Удаан хугацаагаар хадгалсан ч мууддаггүй 10 хүнс

0

Заримдаа долоо хоног эсвэл хэдэн сарынхаа хүнсийг авах тохиолдол байдаг. Зарим нь бүр жилийнхээ нөөцийг бэлдэнэ. Хэсэг хугацааны дараа хэрэггүй баахан хүнсний бүтээгдэхүүн цуглуулснаа ухаарна – мөөгөнцөр ургаж муудаж эхлэх ажээ. Харин хичнээн удаан хугацаагаар хадгалсан ч барагтаа бол мууддаггүй 10 хүнсний бүтээгдэхүүнийг та мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

1. Цагаан будаа

Будаа олон төрөл. Бор будаа – цагаан будааг бодвол хүний эрүүл мэндэд ач тустай эрдэс бодис ихтэй ч нэг дутагдалтай. Бор будаанд агуулагдах тосноос шалтгаалж 6 сараас илүүгүй хадгална. Харин цагаан будаа – 30 жил хүртэл муудахгүй. Дажгүй байгаа биз? Магадгүй хэдэн тонн цагаан будаа нөөцөлж ч болох нь – гэхдээ нэг нөхцөлтэйгөөр шүү. Сэрүүн, вакумжуулсан орчинд л муутгалгүй 30 жил хадгалж болно.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 2

2. Зөгийн бал

Археологич нар хамгийн удаан жил хадгалагдсан зөгийн балтай сав олжээ – 5500 жил. Зөгийн балыг удаан хугацаагаар хадгалж болно гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Зөгий бидэнд ямар гайхамшгийг бэлэглэж байгааг үнэлэх хэрэгтэй юм. Зөв савлагаатай хадгалж байгаа бол та ач, зээ нартаа зөгийн балаа өвлүүлж ч болно. Тэгэхээр гэртээ шилэн савтай зөгийн бал хадгалаарай. Элсэн чихрээс хол дээр бөгөөд эрүүл мэндэд ач тустай.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 5

3. Хоолны давс

Бидний дэлгүүрээс худалдан авч буй давс 5 жил хадгалагдах чадалтай. Давсанд йод нэмсэн тул хадгалах хугацаа ийн уртсаж байгаа юм. Хоолны гол амтлагчаас гадна бусад хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалахад ашиглана. Давсгүйгээр бид загас, махаа борцолж (гадныхан давсалж борцолдог) чадахгүй. Тэгэхээр хангалттай хэмжээгээр гар дор чинь байх ёстой хүнс юм. Цахилгаан үгүй болбол хүнсний зүйлээ хэрхэн хадгалж чадах вэ дээ?

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 4

4. Цуу

Цууг хадгалах хугацаа одоо болтол маргаантай хэвээр л байна. Учир нь цууны орцоос хамаараад байгаа юм. Хэрвээ үнэхээр цэвэр цуу бол удаан хадгалагдана. Цуутай савны тагийг нээсэн л бол хөргөгчинд хадгалсан нь дээр гэдгийг бүү мартаарай.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 1

5. Хатаасан шош

Холливудын кинон дээр шошийг дандаа л ядуучууд идэж байдаг. Үнэндээ шударга бус санагдаад байгаа юм. Шош үнэтэй биш, гэхдээ амт, ач тусын хувьд ямар ч хүнсний зүйлээс дутахааргүй баялаг. Эрдэмтэд шошийг удаан хадгалах тусам чанар нь муудна гэж үзэж байгаа ч ойрын 30 жилдээ хүнсэндээ хэрэглэж болно гэжээ. Тэгэхээр шошийг ядуучуудын хоол гэж дорд үзэх хэрэггүй, аминд орох цаг ирэх вий дээ.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 6

6. Агч модны сироп

Агч модны сиропыг мөнхийн хадгалж болно гэж батлахгүй ч гэлээ Юта мужийн их сургуулийн ажилтнууд мөнхийн “настай” гэж итгэлтэй мэдээллээд байгаа. Сиропонд агуулагдаж байгаа сахар нь өсөж үржих нянг устгах чадалтай тул мөнхийн настай гэж үзжээ.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 7

7. Хуурай сүү

Амтгүйг нь мэдсээр байж бид байнга л хэрэглэдэг. Эсвэл саяхан саасан шинэхэн сүүг тетрапак савлагаанд савласан гэж бодож байна уу? Тийм ээ, амт муутай ч онцгой нөхцөлд аминд орох зүйл гэж байдаг л юм.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 8

8. Элсэн чихэр

Элсэн чихэр агаарын чийгшлийг өөртөө шингээдэг ч чамд хэрэг болно. Чийг бол хүнсний бүтээгдэхүүнийг амархан муутгадаг зүйл. Тэгэхээр их хэмжээний элсэн чихэр хадгалж хэрэггүй болов уу. Гэхдээ хуурайгаар нь хадгалж чадна гэвэл их хэмжээгээр нөөцөлж болно оо.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 9

9. Согтууруулах төрлийн ундаа

Зарим хүмүүс бага градустай согтууруулах төрлийн ундаа хэрэглэх дуртай байдаг ч эдгээр нь хурдан мууддаг талтай. Ялангуяа амттай согтууруулах төрлийн ундаа буюу коктейль, улаан дарс зэрэг жимсний амттай архинууд тооцогдоно. Харин виски, ром, текилагийн хадгалах хугацааны хувьд ямар вэ? Эдгээр ундааны урт насаар та амьдралаа чимж болно шүү.

Ûm¶Û

10. Пеммикан

Хамгийн чухал хэсэгтээ ирлээ, хүн махгүйгээр амьдарч чадахгүй. Пеммикан гэж бас ямар юмаа яриад унав гэж бодож байна уу?

Пеммикан гэж давсалж хатаасан үхрийн мах гэж ойлгож болно. Эртний Индианчууд пеммиканыг удаан хугацаагаар анд явахдаа хүнс болгон хэрэглэдэг байсан бол өнөөдөр “байгаль сөрөн аялах хүмүүс”-ийн гол хүнс болжээ. Энэ хүнсний хэд хэдэн гайхамшигтай шинжүүд бий – шингэц сайн, бага хэмжээнд цадна, авч явахад хөнгөн.

Хэрвээ та Жюл Вернийн зохиол унших дуртай бол “Ахмад Гаттерсийн адал явдал” зохиол дээр пеммиканы тухай мэдсэн байх. Одоо энэ хүнсийг аяллын дэлгүүрээс авч болно. Тос, жимстэй хольсон хатаасан махны нунтаг хэлбэрээр зарагдах болсон. Индианчуудын жороор ч та өөрөө бэлдэж болно шүү.

Бараг хэзээ ч мууддаггүй 10 хүнс 3

16
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/11 at 21:17

    Сэтгэгдэл *borts baihad pimakanaar atsaa hiihiin be

  2. Зочин

    2015/10/12 at 00:45

    teeshd atsaa hiihin :))

  3. Зочин

    2015/10/12 at 12:25

    oorsdoo l medehgvi yu doo olon torliin hool ideh n hunii erch huch ogdog mon hoolnoos taashaal awdag Jangum pimakan ach tus unshij uzsen uu awch ywhad hongon bag hemjeegeer tsaddag geed ach tus ihtei shuudee uher Mongoloo

  4. Зочин

    2015/10/12 at 19:49

    Uhsen baasniih ni jangum tiim yum bdaggui yum har sulungas aris mine solongos uls hezee mah iddeg bsiin ter tusmaa haantai bj uzeegui baingiin nuudelchin omguudad ezlegdej uvs idej us irsen tuuhtei odoo terneesee ichij tuuhiig guivuulah gj olon angit haantai surtei baatartai janjintai mori unasan kino hiij bga teriigedehgui bj uher mongol geh chi harin erliiz hunhuuz novsh bnda

  5. Зочин

    2016/02/21 at 03:11

    Manai bortstoi adilhan l yum bna

  6. Юра

    2017/06/12 at 15:46

    Солонгос мах иддэг ш дээ мал монгол оо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *