Брюс Лигийн тоглосон шилдэг 10 кино: тэр бол луугийн зүрхтэй жүжигчин

2

Түүний оролцоотой тулаантай үзүүлбэр өнөө цагт ч гэсэн шуугиан тарьсаар, яагаад гэвэл ямар нэгэн тусгай эффект, ид шидийн монтаж ашиглахгүйгээр эрч хүчтэй, жинхэнэ мэт харагддагтай нь холбоотой болов уу. Хэд хэдэн арга техник ашиглан хүчтэй зодолдож байгааг харсан бүх насны эрчүүдийн зүрх нь хөөрдөг байх гэмээр.

Жүжигчин, найруулагч, гүн ухаантан, бие хамгаалах урлагийн мастер Брюс Ли 1940 оны 10 дугаар сарын 27-нд төржээ. Хувь тавилан түүнд 32-хон насыг бэлэглэсэн, гэхдээ тэр энэ богино насандаа тод томруун, эрч хүчтэйгээр амьдарч чадсан юм. Тэрээр хүний хийж чадах зүйлийн дээд оргилд нь хүрэх замаа амжилттай туулж чаджээ. Хүнд хэцүү замаасаа ч хазайж гараагүй.

Түүний амьдрал бүхэлдээ хөдөлгөөн дунд оршиж байв: хэмнэл бүхий бүжиг болох ча-ча-ча (өсвөр насандаа Гонгконгийн аваргад түрүүлж байсан) мэргэжлийн кун-фугийн арга барилыг чадварлаг эзэмшсэн. Тэр дорнын тулааны урлагийг хүлээн авах үзлийг өөрчилж чадсан нэгэн.

1. The Way of the Dragon, 1972

Ромд ресторан ажиллуулдаг бүсгүй Чэнь мафийнханы дарамтанд орно. Бүсгүй нагац ахаасаа туслахыг гуйхад ах нь Итали руу найз Тан Лунаа явуулна.

Залуу хэл мэдэхгүй ч гэлээ хүчний хэлийг сайн мэдэх тул мафийнхантай учир зүйгээ хурдан ойлголцжээ. Тэд ч бууж өгсөнгүй, Япон, Европ бас АНУ-аас мэргэжлийн тулаанчдыг авчирна. Гэхдээ тэд Гонгконг мастерын өмнө хүчин мөхөс ажээ.

Уг кино Брюс Ли болон Чак Норрис нарын зодооноороо алдартай.

 

2. Big Boss, 1971

Залуу Чэн мөсний үйлдвэрт ажилд орох боловч төд удалгүй ах нь сураггүй алга болно. Нэгэн биеэ үнэлэгч бүсгүйтэй ярьж сууж байгаад үйлдвэр чухам ямар ажил эрхэлдэг болохыг олж мэдэх ажээ. Уг үйлдвэрийн эзэд үнэндээ хар тамхины наймаа эрхэлдэг. Үүнийг сонссон Чэн мафийнхантай тэмцэхээр шийдэв. Ахынхаа цогцосыг мөсөнд нуусан байсныг ч олно.

 

3. The Kid, 1950

10 настай Ченгийн амьдрал маш ядуу. Нагац ахтайгаа гудамжинд ном зарж амь зууна. Нэгэн өдөр дээрэмчид баян Пак Хогийн гэрийг дээрэмдэж охиных нь алтан зүүлтийг хулгайлна. Нагац ах нь алтан зүүлтийг олсон бөгөөд үнэнч хүний хувьд зүүлтийг эзэнд нь буцааж өгөх ажээ. Баян эр талархсаныхаа хариуд нагац ахыг нь гэртээ нарийн бичгийн албан тушаалд авч Ченгийг сургуульд явуулна.

Ченг сургуульд явах дургүй, түүнийг гудамжны амьдрал татсаар л…

 

4. Fist of Fury, 1972

Багшийнхаа оршуулганд оролцохоор Чэн Шанхайд ирнэ. Японы эзлэн түрэмгийлэгчид орон нутгийн ард иргэдийг хэрхэн дарлаж байгааг харсан Чэн тэмцэхээр шийджээ.

 

5. Way of the Dragon, 1973

Мастер Ли тулааны урлагийн тэмцээнд явахаасаа өмнө танил цагдаатайгаа уулзжээ. Тэмцээн зохион байгуулж байгаа арлын эзэн Хан хууль бус наймаа эрхэлдэг бөгөөд хэргийг мөрдөж байсан цагдаа бүсгүй Мэй Лин сураггүй алга болжээ гэдгийг хэлсэн байна.

Цагдаа нар Лиг туслахыг хүсэж арлын нууц үйл ажиллагааг илрүүлэхийг хүсжээ.

 

6. James Longstreet, 1971- 1972

Детектив Майк Лонстрийн тухай олон ангит кино юм. Түүний амьдралд сайхан, аз жаргалтай зурвас үе байсан боловч хайртай эхнэрээсээ салж сохорно.

Киноны 4 үе хүртэл Брюс Ли гол баатарт хань болж жит кун-догийн урлагийн зах зухаас зааж сургана.

 

7. The Green Hornet, 1966 – 1967

Алдартай сонины үүсгэн байгуулагч алагджээ. Эрхлэгч Брит Рейд гэмт хэргийг илрүүлэхийг хүснэ. Түүний үйл хэрэгт жолооч Като туслах ажээ.

 

8. Marlowe, 1969

Хувийн мөрдөгч Марлоуд нэгэн залуу бүсгүй алга болсон ахыгаа олохыг гуйж ханддаг. Уг хэргийг мөрдөж байх явцад үйл явдал амаргүй болох нь илт болно.

Тэр юунд орооцолдчих нь энэ вэ? Түүнд мөнгө санал болгоно, айлган сүрдүүлнэ.

 

9. Game of Death, 1978

Гэмт хэргийн бүлэглэл дэлгэцийн од, тулааны урлагийн мастер Билли Лоутай хамтран ажиллах гэрээ байгуулахыг зорино. Үл зөвшөөрсөн тул түүнийг заналхийлэх болжээ.

Нэгэн зураг авалтын үеэр Билли хүнд шархадсан бөгөөд энэ явдлыг далимдуулан өөрийгөө нас барсан хэмээн олон нийтэд ойлгуулсан. Оршуулга болсны дараа гадаад үзэмжээ өөрчлөөд гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ. Харин гэмт хэргийн бүлэг түүнийг амьд гэдгийг олж мэдсэн байжээ.

 

10. The Warrior’s Way, 2000

Алдарт мастерийн тухай баримтат кино. Түүний амьдрал болон ажлын амжилтын түүхүүд гарах ажээ.

6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *