Дараах 9 аргыг туршсанаар өдөр бүр үсээ угаах шаардлагагүй болно

3
2
32,182

Өдөр бүр үсээ угаах нь ашигтай биш харин ч муу нөлөөтэй гэдгийг Бостоны анагаах ухааны төвийн захирал Линн Голдберг сануулж байна. Өдөр бүр үсээ угаадаг хүмүүс үсээ илүү их тослог болгож байгаагаа мэддэггүй.

Бид та бүхэндээ үсээ өдөр бүр угаалгүйгээр хэрхэн сайхан харагдаж болох тухай зөвлөгөөг хүргэх гэж байна.

Хоолны дэглэм барих

Хэрвээ үсээ гоё сайхан байлгахыг хүсвэл тослог, шарсан хоол хүнс, элсэн чихэр, цагаан талх, лаазалсан хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин эдгээрийн оронд ногоо болон жимс, сүүн бүтээгдэхүүн, дэглэмийн мах болон самар ид. Эдгээр нь үсэн дэх тосны булчирхайн үйл ажиллагааг бууруулдаг.

 

Хуурай шампунь хэрэглэх

Үснийхээ тослог байдлыг нуухыг хүсвэл үснийхээ угнаас эхлэн үснийхээ уртын 20-25 см хэсэгт хуурай шампунь түрхээрэй. Хэрвээ нунтаг тальк шиг бол уганд нь л түрхэнэ. 10 минутын дараа үсээ самнана. Үс тань яг л угаасан мэт цэвэрхэн харагдах болно.

 

Үсэндээ гоёл зүүх

Хэрвээ та чёлктай бол алчуур ашиглаж болно. Эсвэл чёлкийг хойшлуулан хавчаараар хавчиж ч болно. Урд талын үсээ хойшлуулан алчуураар дарж боох нь илүү сайхан харагдуулдаг. Эсвэл толгойн төрөл бүрийн гоёлыг ашиглаж болно.

 

Усны хэмийг анхаар

Толгой угаах үедээ усны хэмийг сайтар анхаар. Ус халуун биш бүлээн байх ёстой. Халуун ус нь арьсны тослог байдал болон толгойн тослогийн хэмжээг нэмэгдүүлдэг. Үсээ хатаахдаа өөрөөр нь хатаах хэрэгтэй.

 

Үсээ сүлжих

Тослогтчихсон үсийг хэлбэрт оруулах хялбар байдаг. Үсийг сүлжвэл тослог хэсэг нь төдийлөн мэдэгдэхгүй ба гэхдээ сүлжсэн үс гөлгөр харагдах тул бага зэрэг сул сүлжин норгож болно.

 

Унтахын өмнө үсээ самнах

Орой унтахын өмнө үсээ самнах ба дэрний дээгүүр үсээ гаргаж тавиад унтаарай. Сүлжиж болохоор хангалттай урт бол сул сүлжиж болно.

 

Үсний хагалбарыг өөрчлөх

Үсээ сүлжихийн өмнө хагалбарыг эсрэг болгож өөрчлөөрэй. Нууц нь их энгийн. Ил гарсан тослог үсийг нууж дээрээс нь өөр үс гаргаж тавьснаар таны үс тослог биш бас өөр хэв загвартай харагдана.

 

Үсийг хэт чанга боох хэрэггүй

Үс тань тослогтчихсон үед үсийг чанга боох буюу үсээ гөлчийлгөх нь илүү муухай харагдуулдаг. Хамгийн зөв хувилбар бол үсийг сулхан дээрээ овоолж боох юм. Ингэхдээ чихний ойролцоо ганц хоёр туг үс үлдээвэл илүү дэгжин харагдуулдаг.

 

Самаа угаах

Үсний хэрэгслүүдээ сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Үсний үлдэгдэл эсвэл ямар нэгэн бодисын үлдэгдэл үсийг муухай болгож болно. Үсний самыг 7 хоног бүр бүлээн усаар шампуниар юм уу савангаар угаана.

34
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. А. Одмаа

    А. Одмаа

    2017/03/27 at 17:40

    Moogii Dashnyam

  2. Ганбаатар Бааска

    Ганбаатар Бааска

    2017/03/28 at 04:03

    SS HIIGEED UGUH HUN BNUU

  3. Б. Мичидмаа

    Б. Мичидмаа

    2017/03/28 at 09:58

    Сс

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.