
Бидэнд бас нэг санаа зовох зүйл нэмэгдэх шиг боллоо, учир нь машинаа буруу газар байрлуулж тавьсан бол таны машиныг ачихаас ч амархан байдлаар хоромхон зуур хулгайлах бяцхан робот бүтээгдсэн байна. 2016 онд бүрэн ашиглагдаж эхлэх энэ зүйл Монголд гэхдээ орж ирэхгүй л болов уу.
Энэ бяцхан хулгайч нар таны машины дугуйг газраас хөндийрүүлж хоромхон зуур л аваад явчихаж дөнгөнө. Ийм төрлийн робот бүтээж байхад ёс суртахууны хорооо гэгч газар юу хийж байсныг гайхаж л сууна. Гэсэн хэдий ч та мэдээллийн төгсгөлд байгаа видеог үзвэл илүү сонирхолтой байх болов уу. Роботууд юунд ч торохгүйгээр бие даан ажлаа сурамгай гэгч гүйцэтгэнэ.
Энэхүү санааг Европын AVERT системс (Autonomous Vehicle Emergency Recovery Tool) хэрэгжүүлсэн байна. Санаа анхлан хууль хэрэгжүүлэх зорилгоор буюу буруу газар байрлуулсан машиныг тээвэрлэх, аюултай байж болзошгүй гэсэн автомашиныг аюулгүй газар хүргэх зорилгоор гаргажээ. Харамсалтай нь роботыг муу үйл хэрэгт ашиглах магадлал илүү өндөр аж.
Ямар зарчмаар ажилладаг талаар танилцуулъя. Юуны өмнө, роботуудыг цэнэглэх, удирдах болон роботын үйл ажиллагаатай холбоотой бусад үйлдлийг гүйцэтгэх их бие байна. Мөн, роботыг багцалж хадгалах үүргийг гүйцэтгэнэ.
Дараагийн ажиллах зарчим бол робот их биеэс салж газардан тээвэрлэх машин руу зэрэг хөдөлнө. Дугуйнд бэхлэгдэн машиныг газраас хөндийрүүлж өргөнө.
Дараа нь олзоо хуваах ажилдаа орж эд ангиар нь салгаж орхино доо. За за, энэ бол тоглоом байлаа. Роботыг одоогоор үйлдвэрлэж байгаа бөгөөд 2016 онд олон нийтийн газар харагдах болно гэж найдаж байгаа юм байна. Хөндлөн зогсоолд тавих байдал үгүй болох болов уу, учир нь роботууд бие даан ажиллах чадвартай юм.

Видео








Зочин
2015/06/15 at 14:31
demiireh yum aa. orj irvel ch ih l goyo sanaa olj bid esreg arga hemjee avna daa
Ганбаатар Булгантамир
2015/06/15 at 14:39
huuy hulgai gedeg chini hurdan bah yostoi
Зочин
2015/06/15 at 15:53
Сэтгэгдэл *manaihan vvniig n hulgailaad yavchih bailgui
Зочин
2015/06/15 at 23:34
Сэтene manaid taarahgui ed bnaa neg hurd saaruulagchin deer ireed nam hogiin udaanch e4d bn
гэгдэл *
Эрдэнэбаяр Ч.
2015/06/15 at 23:44
Манайхан чинь энэнээс хамаагүй хурдан хулгайлаад яваад өгдөг болсон шдээ .
Bold OdXvv
2015/06/16 at 01:05
mongold nemergui ed bna
Зочин
2015/06/18 at 16:47
harin zogsool bolgond baimaar ed bna daa