Холливудын алдартнуудын заавал дагаж мөрдөх ёстой мэт гоо сайхны стандартыг эвдсэн жүжигчин Кейт Уинслетийн түүх

0

Жүжигчин Кейт Уинслетийн тухай сонсох бүрт бидний бодолд өөрийн эрхгүй түүний бүтээсэн оргил дүр болох Титаник киноны Рөүзийн дүр ордог билээ. Ийнхүү кино урлагийн түүхэнд үлдсэн алдарт киног Оскарын шагналд хүрэхэд тусалсан гэдгээрээ алдартай тэрээр өөрөө өөрийнхөөрөө байхын сайхныг бусдад харуулж яваа нэгэн ажээ.

Тэрээр өөрөө өөрийнхөөрөө байх дуртай

© s_bukley / Depositphotos.com

Телевиз, театр, өргөн дэлгэцийн уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлсөн тэрээр урлагийн замналдаа Оскарын шагнал тэргүүтэй олон арван шагналын эзэн болсон нэгэн билээ. Аливаа нэгэн хэв маягт баригдалгүй, өөрөө өөрийнхөөрөө байж чаддаг нь ч түүнийг драма, романтик эсвэл триллер гэх мэт бүх төрлийн кинонд дүр бүтээн хөрвөх чадварыг олгодог нь ч энэ амжилтынх нь үндэс биз ээ.

© s_bukley / Depositphotos.com

Жүжигчин Кейт Уинслет уран бүтээлийнхээ зэрэгцээ жингийн асуудлаар олны анхаарлын төвд их өртдөг нэгэн. Тухайлбал 2003 онд нэгэн америк сэтгүүлийн Британи хувилбарт түүний зургийг янзалж, илүү өндөр, туранхай болгон гаргасан байсан түүх ч бий.

© Mary Evans / AF Archive / Graham Whitby Boot / East News

2017 онд Лондон хотод нэгэн үйл ажиллагаанд оролцох үеэрээ тэрбээр энэ мэт өөрийнх нь гадаад төрхийг гоочилсон, сөрөг байдлаар хүлээн авсан, сөрөг сэтгэгдлүүдийг хүүхэд байхаасаа л хүлээн авч нэгэнт дассан тухайгаа дурдаж байв. Тэрээр “Хүмүүс намайг цулцгар гэж хочилдог байсан. Намайг жүжигчин болохыг хүсдэг гэхэд ч тэд гадаад төрхөөр минь доог тоxуу болгодог байлаа. Гэсэн ч би тэр бүхэнд шантралгүйгээр тэмцэж, сөрөг бүхнийг өнгөрүүлж, өөрөө өөртөө итгэн мөрөөлийнхөө төлөө тэмцсэн. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө нугарашгүй тэмцэгч байх л хэрэгтэй” хэмээн өгүүлж байжээ.

 

Төгс бие галбиргүй байлаа ч өөрөө өөртөө итгэх итгэлээ бүү алд

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Жүжигчин Кейт Уинслет Холливудын өрсөлдөөн дүүрэн ертөнцөд ч төгс биш гэж үздэг бие галбиртай байлаа ч амжилтад хүрч болдог гэдгийг бусдад харуулсан нэгэн билээ. “Титаник киноны гол дүрд Ридинг хотын жижигхэн хачиртай талхны газрын охин тоглох боломж тийм ч их биш. Мэдээж олон жүжигчид дундаас шалгарч үлдэх магадлал бага. Гэхдээ зөвхөн өөрөө өөртөө итгэл дүүрэн байж, өөрийнхөө айдсыг ялан дийлж чадсан тохиолдолд л хүн амжилтад хүрдэг” хэмээжээ.

© Invision / Invision / East News

Ийнхүү Титаник киногоороо амжилтын оргилд хүрсэн ч түүнийг дагасан шүүмжлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасраагүй юм. Гэсэн ч тэрээр өөрийн гадаад төрхөнд өөрчлөлт оруулахыг хүссэнгүй, байгаагаараа байхын сайхныг дэлхийн нийтэд уриалах болсон билээ. Тэрээр жүжигчин Emma Thompson болон Rachel Weisz нарын хамтаар “Гоо сайхны мэс ажилбарын эсрэг Британийн холбоо” нэртэй байгууллагыг үүсгэн байгуулсан аж. Мөн тэрээр хэвлэл мэдээллийнхэнд хандан өөрийнх нь зурагт ямар нэгэн засвар хийхгүй байхыг хүсч байсан ч удаатай.

© Lesson of Self Worth / L’Oréal París Australia

2021 онд тэрээр L’Oréal Paris брендийн элч төлөөлөгчөөр сонгогдсон юм. Энэ тухай тус брендийн олон улс хариуцсан ерөнхийлөгч Delphine Viguier-Hovasse “Тэр бол кино урлагийн түүхэнд үлдсэн хамгийн тод оддын нэг. Үүнийхээ ч нэгэн адил бодит амьдрал дээр ч хүчирхэг бүсгүй. Иймээс бид түүнийг дараа үеийнхэнд өөрөө өөртөө итгэх итгэлээ хэзээ ч битгий алд гэсэн бидний уриалгыг хүргэж, бүсгүйчүүдэд өөрөө өөрийнхөө гоо сайханд сэтгэл хангалуун байж, өөрийгөө үнэлэх үнэлэмжид суралцах хэрэгтэйг сануулж чадна гэж үзсэн” хэмээн мэдэгдэж байжээ.

 

Тэрээр охиныхоо хувьд үлгэр дуурайлал болсон нэгэн

© Shadows / Ascent Film, © everett225 / Depositphotos.com

Жүжигчин Кейт Уинслет ийнхүү эмэгтэйчүүдийг төрөлх гоо сайхнаа хадгалж, өөрөө өөрийнхөөрөө байхын сайхныг уриалан таниулахын зэрэгцээ эх хүнийг үнэхээр хүндэтгэдэг талаараа “Хүүхдээ өөрөө өсгөж байгаа эхчүүд бол жинхэнэ баатрууд” хэмээн ярьж байв.

Түүнчлэн тэрээр урлагийн ертөнцөд хөл тавихаар шийдээд буй охин Миадаа ч өөрийн энэхүү үзэл баримтлалыг зааж сургасан ажээ.

Таны хувьд биеийнхээ юунд хамгийн дуртай вэ?

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *