
Энэ мэдээ хэдхэн хоногийн өмнө болсон Бээжин дэх Lenovo-гийн Технологийн ертөнц их хурал дээр цацагджээ. Lenovo компанийн үйлдвэрлэхээр төлөвлөөд буй энэхүү ухаалаг гар утас нь бидний төсөөлж байсан зүйлийг бодит болгосон байна. Тэд шинэ утсандаа лазер проекторыг суурилуулж түүнийгээ SmartCast хэмээсэн ба одоо худалдаанд гарахыг нь л хүлээх үлдлээ.
Бид өмнө лазер проектортой утастай танилцаж байсан, гэхдээ тэрхүү утас нь дүрсийг зөвхөн ханан дээр л гаргадаг гэдгийг санаж байгаа байх. Харин SmartCast бол фокус тааруулах шаардлагагүй лазер проектор бөгөөд виртуаль гар (keyboard)-ыг хүртэл танд зориулахаас гадна бусад нэмэлт ид шидтэй боломжууд багтсан байна.
Технологийн талаар мэдээлэл хийж видео цацсанаас өөр нарийн мэдээллүүд одоогоор байхгүй байна. Шинэ утасны үнэ болон холбогдох бусад тодорхой мэдээлэл огт гараагүй байна. Юунд ч захирагдахгүйгээр компьютерийн гартай болох цаг хугацааг тэсэн ядан хүлээе.
Видео








Seek Sek
2015/06/15 at 09:25
За юу ч гэж хэлэхэвдээ
Rain
2015/06/15 at 10:20
Гэхдээ л хужаа бол хужаа :D
Munkhbaatar Purwee
2015/06/15 at 18:55
Y̶a̶m̶a̶r̶ g̶o̶y̶i̶i̶n̶ b̶e̶ :))
ChimBaa Tohoshinki
2015/06/15 at 21:30
iim oor utas tedy-d zardag bolov uu