Facebook танилцах үйлчилгээтэй болж, Instagram видео дуудлага хийдэг болно

1

Facebook-ээр зочилсон түүхийг устгах, Instagram-ын видео дуудлага гээд олон шинэчлэлт хийгджээ.

 

Facebook дэх Tinder-ийн аналог болон түүхийг устгах

Facebook-ээр зочилсон бүх л түүхийг устгах бүрэн боломжтой болсон буюу сошиал сувагт “түүх устгах” гэсэн шинэ горим нэмэгдэх болжээ. Та ашигласан аппликейшний мэдээлэл, орсон сайт зэргийн түүхийг харж болохоос гадна бүгдийг өөрийн аккаунтаас устгаж болно. Ийм боломж ойрын хэдэн сараас эхэлж бий болох нь.

Энэ оны сүүлчээр Facebook-т хосоо хайж байгаа хүмүүст зориулсан хайлтын систем бий болгоно. Таны найзын жагсаалтад байхгүй хүмүүсээс шүүлт хийх буюу таны хүсэл сонирхолтой адил төстэй хүмүүсийг хооронд нь санал болгон, мөн цугтаа арга хэмжээнд явах боломжийг харгалзан үзнэ. Сонирхсон хүнтэйгээ тусгай чатаар холбогдож болох ажээ.

 

Instagram-ийн видео дуудлага болон өөр бусад шинэчлэлт

Facebook-д харьяалагдах Instagram-д видео дуудлага гарч ирнэ. Компани уг шинэчлэлтийг тодорхой хүрээнд туршиж үзэж байгаа бөгөөд ойрын хугацаанд нийтийн хэрэглээнд түгээх гэж байна.

Хоёр хүн хоорондоо харьцахаас гадна бүлэг хүмүүс ч видео дуудлага хийнэ. Дуудлага хийж байхдаа утасны дэлгэцээ солиод Instagram-ын өөр бусад цонхыг нээж ашиглаж болно.

“Search & interesting” хэсэгт олон сэдвээр хайлт хийж болохоор зохион байгуулжээ: “Амьтан”, “Гэрэл зураг”, “Барилга байгууламж” гэх мэт. GoPro, Spotify зэрэг өөр бусад аппликейшний тусламжтайгаар хэрэглэгч шууд Instagram Stories руугаа контентоо хуулна. Жишээ нь, Spotify ашигладаг бол дуу эсвэл цомгийн стикерийг шууд хуулах боломж нээгдэнэ.

Үүний зэрэгцээ алдартнуудтай бодитоор уулзаж байгаа мэт нэмэлт эффект хийгдсэн ажээ. Жишээ нь, та Кайли Женерийн дуртай уруулын будгаар “будна” эсвэл Жиффийн цомогт зүрхэн бичлэг хийгээрэй.

 

Oculus Go VR-дуулга худалдаанд гарна

Oculus Go виртуал бодит байдлыг мэдрүүлэх дуулга нь ухаалаг гар утасгүйгээр ажиллана, тун удахгүй дэлхийн 23 улс орны зах зээлд гарах гэж байна. Үндсэн хувилбар нь 32 ГБ-ын санах ойтой – 199 доллар, 64 ГБ санах ойтой нь 249 доллараар зарагдахаар байна.

Дуулга нь толгойны хөдөлгөөнд саад болохгүй, утасгүй сүлжээгээр ажиллана. Төхөөрөмж маш энгийн бөгөөд ухаалаг гар утастай ч холбох шаардлага гарахгүй. Samsung Gear VR аппликейшн болон хэд хэдэн тоглоом дэмжих ажээ – жишээ нь: Republique.

 

Facebook Messenger бүхэлдээ шинэчлэгдэнэ

Компани мессенжерээ эрс шинэчлэх ажлаа дуусгаж байгаа ажээ. Шинэчлэлийн ачаар илүү хурдан ажилладаг болно. Одоогоор нарийн тодорхой зүйл мэдэгдээгүй байгаа ч гэсэн хэд хэдэн бүлгийн чатад ороход амархан болох бололтой.

 

WhatsApp-ын групп дуудлага болон стикер

Ойрын саруудад WhatsApp нэгэн зэрэг олон хүн дуудлага хийж болох горим нэмэх гэж байна. Дөрвөн хүн хүртэлх групп нэг дор дуудлага хийж болно. Үүнээс гадна мессенжерт стикер нэмэгджээ.

3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *