Эр хүн таныг хуурч эхэлснийг илтгэх 4 шинж тэмдэг

1

Амьдрал үзэж хал суусан “авгай” нар зөвлөгөө өгөхдөө: нөхрөөс тань өөр хүний үнэртэй ус үнэртээд, хувцасны аль нэг хэсэгт нь эмэгтэй хүний уруулын будаг наалдсан л бол таныг араар тань тавьж байна гэж мэдэмхийрдэг.

Үнэндээ энэ бүгд үлгэр юм шүү дээ. Өөр хүний үнэртэй ус нь цуг ажилладаг тэр олон бүсгүйчүүдийнх, харин уруулын будаг нь ажлын газрын шинэ жилийн цэнгүүнээр авсан бэлэг, за тэгээд юу эс тохиолдохыг тэр гэх вэ дээ?

Аливаа зүйлийг бодитоор хүлээн авч ойлгохыг хүсвэл үнэртэй ус, уруулын будаг юуг ч илэрхийлэхгүй. Харин та дараах шинж тэмдгүүдийг ажиглаад үзээрэй.

Эхний шинж тэмдэг

Хууран мэхлэж байгаа эр хүний төсөөлөн бодох чадвар өндөр түвшинд ажиллаж эхэлдэг. Хөөрхий өөрийн ажил дээр байхгүй байсан олон цаг, эсвэл утсаа авахгүй байсныгаа тайлбарлах гэж элдэв зүйл зохиож эхлэнэ. Яг л эртний уран илтгэгч нар шиг дуржигнуулах вий.

Жирийн үед эрчүүд хажууд болж байгааг огт тоож хардаггүй: хажууд маажилдах муурнууд, дэлгүүрийн шилэн хоргонууд дээр овоорох бүсгүйчүүд… Хэрвээ яг тэр үед хаа нэгэн газар байсан гэдгээ батлах гэж оролдож байвал өчүүхэн ч зүйл үлдээлгүй санаанд оромгүй зүйл ярьж өгнө. Энэ түүний баталгаа болох юм гэнэ лээ.

 

Хоёр дахь шинж тэмдэг

Хууран мэхлэж байгаа эр хүн – мулгуу болдог. Энэ нь эхний зүйлээс үүдэлтэй юм. Өөрийгөө олон цагаар эзгүй байснаа зөвтгөх олон хувилбар боловсруулж байх үе нь бодит амьдралтай сөргөлдөж эхэлнэ. Тэгээд хөөрхий амьтны тархи компьютер шиг гацаж эхэлдэг байна.

Зэрвэс харахад 1 болон 2 дахь зүйл авцалдаагүй мэт боловч амьдрал дээр 99 хувийн тохиолдол гарч байсан нь нотолгоотой юм.

 

Гурав дахь шинж тэмдэг

Хууран мэхлэж буй эр хүн хөгширч эхэлдэг. Богино хугацаанд. Тэрээр өөрийгөө залуужаад байгаа гэж бодож явдаг. Үнэн хэрэгтээ хурдан хөгшрөх шатандаа ордог байна. Тэгэхээр таны нөхөр орой дээрээсээ эрт халцраад эхэлсэн бол нэгийг бодох хэрэгтэй л болох нь. Магадгүй урьд нь халзан байсан ч тэрийгээ нуудаггүй байсан, харин одоо нэг л өөр болоод байна уу?

 

Дөрөв дэх шинж тэмдэг

Сэтгэл санааны хувьд огцом өөрчлөлт гарна. Тэрээр өөрийгөө Наполеон эсвэл Александр Македонский гэж өргөмжлөөд байна уу… Энэ бол санаа зовоох зүйл. Түүний ард “чи минь л мундаг шүү” гэсэн таны нөхрийг өөрчилж байгаа нэг бүсгүй байж болно.

Өөрийг нь өргөмжлөөд байгаа тэр бүсгүй байхад таныг юу ч ойлгодоггүй яршиг төвөгтэй “авгай” гэж хэлэхэд хүрнэ. Энэ бүх зүйл  таны гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлж болно. Хэрвээ таны эр нөхөрт дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрч байвал та нөхрийгөө хөтлөөд эмчид үзүүлэх эсвэл салах эсэхээ шийдэх болох нь…

54
ТэнэглэлТэнэглэл
24
Ха ХаХа Ха
20
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
13
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. З. Адъяасүрэн

    З. Адъяасүрэн

    2017/03/03 at 20:01

    У. Заяа

  2. Н. Оюунгэрэл

    Н. Оюунгэрэл

    2017/03/03 at 21:29

    Ж. Нандин-Эрдэнэ сс

  3. Namtaivan Urtnasan

    Namtaivan Urtnasan

    2017/03/03 at 21:54

    mooj nuud erchuudees iluu geech

  4. Tserendorj Otgontungalag

    Tserendorj Otgontungalag

    2017/03/03 at 22:12

    Amarbayasgalan Tsogt Ochir

  5. Ch Altantugs

    Ch Altantugs

    2017/03/03 at 22:35

    Shinj temdeg bailaa geed yahavdee ugaas negendee unench baih gedeg hudlaashd bugd l bieniigee huurj baidagdhd ter baidag l asuudalshdee

  6. yumjirmaaЗочин

    2017/03/03 at 23:14

    Ireh burt ni noirnii em ohdor tungaar ogchihoo kk.Daraa ni shar hadnii hurtsad hevtuul.Tegeed l orhichih.

  7. Xm

    2017/03/04 at 13:08

    Ene ydargaat skytel in peclam chin bn bn garj ireed tuwugtei yum bolichoocj bas orj unshuulah gj hichneen ch uddagin hogiin site

  8. Baigalaa V Oyun

    Baigalaa V Oyun

    2017/03/04 at 14:37

    Aimar ym be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *