Хэний ч анзаарахааргүй дараах 7 зүйл аюултай өвчний дохио байж болзошгүй

1

Заримдаа бие махбодид гарч байгаа жижигхэн өөрчлөлтөд хүртэл сандарч анхаарал хандуулах нь ашигтай байдаг. Чухам тэр жижиг сажиг өөрчлөлтүүд аюулт өвчнийг хөгжлийн эхэн үе шатанд илрүүлэхэд тусална.

Өнгөц харахад онц чухал биш мэт шинж тэмдгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Та анхааралтай уншаарай.

Гэрэлтүүлэгтэй зураг дээр гарсан улаан нүд

Гэрэлтэй зураг буюу спичкитэй зурган дээр гарсан улаан нүд – шөнийн зураг сонирхогчдыг жинхэнэ соронз шиг татна. Үнэн хэрэгтээ энэ бол хүний нүдэнд байгаа судаснууд юм. Хэрвээ нэг нүд нь улаан, нөгөө нь цагаан гарсан бол – судсыг хаажээ гэж үзнэ. Магадгүй энэ нь нүдний ямар нэгэн үрэвсэлт өвчин байж болохоос гадна хамгийн аюултай нь – нүдний давхаргын хавдар байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, саяхан АНУ-ын бүсгүй хүүгийнхээ ийм зургийг интернетэд тавьжээ, зургийг харсан хүмүүс тэр дор нь мэргэжилтнүүдэд үзүүлж. Эмч нар үзээд онош тавьсан байна. Хэрвээ үдэшлэгийн зураг тань нэг иймэрхүү дүр төрхтэй байвал яаралтай эмчид үзүүл.

 

Хумсан дээрх хар судал

Фейсбүүкээр багагүй шуугиан тарьсан бас нэгэн зураг: манекюрийн мастер өөрийн үйлчлүүлэгчийн хумсны зургийг сошиал сувагт байрлуулжээ, түүний эрхий хурууны хумсан дээр хар судал байв. Үйлчлүүлэгч хар судлыг гоёл чимэглэл байдлаар будаж өгөхийг хүссэн боловч мастер эмчид очихыг ятгажээ. Эмчид үзүүлэхэд арьсны хорт хавдартай гарсан байна. Энэ төрлийн судлыг меланонихи гэдэг – тусдаа бие даасан өвчин бус харин бие махбодид асуудал байгааг илтгэх шинж тэмдэг болно. Хэрвээ танд ийм судал байгаа бол шууд эмчид үзүүл. Ямар ч гэсэн европеоидчуудад аюултай, бусад арьстнуудад яадаг юм бол доо.

 

Бичгийн хэлбэр огцом өөрчлөгдөх

Хэрвээ бичгийн хэлбэр нь огцом өөрчлөгдөж байгаа бол Паркинсон өвчний анхны шинж тэмдэг байж болзошгүй. Энэ өвчний эхний үе шатанд бичгийн хэлбэр огцом өөрчлөгддөг: тэгш бус, жижигхэн эсвэл үсэг нь гээгдэнэ. Паркинсоны өвчний үед гар их чичирдэг тул тэр чичиргээг барих гэж их хүч гардагтай холбоотойгоор бичгийн хэлбэр өөрчлөгддөг байна.

 

Бүх зүйлээ өдрийн тэмдэглэлд бичих зайлшгүй шаардлага

Төлөвлөгөөгөө цаасан дээр буулгах – ажил төрлөө зохицуулж, төлөвлөдөг хүний зуршил. Хэрвээ хүн юу ч хийдэггүй байж байгаад гэнэт зайлшгүй бичих шаардлагатай гэж үзсэн бол мартамхай болж байгаатай холбон үзэж болно. Богино хугацааны ой санамж муудах нь Альцгеймер өвчний анхны шинж тэмдэг.

Жич: Хэрвээ та өөрийгөө эсвэл эргэн тойрныхоо хэн нэгэн ийм болж байгааг анзаарсан бол сонирхлын үүднээс “Still Alice” киног үзээрэй.

 

Үе үе  гэрлийн тусгал харах

Гэрэл байхгүй газар гэрэл олж хараад байвал нүдний бүрхүүл гэмтсэний шинж гэж үздэг. Харагдах гэрэл нь ихэвчлэн “цахилгаан” эсвэл “дэлбэрч байгаа од” байдлаар үзэгдэнэ, мөн давхар толгой өвдөх, эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг – яаралтай эмчид үзүүлэх ёстой.

 

Байнга ам цангах

Байнга ам нь цангаад уух хэмжээнээсээ дандаа их уугаад байвал – хордсоны шинж. Олон шалтгаантай байж болно: шарталт, бие хордуулж буй хавдар. Хэрвээ уг шинж тэмдэг огцом илэрсэн бол – чихрийн шижин байж болно. Тийм учраас анхааралдаа авч заавал эмчид үзүүлээрэй.

 

Хүйс орчмоор өвдөх

Мухар олгой – ахуйн юм шиг мөртлөө аюултай өвчин. Хамгийн сонирхолтой нь эрдэмтэд одоо болтол өвчний шалтгааныг олж тогтоож чадаагүй л байна. Мухар олгойн анхны дайралтад олон хүмүүс өртсөн байдаг: хүйс орчмоор огцом өвдсөөр 2-4 цагийн дараа аажим доошилж хэвлий рүү орно. Энэ үйл явцыг Кохерийн хам шинж гэж нэрлэдэг. Хэрвээ ийм мэдрэмж төрсөн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хэрвээ огцом өвдсөн шигээ огцом намжвал – тайвширсны хэрэггүй, аюултай өвчний өмнөх тайвшрал байж болно (мухар олгой хүндрэх, хагарах). Тэгэхээр ямар ч нөхцөлд эмчид үзүүлнэ.

Эдгээр зүйлийг санаж аваад эрүүл мэндээ анхаарцгаая. Бие даан эмчилгээ хийж огт болохгүй – шууд мэргэжлийн эмч рүү зүглэ.

Эх сурвалж

14
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Moogii Moogii

    Moogii Moogii

    2017/12/23 at 21:35

    Dashka Dashka

  2. Moogii Moogii

    Moogii Moogii

    2017/12/23 at 21:35

    Dashka Dashka

  3. Moogii Moogii

    Moogii Moogii

    2017/12/23 at 21:35

    Dashka Dashka

  4. Power Head

    Power Head

    2017/12/23 at 23:08

    Bi Germanid Hardcore hamtlagt toglodog, zarimdaa togloltiin daraa hamtlagaaraa avhuulsan zuragan deer miniihees busad gishuudiin nudnuud n ulaan garsan baih tohioldol ih baidag, tegeheer ted bugd uvchtei, asuudaltai humuus bolj bna uu?! ? Ugui ugui, miniiheer bol europ hunii tsaivar nud tuv asia hunii har bor nudnii har huren ungutei l holbootoi baih ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *