Амттайхан смузи хийх 10 жор – хамгийн бага калоритой, хамгийн их шим тэжээлтэй

0

“Смузи” гэх нэр томьёо шинэ мэт боловч угтаа бол бидний л мэдэх коктейль юм, гэхдээ арай өтгөн, гэхдээ чихэрлэг биш ч байж болно. Энэ төрлийн ундаа нь тамирчдын дунд алдаршиж эхэлсэн. Уух ундаагаа илүү шим тэжээлтэй бөгөөд эрүүл болгохыг тэд зорьсон гэдэг. Биед хөнгөхөн шингэх коктейль нь хоол боловсруулах эрхтэн болон бие махбодод бүхэлдээ эерэг нөлөө үзүүлдэг байна.

Жирийн миксерээр смузи бэлдэх боломжгүй, харин блендерээр гэрийн нөхцөлд амттай болох ямар ч смузи хийж болно. Ногооны смузигийн амтыг сайжруулахын тулд дээрээс нь жимсгэнэ, зөгийн бал эсвэл өөрийн дуртай амтлагчийг нэмэх боломжтой. Бидний санал болгож байгаа смузигээр нэг удаагийн хоолоо орлож үзээрэй. Таны бие махбод сэргэхийн зэрэгцээ хорт бодисоо гадагшлуулж сэтгэл санаа сэргэнэ.

1. Тарагтай гүзээлзгэний смузи

Тараг, гүзээлзгэнэ хоёрын хослол амттай болохын зэрэгцээ гэдэс, ходоодны орчныг сайжруулна, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Уг коктейль нь бие махбодыг уураг, кальци, кали болон А, С амин дэм, В-ийн бүлгийн амин дэмээр хангаж өгнө.

Орц:

  • Цэвэр тараг – 500 мл
  • Гүзээлзгэнэ – 150 г
  • Гадил – 2 ш
  • Зөгийн бал – 2 х.х эсвэл хасарваань – 8-10 ш

Хийх арга:

1. Коктейлоо хийхээс өмнө тараг, гадилаа хөргөгчинд байлгаарай, ингэснээр хүйтэн смузи гарах юм.

2. Амтлагчаа зөгийн бал ашиглаж болно эсвэл хасарванийг яс, хальснаас нь урьдчилан цэвэрлэж ашиглана.

3. Угаасан гүзээлзгэнийн ногоон навчийг цэвэрлэнэ.

4. Гадилаа цэвэрлээд хэдэн хэсэг болгож хуваагаарай.

5. Блендерт хийгээд сайтар хутгана.

Гадил дээр суурилж хийсэн смузи хүүхдэд шим тэжээлтэй гэгдэх бөгөөд хамгийн түгээмэл хувилбар нь юм. Гадилны смузи шим тэжээл ихтэй, нэг аяга смузи нь их өег болно, үүнээс гадна ямар ч төрлийн жимс, жимсгэнэтэй холиход зохицож амттай болдог.

 

2. Жүржтэй сэрүүцүүлэх смузи

Уг смузигийн орц хурдан шингэдэг, боловсруулахад маш бага энерги зардаг. Жүрж болон гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, мөн бодисын солилцоог идэвхжүүлдэг тул турахыг хүсэж байгаа хүмүүст уг смузи илүү тохиромжтой.

Орц:

  • Жүрж – 3-4 ш
  • Мөс – өөрийн хүслээр
  • Гаа – хэдэн ширхэг навч

Хийх арга:

1. Жүржийг хальслаад ясыг нь авч цэвэрлээрэй.

2. Смузиг илүү шингэн болгохын тулд жүржийн шинэхэн шүүс ашиглаж болно.

3. Орцуудыг блендэрт хийж бүгдийг сайтар бутална. Мөсийг өөрийн хүссэн хэмжээгээр нэмж болно.

4. Смузиг гааны навчаар чимэглээрэй.

 

3. Цоохор майлз, улаан лооль, алимтай смузи

Цоохор майлз смузиг зөөлөн, таатай амттай болгоно, бие махбодыг микро элемент болон амин дэмээр хангана.

Орц:

  • Цоохор майлз – 200 г
  • Алим – 300 г
  • Улаан лооль – 250 г
  • Лууван – 150 г

Хийх арга:

1. Алимаа хальслаад үрийг нь авч хэрчинэ.

2. Луувангаа чанаад мөн хэрчинэ.

3. Цоохор майлзыг цэвэрлээд хэрчиж бэлдэнэ.

4. Улаан лоолийн хальсыг цэвэрлэнэ. Халуун усанд хэдхэн минут дүрээд авахад хальс нь амархан салдаг. Улаан лоолийг шүүрээр шахна.

5. Блендерт орцуудыг хийж сайтар бутална.

 

4. Цоохор майлз, шинэхэн өргөст хэмхтэй смузи

Сэрүүцүүлэх бас сэргээх үйлчилгээтэй смузи нь дархлааны системийг дэмжинэ, бодисын солилцоог тогтворжуулна, мөн жингээ хасахад тусална.

Орц:

  • Өргөст хэмх – 1 ш
  • Цоохор майлз – 120 г
  • Нимбэг – ½ ш
  • Ногоон алим – 1 ш
  • Гадил – 1 ш
  • Ус – 1 стакан

Хийх арга:

1. Цоохор майлзыг цэвэрлээд хэрчиж бэлдээрэй.

2. Алимыг хальсалж үрээс нь цэвэрлэнэ.

3. Гадил, өргөст хэмхээ цэвэрлээд мөн жижиглэж хэрчинэ.

4. Бүр орцуудыг блендерт хийж нухаш болтол нь сайтар хутгана.

Цоохор майлзтай смузи калори багатай ч гэлээ хоолыг бүрэн орлож чаддаг, их өег коктейль гардаг. Цоохор майлзыг лийр, сүүтэй холивол цэвэрлэх үйлчилгээтэй ундаа болно. Бие махбодоос хорт бодисыг гадагшлуулна, үүний үр дүнд илүүдэл жингээ хасах боломжтой. Харин цоохор майлз, зөгийн бал, кивитэй алимыг өглөөний цайндаа хэрэглээрэй. Дархлаа дэмжинэ, энэ утгаараа өвлийн улиралд ханиад томуу хүрэх эрсдэлийг эрс багасгадаг байна.

 

5. Хятад байцаа, гадил, бууцайтай ногоон смузи

Илүүдэл жинтэйгээ тэмцэж, спортоор хичээллэж байгаа хүмүүст нэн тохиромжтой жор юм. Бие махбодын тэмцэх чадварыг нэмэгдүүлнэ, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг.

Орц:

  • Гадил болон киви – тус бүр 1 ш
  • Хятад байцаа – 150 г
  • Бууцай – 1 боодол
  • Нимбэгийн шүүс – 1 х.х
  • Ус – 1 стакан
  • Зөгийн бал
  • Маалингын үр – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Угааж цэвэрлэсэн хятад байцаа, киви болон гадилаа хэрчинэ.

2. Жимсгэнэ, байцаа болон бууцайгаа саванд хийгээд дээрээс нь нимбэгийн шүүс, маалингын үр, зөгийн бал, усаа хийнэ.

3. Бүгдийг нухаш болтол нь блендерээр нухна.

4. Бэлэн болсон ундаа нь шингэн бус нухаш гэмээр байх юм.

5. Ундааны өтгөн шингэнийг өөрөө тохируулж болно, хэрвээ өтгөн смузи хийсэн бол халбагадаад идээрэй.

 

6. Алим, овьёостой смузи. Тураах шилдэг ундаа

Орц:

  • Овьёос – 3 х.х
  • Ус – 1 стакан
  • Алим – 1 ш
  • Цинамон
  • Нимбэгийн шүүс

Хийх арга:

1. Овьёосоо буцалсан халуун усанд хийж хонуулна.

2. Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ, жижиглэж хэрчээрэй.

3. Бүх орцуудыг аяганд хийж дээрээс нь нимбэгийн шүүс, цинамон, стакан усаа хийнэ.

4. Нухаш шиг өтгөн болтол сайтар блендердэнэ.

 

7. Хулууны смузи

Хулуутай смузи нь бие махбодоо цэвэрлэх шилдэг ундаа.

Орц:

  • Хулуу (зөөлөн эд нь) – 300 г
  • Грейпфрут болон нимбэг – тус бүр ½ ш
  • Зөгийн бал – 2 ц.х
  • Нунтаг цинамон – 1 ц.х

Хийх арга:

1. Цэвэрлэсэн хулуугаа шарах шүүгээнд эсвэл ухаалаг чанагчинд болгоно.

2. Нимбэг болон грейпфрутыг хальслаад хэрчинэ.

3. Зөгийн бал, цинамон, хулуу болон цитрусын төрлийн жимснүүдээ аяганд хийж блендерээр бутлаарай.

Оройн хоолыг орлох амттай ундаа болно.

 

8. Лууван, яншуйтай смузи

Луувантай смузи нь ядаргаа тайлна, дархлааны системийн үйл ажиллагаа идэвхжүүлнэ, арьс, хумс болон үсний өнгө зүс нэмнэ, холестерины түвшинг багасгана, зүрх болон нүдэнд сайнаар нөлөөлнө.

Орц:

  • Лууван болон алим – тус бүр 1 ш
  • Яншуй – хэдэн навч
  • Салат – 2-3 навч

Хийх арга:

1. Алим болон луувангаа цэвэрлээд жижиглэж хэрчинэ.

2. Ногоон навчит ногоогоо угаагаад хатаагаарай.

3. Орцуудыг саванд хийж блендерээр бутална.

 

9. Хүрэн манжингийн смузи

Хүрэн манжингийн смузи бие махбодод нэн хэрэгтэй РР болон В-ийн бүлгийн амин дэм, микро элементүүд болон аскорбины хүчлээр хангана. Хүрэн манжин нь холестерин болон гемоглобины түвшинг тэнцвэржүүлдэг. Гэхдээ хүрэн манжингийн смузиг ойр ойрхон тогтмол уухаас зайлсхийнэ, яагаад гэвэл ходоодонд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна.

Орц:

  • Том хүрэн манжин – 1 ш
  • Гадил – 1 ш
  • Кокосын сүү – 150 мл
  • Хасарваань – 3 ш
  • Ус – 100 мл

Хийх арга:

1. Гадил, хүрэн манжингаа цэвэрлээд жижиглэж хэрчинэ.

2. Хасарваанийн ясыг авч хальсална.

3. Хатуу орцуудыг ус, сүүндээ хийгээд нухаш шиг болтол нь блендердэнэ.

 

10. Өргөст хэмх, луувангийн амин дэмтэй смузи

Ходоод цэвэрлэх “сойз” шиг л смузи.

Орц:

  • Өргөст хэмх – 1 ш
  • Лууван – 4 ш
  • Оливын тос – 1 ц.х
  • Куркума – чимх
  • Зөгийн бал – 1 х.х

Хийх арга:

Цэвэрлэсэн ногоогоо хэрчээд нухах савандаа хийнэ. Дээрээс нь тос, зөгийн бал, куркумагаа хийгээд блендерээр бутална.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *