
1578 онд Ром хотын ойролцооноос газар доорх булш олдсон бөгөөд айдас, гайхшрал аль алиныг нь төрүүлжээ. Эдгээр булшинд Христийн зовлон эдлэгчид буюу христийн шүтлэгт үнэнчээ харуулж цэвэр ариунаа нотолж буйгаа илэрхийлсэн шүтлэгтнүүд хэвтэх аж.
Араг яснууд “Газар доорх булшны цэвэр ариунтнууд” хэмээгдэх нэртэй болж, Европ даяар ариун шашны шүтээнийг солилцох болсон хэдий ч протестанд шашны өөрчлөлтийн үеэр устаж эхэлсэн байна.
Араг яснууд эцэс сүүлдээ өөрсдийн байнгын байраа олж, сүсэгтэн олон тэднийг үнэт чулуу, үнэтэй торго болон титэм зэргээр чимэх болжээ. Эдгээрийг сүмд байрлуулсны учир нь бол шашин шүтлэгтээ үнэнч хүмүүсийг үхлийн дараа юу хүлээж байгааг олонд мэдрүүлэх зорилготой юм.
Театрчилсан ч юм уу, хийсвэр мэт санагдах боловч бодит үнэн юм шүү.
Шашин шүтлэгийн анчин гэх Paul Koudounaris гүнзгий судалгаа хийх зорилгоор Европын хөндлөн гулд туулж Ариун сүсэгтэн араг яс болгоны тухай мэдээлэл цуглуулахыг зорьжээ. Гайхалтай нь, тэдгээрийн ихэнх нь гоёл чимэглэлээр чимүүлж өөрсдийгөө олонд үзүүлэхийг хүсч байсан байна.
Paul Koudounaris-ийн “Үнэт зүйлс болон газар доорх булшны цэвэр ариунтнууд” хэмээх шинэ номонд араг яснуудын түүхийг дэлгэж тавьсан байна. Тэрээр хэрхэн болон хэн байсан бэ гэсэн асуултуудыг хөндсөнөөс гадна, яаж насан өөд болсон, газар доорх булшинд байрлуулахыг хэн тушаасан, Европын шашин шүтлэгийн газарт яагаад ингэж удаан байрласан зэргийн нууцыг дэлгэжээ.
Түүний ном мартагдсан шашин шүтлэгийн талаарх сонин баримтуудыг дэлгэсэн ном болсон байна. Ийм төрлийн ном сонирхдоггүй хүн гэж байхгүй болов уу, тиймээс унших номын жагсаалтад тань орж таарах нь. Ном чухам юуны тухай вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгөх зорилгоор зарим нэг зургийг дэлгэж байна.
Түүнд хичнээн их сайхан зүйлс байгаа нь илхэнээ харагдана
Үнэхээр сонирхолтой санагдаж байгаа зүйл бол эдгээр чимэглэлүүд одоо ямар өртөгтэй бол? Өнгө өнгийн үнэт эрдэнийн чулуун чимэглэлүүд, бөс даавуу, эдлэл хэрэглэлүүд
Энэ залууг харахад яагаад Ромын ойролцоо оршуулсан нь ойлгомжтой боллоо
Нүдийг сэргээн засварлах нь илүү сонирхолтой хэсэг бололтой
Гарын бүх хуруунд бөгж байхаас гадна хуруунуудыг зүүлтээр чимэглэсэн нь маш өвөрмөц
Амьд байсан бол хэрхэн харагдах байсан бол гэж төсөөлөөд үзвэл…
Энэ ариун гэгээнтэн бүр тухлаад авчээ…
Эзний төлөө хундага өргөх нь
Энэ залуу ч бараг амьд юм шиг…
Европ даяар аялсан түүхэн аймшигтай араг яснуудаас та сонирхож үзлээ. Koudounaris-ийн номын үзэл баримтлал үнэхээр сонирхол татах нь гарцаагүй








Өлзиймөнх Батаа
2015/06/15 at 12:32
yostoi l avsandaa avaad uhsen bnda :P
Billy James
2015/06/15 at 13:01
Catacombs chini orshuulgiin gazar bish shuu deee
Anaru Ax
2015/06/15 at 13:42
Yuwe hahah
Тимо Буруу Ишилсэн Сүх
2015/06/15 at 14:30
Shunaltai bsan bgam shuu ene PAP uud
Д. Эрдэнэчимэг
2015/06/15 at 14:43
Pee yasan muuhai yum be
Bopus Natsag Dorj
2015/06/15 at 18:11
pa
Зочин
2015/06/15 at 19:15
Amid bhii ni harsan bol ymar goe huuhen zaluuchuud bsan boloo. Goe ymoo
Altka Enhee
2015/06/16 at 00:13
Hahaha manai 76hvnii nutagt ingej bulshlagdah bodoltoi bgaa bhaa
Nergui Mandakh
2015/06/17 at 09:48
manai erh medeltnuud l ingej uheh sonirholtoi bga bololtoi