Стрессийн эсрэг гормоныг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

0

Хүн гэдэг утгаараа надад тогтвортой байдал чухал. Ажилтнаа халах, найз нөхөд хуурч мэхэлсэн ч гэсэн тэдэнтэйгээ үлдэх, гэрээ өөрчлөх нь надад тун хэцүү. “Амьдралд бүгдийг гүйцээж амжуулахын тулд тав тухын бүсээсээ гарч байх ёстой” гэсэн үгийг сонсож байхад инээдтэй санагдаж билээ. Яагаад гэвэл миний мэргэжилд тав тух байдаггүй юм.

Бүх ажил – байнгын стресс бөгөөд үл дуусах тендер. Чиний зорилго – тендерт ялах. Үр дүнд нь – тайвшрах эцэсгүй сэтгэл хөдлөл, төсөл дуустал галзуу мэт ажиллана. Бие махбодь минь энэ хэмнэлээр амьдраад сурч дээ, хөөрхий минь. Стрессийн байдал дээд цэгтээ хүрэхэд мэдрэлийн систем гажигтаж эхэлнэ.

  • Стресс гэж юу болохыг ойлгохыг хичээе. Ер нь бол айдас, сандрал юм. Хүн сандарч байхад сэтгэл тайван бус, ямар нэгэн зүйлийг дахин дахин шалгах хэрэгтэй мэт санагддаг.

Хэрвээ та сандарч байгаа бол тархиа сайтар ажиллуулаад хаана, юу болохгүй байгааг хянаж сайжруулахыг хүснэ. Хэрвээ айдас бол – сэтгэл судлаачид шууд нүүр нүүрээ тулахыг зөвлөж байна, үйл явдлыг хамгийн муугаар төсөөл.

Магадгүй та ирээдүйд хэзээ ч болохгүй үйл явдалд өөрийгөө зовоогоод байж болно. Тиймээс бодлоо цэгцлэхийг хичээ, өөрөө өөртэйгөө үлдээрэй. Ихэнх айдас хий хоосон байдаг, амьдралд болох зүйлээр айдас тээх хэрэггүй.

Одоо гол зорилгодоо оръё – үүнтэй хэрхэн тэмцэх вэ? Хэрвээ дээр дурьдсан зүйлд таны дүр зураг харагдаж байгаа бол бидний стресстэй тэмцэх зөвлөгөө танд тус болно.

1. Кофеноос татгалз

Кофеины тухай элдэв анагаахын мэдээллийг энэ удаад үлдээе. Кофе сэргээдэг гэдгийг бүгд мэднэ. Стрессийн үед та сэргэгийн дээдээр сэргэг байгаа. Тэгэхээр нойргүй хонохыг хүсээгүй л бол кофены оронд цай уугаарай.

 

2. Өөрийгөө амрааж бай

Нойргүй бүтэн өдөр ажилласны дараа дахин 24 цаг ажиллах болсон бол өөртөө 1 цаг заавал гаргаарай. Нүдээ аниад тайван хэвт. Иллэг хийлгэвэл бүр ч сайхан амралт болно.

 

3. Усанд сэл, шумба

Удаан хугацаанд стресст байгаа хүнд ус тустай. Зуны цагаар хаана ч сэлж болно, харин өвөл бассейнд. Сэлэхэд учир бий: заавал толгойгоороо л сэлнэ. Усан доогуур 1 метр сэлж гарч ирээд дахиад шумбана.

  • Энэ техник ямар үр дүнтэй вэ? Ус сөрөг мэдээллийг устгадаг. Багадаа сонсож байсан амьд эсвэл амьгүй усны үлгэр – үлгэр биш байжээ. Усан дээр хийсэн маш олон туршилтаас та ихийг мэдэж болно – амьд ус үнэхээр байдаг.

Бидний тархи мэдээллээр дүүрсэн байдаг. Стрессийн үед толгойдоо “үгийн сүлжээ” бий болгож санаа зовних, айх, аливаа зүйлийг урьдчилан харахыг хичээдэг. Толгойгоороо шумбахад сэтгэл санаа сэргэж бодол цэгцэрдэг байна. Үндсэндээ бие сэтгэл тайвширна. Тэгэхээр бассейнд тогтмол явж сэлээд байж дээ.

 

4. Өөрийгөө эерэг зүйлээр хүрээлүүл

Стрессийн үед таагүй хүмүүстэй уулзахаас зайлсхий, дуртай хөгжмөө сонс, хошин шог үз.

Би өөрөө стресстэй байхдаа цэцгийн дэлгүүр орох дуртай, өөртөө цэцэг худалдаж авдаг юм. Цэцэг бариад гэртээ орохоор нөхөр маань санаа нь зовж эхэлнэ, гэхдээ энэ нь бас ашигтай тал бий.

Ерөнхийдөө танд таашаал авчирдаг юм болгоныг л хийгээрэй.

 

5. Стрессээс зугтааж орооцолдсон байдлаасаа гарахыг хичээ

Цэцэг ч тэр, хөгжим ч тэр тус болохгүй бол өөрийнхөө хамгийн их очих дуртай газар луу яв. Тал, цэцэг, эрвээхий, гайхалтай байгалийн өнгө, амьд байгал, ой мод… Эрч хүчээр сэлбэгдэж өөрийгөө мэдэрдэг юм.

 

6. Стресстэж байгаа үедээ амаа хаа

Ам – энергийн суваг. Нэг л үгээр хүний сэтгэлийг хөөргөж эсвэл алж болдгийг бид мэднэ. Хүн стрессийн үед байхад энерги нь тэглэсэн эсвэл маш их энергийн гэмтэлтэй байдаг. Энэ үед ганц л зорилго тавь – энергиэ сэргээх буюу тэр үед амаа зүгээр л хаа.

Ярих тоолондоо бид өгч байдаг. Эрч хүч, сэтгэл хөдлөл, хүсэл, энергиэ өгч байдаг. Эрч хүч бидэнд хэрэгтэй. Нэг өдөр ганцаараа байж, утсаа унтрааж, ном уншиж өнгөрөөхөд би лав эрч хүчээ сэлбэж чаддаг.

Миний зөвлөгөө танд тус болбол би маш их баярлах болно. Эрч хүчээр баялаг байх болтугай.

8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/10/13 at 22:26

    stress and anxiety

  2. Зочин

    2017/10/13 at 22:27

    test

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *