BBC “Хүн төрөлхтөн хоёр дэд төрөлд хуваагдаж байна” хэмээн мэдээлжээ

0

Шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын бүтээлүүдээрээ алдартай Английн зохиолч H.G. Wells 100,000 жилийн хугацаанд хүн төрөлхтөн хоёр дэд төрөлд хуваагдаж магадгүй гэж таамаглан хэлсэн. Лондонгийн Эдийн засгийн сургуулийн хувьслын онолч Оливер Карригийн тооцоолсноор генетикийн дээд ангиллын болон ухаан мөхөс доод ангиллын хүмүүс гарч ирэх гэнэ. Оливер Карригийн хэлснээр технологийн хамаарал эцэстээ хүрэхийн өмнө хүн төрөлхтөн 3000 жилийн хугацаанд оргилдоо хүрэх аж. Мөн тэрээр хүн төрөлхтөн дэд төрөлд хуваагдсанаар сексийн хамтрагчийн тал дээр илүү анхааралтай сонгодог болно гэж хэлжээ. Генетикийн дээд ангиллын хүмүүс өндөр гоолиг, эрүүл чийрэг, дур булаам, ухаантай, бүтээлч байх бол доод ангиллын хүмүүс ухаан мөхөс, царай муутай, бахим намхан, гэрийн бугтай төстэй байх юм байна. Гэхдээ Карригийн таамаглаж байгаагаар ойрын ирээдүйд буюу 1000 жилийн хугацаанд 1.8-2.1 м хүртэл өндөртэй том болцгоохын дээр хүний насжилт 120 жил хүртэл нэмэгдэх ажээ. Бие махбодийн хувьд эрчүүд эрүүл чийрэг, нүүр царай тэгш хэмтэй, тамирчин шиг харагдахаас гадна дөрвөлжиндүү эрүү, бүдүүн дуу хоолой, илүү том бэлэг эрхтэнтэй байх юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд илүү гоолиг, өв тэгш биетэй, үсгүй арьс, том тунгалаг нүд, гялалзсан үстэй болохын хамт үнэхээр дур булаам хөхтэй болох аж. Арьсны ялгаа үгүй болж эрлийзсэнээр кофены өнгөт арьстай хүмүүс бий болох гэнэ. Гэвч боловсруулсан зажлах шаардлагагүй шахам хүнсний хэрэглэх болсны улмаас эрүүний яс нарийсаж, илүү өсвөр насны хүүхэд шиг залуу харагдах аж. Хүн төрөлхтөн технологид хэт найдсаныхаа төлөөсөнд генетикийн үнэ төлнө хэмээх Карри анхааруулж байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан төхөөрөмжүүд хүн төрөлхтнийг яг л гэрийн тэжээмэл амьтан шиг болгох юм байна. Нийгмийн харилцааны хувьд хайрлах, өрөвдөх, итгэх, хүндлэх гэх мэт сэтгэл хөдлөлүүд үгүй болж, хүмүүс бусдыг халамжлах, багаар ажиллах чадваргүй болох аж. Эмийн хэрэглээг даган эрүүл мэндийн асуудлууд үүсэж, дархлалын систем нь сул дорой болох юм байна. H.G. Wells-ийн 1895 оны The Time Machine зохиолд өгүүлсэнчлэн гуалиг болон бахим гэсэн хоёр дэд төрөлд хуваагдсан хүн төрөлхтөн Eloi, Morlock гэсэн хоёр төрлийн хүмүүстэй адилхан болохыг логик дүн харуулжээ.


Эх сурвалж: http://news.bbc.co.uk/2/hi/6057734.stm

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2014/04/12 at 20:33

    sonirholtoi l yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *