Зөнч мэргэн Paul наймаалж хорвоог орхижээ

0

Зөнч мэргэн Paul наймаалж хорвоог орхижээ

Өнгөрсөн зун болж өнгөрсөн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нэр алдраа цуурайтуулж, дэлхий нийтийн танил болсон алдарт Paul наймаалж 10-р сарын 26-ны шөнө Баруун Герман улсын Oberhausen хотод байрладаг Sea Life Centre-ийн аквариумдаа үхжээ. World Cup 2010 тэмцээн дэх Германы долоон тоглолтын ялагчийг мадаггүй зөвөөр урьдчилан тааж байсан, германы хүүхдийн зохиолч Boy Lornsen-ы Der Tintenfisch Paul Oktopus хэмээх найраглалын баатрын нэрээр нэрлэгдсэн Paul наймаалж 2008 оны 1-р сард английн Weymouth хотод төрсөн бөгөөд түүнийг Sea Life сүлжээ төвийн нэг болох Oberhausen Sea Life Centre руу шилжүүлсэн юм. Наймаалжны дундаж наслалт хоёр жил байдаг ба жам ёсоороо хорвоог орхисон Paul наймаалжинд 2018 онд Англи улсад болох World Cup-ын албан ёсны төлөөлөгчийн суудлыг тусгайлан бэлтгээд байгаа ажээ. Oberhausen Sea Life Centre-ийн менежер Stefan Porwoll түүний үхлийн талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн ба Paul наймаалж нойрон дундаа байгалийн жамаар үхсэн байжээ. Одоогоор түүний оршуулах ёслолыг хараахан батлаагүй байгаа учир хөлдүү байдлаар хадгалж байгаа юм байна. 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар Paul-ын эзэн Julie McDee түүнийг цаашид дахин ямар нэгэн таавар таамаглалд оролцохгүй, тэтгэвэртээ гарах болно гэдгийг хэлж байсан юм. Түүний төлөөлөгч Chris Davies хэлэхдээ “Энэ үнэхээр гунигтай өдөр байлаа. Paul бол онцгой наймаалж байсан. Бид түүнийг энэхүү нүгэлт хорвоог орхихоос өмнө Paul-ын тухай кино хийхээр төлөвлөж байсан юм” гэсэн байна.

2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. todimanu

    2010/10/27 at 00:51

    хөөрхий наймаалж

  2. 34nt

    2010/10/27 at 00:58

    En emr sonin yaj meddeg bnaa.. bur yg shuu :85:

  3. turuu_designer

    2010/10/27 at 08:22

    Um mani badmi hum

  4. moochii

    2010/10/27 at 14:17

    ee burhaan um bani badmi hun gej
    kkk

  5. marcussak

    2010/10/27 at 14:21

    санаатай аллага :-)

  6. Зочин

    2010/10/27 at 14:54

    manai taliin naimalj bsn um haha

  7. jerry-man

    2010/10/27 at 16:53

    [size=xx-large]Sonirholtoi medee bn daa haramsaltai yum[/size]

  8. m20

    2010/10/27 at 17:36

    ashgvi muu te1 naimaalj bi vheesee gej bodoj bsiin

  9. smile_hehe

    2010/10/27 at 19:48

    huurhii naimaalj

  10. sirusIP

    2010/10/27 at 23:49

    [quote]санаатай аллага :-)[/quote]Санал нийлж байна хэхэ

  11. bporool

    2010/10/28 at 00:14

    huurhiiduu.ulaan tug gej

  12. doogii0118

    2010/11/01 at 13:36

    hoorhii

  13. Зочин

    2010/11/01 at 16:22

    KOKI CHIN NOVSHOO

  14. muty

    2010/11/09 at 15:16

    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa hogchini muu **. tegej bhdaa taarsan amitan. saihan medee niitelksen XOPOM-doo TNX

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *