Яагаад зарим хүүхдүүд эцэг эхийнхээ дэргэд байхдаа илүү муухай аашилдаг вэ?

0

Танай хүүхэд ч үнэхээр томоотой шүү гэж найзууд тань танд хэлж байсан удаатай юу? Гэвч хүүхдээрээ бахархах сэтгэл арилж ч амжаагүй байхад тэд гэртээ эргэж ирээд дэггүйтэж эхэлдэг л биз дээ? Манай сайт уншигч танд хүүхэд эцэг эхийнхээ дэргэд яагаад муухай аашилдаг талаар мэдээ бэлдлээ.

Тэд таны зан араншинг дуурайдаг

© dustale08 / Reddit

Зарим эцэг эхчүүд өөрсдийн гаргадаг зан аашийг үл тоож, хүүхдээ буруу ааш авир гаргасан гэж зэмлэх нь түгээмэл байдаг. Тэгвэл та гадны хүмүүсийн дэргэд зан ааш тань хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг мөн анзаарч үзээрэй. Харин гэртээ харьсан үедээ уур бухимдал бүхнээ гаргаж эхэлдэг гэдгээ одоо санасан биз ээ. Хүүхдүүд ийнхүү эцэг эхчүүдийнхээ ааш авир, үйл хөдлөлийг дуурайж, өөрийн болгож төлөвшүүлдэг ажээ.

 

Эцэг эхийн хайр халамж, анхаарал дутсан үед ийм зан гардаг ажээ

© drail84 / Reddit

Хүүхэд эцэг эхийнхээ анхаарлыг татах оролдлого нь амжилтгүй болох үед ийм зан авир гаргах тохиолдол бий. Жишээлбэл, нэгэн ээж хоолны газарт захиалсан хоолоо хүлээнгээ гар утсаа оролдон сууна. Дэргэд нь суух хүү нь ээжтэйгээ ярилцахыг, түүний анхаарлыг өөртөө татахыг хүснэ. Хүү нь ээждээ, “Ээж ээ, тэнд дугуйтай хүн явж байна” гэхэд ээж нь, “Хөөх, тийм байна” хэмээн залхсан маягтай хариулангаа цахим сүлжээгээр аялах ажээ. Ээжийнхээ анхаарлыг татаж чадаагүй бяцхан хүү сэтгэл нь гонсойж, ширээн дээрх аягатай ундаагаа бага багаар түлхсээр унагаах үед ээж нь эцэст нь түүнд анхаарлаа хандуулжээ. Яг энэ үед хүү хийсэн үйлдэлдээ харамсах бус ээжийнхээ анхаарлыг өөртөө татаж чадсандаа баяртай сууж гэнэ. Энэ түүхээс авч үзвэл бяцхан хүү өөрийнхөөрөө эцэг эхийнхээ анхаарал, халамжийг өөртөө татаж буй илрэл аж.

 

Тэд эцэг эхийнхээ хувьд эрүүл, аюулгүй мэдрэмжийг мэдэрдэг

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хүүхэд эцэг эхийнхээ дэргэд аюулгүй байдлыг мэдэрч чаддаг тул өөрийнхөөрөө байх боломжийг тэдний л дэргэд олж авдаг ажээ. Хүүхэд тань танд итгэдэг тул тэр өөрийн сул тал, өвдөлт бүхнийг танд харуулахаас санаа зовдоггүй учраас, орилж эхлэх үед нь түүнийг тэвэрч, үнсдэг учраас л тэд таны дэргэд дэггүйтэж эхэлдэг байна.

Түүнчлэн дэггүй зан ааш нь хүүхдийн стрессээ тайлж байгаа нэгэн хэлбэр юм.

 

Тэд таны л өмнө сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж чадна

© Shutterstock.com, © Shutterstock.com

Бид бүгдэд л итгэдэг хэн нэгэндээ эсвэл өөрийг тань ойлгодог нэгэнд бүх л сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг хүмүүс бий. Хүүхэд асрагч нарын хувьд таны хүүхэдтэй нарийн холбоо үгүй учраас хүүхэдтэй чинь сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэдэггүй  Иймээс ч гадны хүмүүсийн дэргэд хүүхэд сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй боловч таны дэргэд дэггүйтэж, өөрийнхөөрөө байдаг ажээ.

 

Тэд таныг зөөлөн хүн мэт санадаг

© Shutterstock.com, © Shutterstock.com

Олон эцэг эхчүүд өөрөө өөртэйгөө зөрчилдсөн шийдвэр гаргаж байдаг. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарласан шийд гаргадаг боловч түүнээс мөн биеэ даасан байдлыг хүсч, аялалд дагуулж явахгүй гэсэн үгээ төд удалгүй буцаан авч, дагуулж явахаар болж байдаг нь нууц биш билээ. Гэвч хүүхдэдээ ийм хэлбэрээр харьцах нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг ажээ.

Таны хүүхэд таны дэргэд муухай аашилдаг уу? Тийм үед нь та ямар арга хэмжээ авдаг вэ?

7
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *