Дэлгүүрт зарагддаг шоколадтай амтат бялууг гэртээ хийж идээрэй. Амт нь нэг хэсэгтээ л таны санаанаас гарахгүй

3

Зарим жорууд үеэс үед өвлөгдөн ирдэг, үүнийг гэр бүлийн үнэ цэнэтэй нууц гэж хэлсэн ч болно. Тэдгээр жорууд үнэхээр өвөрмөц, өөрчилж, хуулбарлана гэдэг байж боломгүй санаа. Амт, үнэр болон төрүүлэх мэдрэмж нь таныг цаг хугацаагаар аялуулж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ шоколадтай бялуу яг л тэгж санагдуулна.

Анх шоколадтай бялууг “Их хямрал”-ын үед хийж иддэг байсан бөгөөд үүний учир шалтгаан нь уг бялууны орц, найрлаганд үнэтэй хүнс ордоггүй байснаас гадна ядуу буурай ард иргэд худалдаж авах бүрэн боломжтой байв.

margouillat photo / Shutterstock.com

Танд хэрэг болох зүйлс:

  • Гурил (1/2 аяга)
  • Сахаргүй какаоны нунтаг (3 хоолны халбага)
  • Ургамлын тос (1/3 аяга)
  • Сахар (1 аяга)
  • Давс (1/2 цайны халбага)
  • Цагаан цуу (1 цайны халбага)
  • Хүнсний сод (1 цайны халбага)
  • Ваниль (1 цайны халбага)
  • Халуун кофе (1 аяга)
via GIPHY

 

Бялууг хэрхэн хийх вэ?

Алхам 1: Зуухыг 350 градуст халааж эхэлнэ, дараа нь бялууныхаа хайруулын тавгийг бэлдэнэ. 52 см диаметртэй хайруулын таваг тохиромжтой. Хүнсний цацлагаар хайруулын таваг руу цацна.

Wendys Kitchen Table / YouTube

Алхам 2: Хайруулын таваг дээр гурил, какаоны нунтаг, сахар, хүнсний сод болон давсаа хийнэ.

Wendys Kitchen Table / YouTube

Алхам 3: Орцуудыг хооронд нь бага зэрэг хольж, 3 нүх үүсгэнэ – 2 жижиг нүх болон 1 том нүх.

Алхам 4: Жижиг нүхнүүдийн нэгд нь ваниль хийнэ. Дараагийн жижиг нүхэнд цагаан цуу хийнэ. Дараа нь том нүхэнд нь тосоо хийнэ. Эцэст нь дээрээс нь хар кофегоо асгана.

Wendys Kitchen Table / YouTube

Алхам 5: Орцуудыг хооронд нь зууралдтал сайтар хольж хутгана.

Алхам 6: Зууханд хийж, ойролцоогоор 35 минут жигнэнэ.

Алхам 7: Зуухнаас авч, таваглаад идэж болно.

Бичлэг үзэх:

Энэ жор маш амархан бөгөөд танд ердөө нэг ширхэг сав эсвэл хайруулын таваг байхад л хангалттай. Дараа нь цэвэрлэж, угаах зүйл ч гэсэн ховор бөгөөд амт нь нэг хэсэгтээ таны санаанаас гарахгүй.

4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *