Ой тогтоолтоо сайжруулцгаая: шүлгийг хэрхэн хурдан цээжлэх вэ?

11

Ой тогтоолтоо сайжруулъя гэж бодож байгаа, ямар нэг илтгэл аль эсвэл уран зохиолын хичээлд бэлдэж байгаа хэнд ч болов хэрэгтэй цээжлэх дасгалууд.

Цээжлэх гэж байгаа шүлгээ чангаар унш

Толины урд зогсоод мэдрэмжтэй, ойлгогдохуйц байдлаар чанга, тайван унш. Хаана ямар утга илэрхийлэгдэж байгааг сайтар бодоод яаралгүй тод унших хэрэгтэй. Ингэхдээ аяархан хэлэх шаардлагатай хэсэг гарвал чанга унших гэж оролдсоны хэрэггүй. Хамгийн гол нь тухайн хэсгийн утга санаа таны сэтгэл хөдлөлтэй уялдах ёстой гэдгийг санаарай.

Шүлгийн хэмнэл цээжлэх үйл явцад амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймдээ ч чанга унших нь шүлгийн хэмнэлийг олоход тусалдаг юм. Хэрэв та юмыг сонсож тогтоодог бол энэ таны давуу тал байх болно.

Цээжилснээ бич

Сонгосон шүлгээ хэд хэд уншаад санаж байгаагаа бичих гээд үзээрэй. Ингэснээр та аль хэсэг дээр анхаарах ёстойгоо мэдэх болно. Биеийн хөдөлгөөн ч гэсэн цээжлэхэд тус болдог гэдгийг битгий мартаарай.

Цээжилсэн шүлгээ чангаар уншаад зэрэг бичих нь 3 төрлийн ой тогтоолтыг хөгжүүлдэг: хараа, хөдөлгөөн мөн сонсгол.

Дуулаад үз

Их хэмжээтэй шүлгийг дуулж цээжлэхэд амар байдаг. Цээжлэх гэж байгаа шүлгээ дуртай дууныхаа аянд тааруулж дуулах гээд үзээрэй.

Ойлгохгүй байгаа хэсэгтээ анхаар

Ойлгохгүй байгаа зүйлээ цээжлэх нь хамгийн хэцүү байдаг. Яруу найргийн хэл гэдэг ярианы хэлнээс өөр болохоор мэдэхгүй үг, үгсийн найруулга цаашлаад танил бус нэр ч тааралдахыг үгүйсгэхгүй.

ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ҮГ БАЙВАЛ ТОЛЬ БИЧГЭЭС ЭХЛЭЭД ХАРЖ БОЛНО

Гэхдээ дан ганц үгний утгыг мэдлээ гээд хангалтгүй. Шүлгийн утга санааг мэдээгүй цагт та бүрэн ойлгох боломжгүй учраас шүлгийн бүтсэн түүх, бичсэн зохиолчийнх нь тухай уншвал зохистой.

Мэддэг зүйлтэйгээ холбож цээжил

Зүгээр л цээжилчихсэн зүйл толгойноос гарахдаа амархан байдаг. Өөрийн мэддэг зүйлтэйгээ холбож цээжлэх нь урт удаан хугацаанд санаж явах баталгаа болдог аж.

Танд хүрч буй шинэ мэдээллийг өөрт байгаа хуучин мэдээлэлтэй ямар нэг аргаар холбох нь л бидний зорилго. Бидний тархи хүрч, мэдэрч, харж болох зүйлсийг тун хялбар тогтоодог. Тийм учраас бид хүний нэрийг биш царайг нь илүү сайн санадаг юм.

Юуны түрүүнд шүлгийн мөр бүртэй холбоотой тод төсөөллүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ таны төсөөлсөн зүйл бүр хоорондоо эрс тэс ялгаатай байх ёстой.

Цаас хуйлах арга

Хэрэв холбох арга танд тохирохгүй байгаа бол цаас хуйлах аргыг туршаад үзээрэй. Ингэхийн тулд эхний мөрийг хэд хэд уншиж тогтоогоод, тогтоосон хойноо дараагийн мөрийг цээжлээд эхний мөртэйгөө хамт унших хэрэгтэй. Энэ маягаар үргэлжилсээр шүлгийг цээжилж болно.

Ингэж цээжлэх нь цаг их авдаг ч цээжилснээ санахын тулд эхний мөрөө санахад л хангалттай, бусад нь өөрсдөө ороод л ирнэ.

Нэмэлт зөвлөгөө

Цээжлэх үйл явцыг хурдасгаж, хялбар болгохын тулд дараах зөвлөгөөнүүдийг дагаад үзээрэй.

  1. Тухтай орчин бүрдүүл. Хэрэв та зөвхөн нам гүм орчинд цээжилж чаддаг бол хүнгүй үед цээжил. Хэрэв шуугиантай орчинд цээжилж сурсан бол дуу нь сул хөгжим сонсоод үз. Таны анхаарал ямар үед дээд цэгтээ төвлөрсөн байдаг вэ гэдгийг санаад тэр нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй.
  2. Хүнээс туслалцаа гуй. Хэн нэгэнд шүлгээ уншиж өг. Цуурайгаар цээжилж болдог: таны хамтрагч эхний мөрийг хэлэхэд та шүлгийг тэр чигээр нь унших ёстой. Аль эсвэл таны хамтрагч эхний мөрийг хэлэхэд та дараагийн мөрийг гэх мэтээр сөөлжүүлэн уншиж ч болно.
  3. Түлхүүр үг. Шүлэг дотроос түлхүүр үгийг бичиж аваад түүнийгээ хараад уншиж болно. Бичээд болохгүй бол зурсан ч болно.
  4. Цээжлэхдээ завсарлах нь зөв байдаг. Ингэснээр та өөрийн тархинд цээжилснээ тунгааж, дүгнэж тогтоох боломж олгож байгаа юм.
317
БахархмаарБахархмаар
84
ГоёГоё
40
ХөөрхөнХөөрхөн
38
ТэнэглэлТэнэглэл
37
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
15
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Mashimoro Mashimoro

    Mashimoro Mashimoro

    2017/03/26 at 18:41

    Kuroko Kuroko

  2. Mashimoro Mashimoro

    Mashimoro Mashimoro

    2017/03/26 at 18:41

    Kuroko Kuroko

  3. Отгонзаяа Н.

    Отгонзаяа Н.

    2017/03/27 at 17:27

    Ss pls

  4. Мишээл Э.

    Мишээл Э.

    2017/03/27 at 20:53

    Laagan Tamir Энхжин Бямбаа Egshiglent Byambaa Itgel Enkh-Amgalan Халиун Пүрэвсүрэн Сувд-Эрдэнэ Эрдэнэбат Bâtkhüü Bãtûkä Anand Turbat Oyunhishig Munkhsaihan Erdenetsolmon Anun Baatarkhuu shulgee cheejilzayu ???

  5. Laagan Tamir

    Laagan Tamir

    2017/03/28 at 21:45

    hamgiin turuund miniih bhiin bi tiim muu tseejildiimi

  6. Энхжин Бямбаа

    Энхжин Бямбаа

    2017/03/28 at 21:49

    Daraa ni miniih bhiin bi sain shuu

  7. Мишээл Э.

    Мишээл Э.

    2017/03/28 at 22:23

    Санаанд орж ирснүүдийгаал бичцэн??эхэнд нтр хамаагүйээ ???

  8. Халиун Пүрэвсүрэн

    Халиун Пүрэвсүрэн

    2017/03/28 at 22:24

    Margaash uran zohiol orn bzde

  9. Мишээл Э.

    Мишээл Э.

    2017/03/28 at 22:24

    Тийм байхоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *