Бид өөрсдийгөө бүрэн мэддэггүй болохыг илтгэх сэтгэл зүйн 10 сонирхолтой баримт

1

Эрдэмтэд хүний тархийг олон жилийн турш судалж байна. Энэ хугацаанд тэд багагүй зүйлийг олж тогтоожээ.

Бие махбодио сайн мэдэхийн тулд “толгойгоо онгичих”-ыг санал болгож байна.

1. Бид дурсамжаа байнга өөрчилж байдаг

Бид дурсамжаа богино хэмжээний кино эсвэл клип гэж ойлгож сурсан. Тархины хаа нэгтээ өөрчлөгдөхгүй хэвтэнэ. Үнэн хэрэгтээ эргэн дурсах тусам ой санамж өөрчлөгдөж байдаг ажээ.

Ой санамж өөрчлөгдөхөд ой санамж дахь асуудал, гарсан үр дагавар нөлөөлдөг. Жишээ нь гэр бүлийн оройн хоолон дээр хэн хэн байсныг та санахгүй. Гэхдээ таны нагац эгч ганц ч удаа уулзалтыг орхиогүй. Тэгэхээр цаг хугацааны эрхэнд нагац эгч байсан байгаагүй та оройн хоолон дээр байсан л гэж санана.

 

2. Бид найз нөхдөө тоогоор хязгаарлаж чадна

Сэтгэл судлаачид болон социологичид Данбарын тоо гэгчийг гаргаж иржээ – ойр дотно харилцаа үүсгэж болох дээд тоо. Тэгэхээр фэйсбүүк дээрээ мянган “найз”-тай байсан ч хамаагүй, жинхэнээрээ та 50-200 найзтай байж чадна.

 

3. Завгүй байхдаа аз жаргалтай байдаг

  • Та онгоцны буудал дээр байгаа бөгөөд ачаагаа авах ёстой гэж төсөөлье. 10 минутын дотор ачаа олгох газар ирээд шууд ачаагаа авна.
  • Харин одоо адил төстэй нөхцөл байдал. Гэхдээ та ачаа олгох газарт 2 минутад ирнэ. Та одоо ачаагаа 8 минут хүлээж зүгээр зогсоно.

Хоёр тохиолдолд хоёуланд нь 10 минутад ачаагаа авч байгаа. Гэхдээ хоёр дахь тохиолдолд нь та аз жаргалгүй, тэвчээргүй байх болно. Бидний тархи дэмий суух дургүй, байнга ажиллаж байхыг хүсдэг юм. Ажил гүйцэтгэснийхээ шанд биднийг досфаминоор шагнана – биднийг аз жаргалтай болгодог гормон.

 

4. Бид нэг дор 3-4 зүйл л тогтоож чадна

Хүний тархи нэг дор 3-4 зүйл л тогтоож чадахыг судалгаагаар баталжээ. Тэр мэдээлэл нь ердөө 20-30 секунд хадгалагдахыг яана. Тэгээд мартчихаад дахиад л бүгдийг эхнээс нь эхлүүлнэ.

Жишээ нь, та машин барингаа утсаар ярьж байна гэж төсөөлье. Танд утасны дугаар хэлэхэд бичиж чадахгүй учраас цээжлэх хэрэгтэй болно. Тоог дахин дахин давтаж хэлж богино хугацааны ой санамжиндаа хийнэ, энэ нь ердөө 20-хон секунд. Тэгэхээр утсаа тавиад бушуухан тогтоосон дугаараа хийж залгах хэрэгтэй.

Бидний тогтоож байгаа ихэнх зүйл нь 4 тоо эсвэл эгнээнээс бүрдэх ажээ. Утасны, картны дугаар эсвэл ишлэл зэрэг.

 

5. Бид аливаа зүйлийг харж байгаагаараа хүлээн авдаггүй

Мэдрэмжийн эрхтнээр дамжин ирэх мэдээллийг байнга боловсруулан хүлээн авдаг. Хүлээн авсан мэдээллээ дүгнэнэ.

  • Жишээ нь, бид текст маш хурдан уншиж байна гэсэн ч уншаагүй юм. Бид эхний болон сүүлчийн үсгийг нь харж байна, бусдыг нь урьд нь харсан учраас тархиндаа гүйцээж бодно. Санаж байна уу? “Үигйн үгэснүүд ямар барйлааалр тивагадсн нь чухал биш. Химйган чухал нь – энихй болон слүүчийн үсэг нь өөр өсөрхдийнөө бйраанд байх ёстой”

Үр дүнд бид холилдсон үсэг олж харж байгаа мөртлөө үг болгоод уншчихлаа. Зөвхөн текстийг ч ингэж хардаггүй өөр олон зүйл дээр ингэж илэрнэ.

 

6. Цагийнхаа 30%-ийг мөрөөдөлдөө зарцуулдаг

Ажлын байрандаа чухал баримт бичиг уншиж байна гэж төсөөлье. Та нэг өгүүлбэрийг бараг 3 дахин уншсан мэт санагдана. Уншсан зүйлээ бодохын тулд таны оюун санаа төөрөгдөж байгаатай холбоотой.

Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хэлснээр, бид өдрийн цагийнхаа 30%-ийг мөрөөдөлдөө зарцуулдаг, заримдаа бүр 70% (хол алсын замд явж байхдаа) зарцуулах тохиолдол ч бий гэжээ. Энэ тийм муу ч зүйл биш. Үүлээр хөвөх дуртай хүмүүс илүү сэтгэн бодох чадвартай, асуудлыг олон талаас нь бодож зөв шийдвэр гаргадаг, бас бага стресстдэг ажээ.

 

7. Бид 3 зүйлд анхаарлаа хандуулахгүй орхиж чадахгүй: хоол хүнс, секс болон аюул

Зам дээр болсон ослыг харахын тулд хүмүүс яагаад зогсдог юм бол гэж та бодож үзсэн үү? Осол аймшигтай зүйл гэдгийг мэдсээр байж харахыг эрмэлздэг.

Энэ сониуч занг “эртний тархи” хариуцдаг – амьд явах үүргийг хариуцсан тархины хэсэг. Түүний үүрэг – эргэн тойрноо шалгаж гурван асуултанд хариулт авна: Үүнийг бид идэж болох уу? Түүнтэй секс хийж болох уу? Энэ намайг алах уу? Хоол хүнс, секс болон аюул – амьд явахын тулд заавал анхаарах ёстой гурван чухал зүйл юм.

 

8. Бидэнд аль болох арвин их сонголт хэрэгтэй

Эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Дэлгүүрт 2 ширээ байрлуулсан, нэгэн дээр 6 төрлийн жимсний чанамал, нөгөө дээр нь – 24 төрөл. Хүмүүсийн 60% нь 24 төрлийн жимсний чанамал тавьсан ширээн дээр очсон хэдий ч 6 төрөлтэй ширээнээс 4 дахин их худалдан авалт хийсэн.

Яагаад тэгэв? Бидний тархи 3-4 зүйлийг л тогтоож хүлээн авч чадна гэдгийг санаж байгаа биз дээ? Эцсийн сонголт хийхэд цөөн тооноос хийх нь мэдээж амар.

Гэхдээ олон зүйлийг сонирхдог. Тиймээс 24 төрлийн жимсний чанамал дээр очно, сонирхоно, харин худалдан авахдаа нэг л төрлийнхийг дахин дахин авна.

 

9. Ихэнх шийдвэрийг ухамсаргүйгээр гаргадаг

Бидний үйл хөдлөл урьдчилан төлөвлөгдсөн байгаасай гэж их хүсдэг. Гэхдээ өдөр тутмын шийдвэрийн 60-80%-ийг шууд л гаргадаг. Бид ингэж хийвэл тэгнэ гэж боддоггүй, шууд л хийнэ. Яг л автоматжсан мэт.

Секунд тутамд хүний тархинд сая нэгж мэдээлэл очдог. Ачааллыг багасгахын тулд өөрийн мэдэлгүйгээр хийж гүйцэтгэнэ. Түлхүүр авах, гэрлээ унтраах, хаалгаа хаах – энэ бүх хөдөлгөөнүүд автоматчлагдсан, бид яаж хийх тухай бодох ч үгүй.

Ингээд л индүүгээ салгасан билүү яалаа гэж эргэлзээд байдаг юм.

 

10. Олон үйлдэлтэй хүн гэж байхгүй

Олон удаагийн судалгаанаас харахад, хүн нэг л когнитив асуудлаар оролдож чадна гэж батлагдсан. Ярингаа унших гэж оролдоорой. Эсвэл захидал бичээд аудио ном сонс. Яагаад ч чадахгүй, яагаад гэвэл бид нэг л зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадна.

Гэхдээ дүрмээс гажууд зүйл бий: хэрвээ хоёр дахь ажил нь бие махбодийх тэгээд автоматчилагдсан бол зэрэг хийж чадна. Жишээ нь явангаа утсаар ярих. Энэ үед ч гэсэн хэн нэгэнтэй мөргөлдөхийг үгүйсгэхгүй.

14
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/23 at 11:42

    Omoshiroi!!

  2. Эрдэнэжаргал Эрка

    Эрдэнэжаргал Эрка

    2017/12/24 at 10:45

    Hunii chadwariig heterhii hyzgaaralsan niitlel bn. Hun bol asar ih bolomj asar ih chadwar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *