөх
- Толгой эргэх
- Аманд төмөр амтагдах
- Хараа муудах
- Хамрын ханиад
- Мэдрэлийн гаралтай өвчнүүд
- Нүүрний булчин суларч мэдээгүй болох
- Толгой ихээр өвдөх
- Нулимс гоожих
- Булчин чичирч дагжих
- Дотор муухайрах, бөөлжих
- Ядрах
- Сонсгол муудах
- Чих шуугих

Ноён Филлпоттсын асуудлыг хурдан шийдэж чадсан: мэс заслын аргаар гэмтсэн мембрамыг бөглөжээ. Мембран бэртэхэд хүргэх шалтгаануудаас дурдвал бэртэл гэмтэл, тархи хөдлөх, дотоод даралт ихсэх, тархины давхаргууд бие биетэйгээ сул барьцалдах байдал, мэс заслын дараа зэрэг ажээ.

Өвчтөний бие ийм олон жил муу байхад эмч нар яагаад зөв онош тавьж чадахгүй байсан юм бэ? Тархины шингэн урсах өвчин нь өөр бусад өвчний үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй байгааг та мэдэж авсан. Түүнд илэрч байсан шинж тэмдгийг хараад харшил гэж үзэж болно, жишээ нь гэртээ амьтан тэжээдэг бол нохойны үс ноосноос харшил болж болно шүү дээ. Түүний толгой орчмын мембрам гэмтэж шингэн нь гарч байсан тул хамар, нүд болон чихнээс нь шингэн гадагшилж байжээ. Зарим нэг туршлагатай эмч нар анх үзээд л өвчний оношийг зөв тавьж чаддаг. Хамраар дамжиж шингэн гоожих нь маш аюултай гэж үздэг, хамрын хөндийг үрэвсүүлж төрөл бүрийн архаг өвчин үүсгэгч болох талтай.

Уг өвчин эмчилгээ авдаг хэдий ч эмчилгээ хийлгэж байгаа эсвэл хийлгэсэн хүмүүс аливаа үйлдэлдээ маш болгоомжтой байх ёстой болдог.








Батцэцэг Гомбосүрэн
2018/12/05 at 00:21
G