2022 оны гоо сайхны 11 халуухан чиг хандлага. Алдартай бүсгүйчүүд аль хэдийнээ шинэ трендийг дагаад эхэлжээ

0

Гоо сайхны чиг хандлага бараг жил болгон л өөрчлөгдөж байх шиг байна. Саяхан гэхэд л хурц контуртай хөмсөг моод байсан бол энэ жил дээш нь “самнасан” өтгөн хөмсөг давамгайлах нь. Алдартай үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Instagram хуудсаа аль хэдийн ийм хөмсөгтэй зургаар баяжуулаад амжжээ. Жишээ нь, Роузи Хантингтон-Уайтли зэрэг бүсгүйчүүд.

Энэ жил гадаад төрхдөө ямар өөрчлөлт хийхийг цугтаа сонирхоцгооё.

Өтгөн хөмсөг

© instagram.com

Хөмсөг засалтын гол чиг хандлага – 2022 онд төрөлхийн бөгөөд өтгөн харагдуулахад оршино. Энэ нь байгалийн хэлбэрүүд байх юм – бага зэрэг муруй хэлбэртэй эсвэл шулуун, харандаагаар хурц будаагүй, бага зэрэг дээшээ чиглэлтэй.

 

Лип-блашинг

© Depositphotos.com

Уруул ч гэсэн анхаарлын төвд байсан хэвээр. 2022 онд лип-блашинг эрэлттэй байх магадлал өндөр байна. Өнгөний сонголтын хувьд цайвар ягаан эсвэл хурц-улаан өнгө давамгайлна.

 

Хүрээлсэн уруул

© instagram.com

Бүгд эргэж ирнэ. 90-ээд оны үед алдаршиж байсан чиг хандлага ч мөн адил. Тэр үеийн моод орчин цагийн моодны бүсгүйчүүдэд ихэд таалагдсан бололтой. Уруулын харандааны өнгө уруулын будагны өнгөнөөс даруй 2-3 дахин бараан байхаар байна. Энэ зохицолдолгоо урууланд яг тохирох ажээ.

 

Гялалзсан уруул

© instagram.com

2021 он хагас матт уруулын будагны жил болж өнгөрсөн. Харин 2022 онд уруулын гялалзсан будаг эргээд моод болж байна. Гялалзсан улаан эсвэл жимсний өнгө – энэ хавраас эхлээд л гудамжинд харж эхлэх нь.

 

Микси үсний засалт

© Steve Granitz / WireImage / Getty Images

2022 оны эмэгтэйчүүдийн тренд үсний засалт – микси. Маш богино пикси болон ар шилэн хүзүүгээрээ маллет засалт. Энэ чиг хандлага улам эрч хүчээ авахаар харагдах боллоо.

 

Эвэр үсний засалт

© instagram.com

Энэ үсний засалтын санаа огт шинэ зүйл биш, охид бүсгүйчүүд Гвен Стефанигийн “Don’t Speak” дууг сонсож эхэлсэн цагаасаа л ийм үсний засалттай явах болсон. Харин энэ жил дахиад сэргэн мандаж байгаа нь энэ, улам алдаршиж байгаа засалт.

 

Байгаль шингэсэн нейл-арт

© instagram.com

2022 онд од эрхэс, байгалийн хэв маягтай маникюр хэрэглэгчдийн дунд эрэлттэй байна: далай тэнгис, элсэн цөл, туйлын туяа, гэрэлтэх цэцэгс.

 

Чийгтэй арьс шиг харагдах нүүр будалт

© instagram.com

2022 онд бид том шанаа зэргийг харахгүй нь ээ. Арьсны өөрийн өнгө төрхийг харуулсан нүүр будалт тренд болно.

 

Ягаан хацар

© instagram.com

2021 оны сүүл хэсэг гэхэд ягаан хацар нь алдартай моод болчихсон байлаа. Зөвхөн хацар дээрээ түрхээд зогсохгүй мөн нүд, зовхио ч энэ өнгөөр будна. Нил ягаан, сарнайн өнгө тренд байх бөгөөд нүүр царайг илүү залуу бас илүү амьд харагдуулах ажээ.

 

Шигтгээтэй нүүрний будалт

© DN Photography / ABACA / Abaca / East News

“Euphoria” олон ангит кино шигтгээ зэргээр нүүр будах урам зоригийг охид бүсгүйчүүдэд өгчээ. Энэ төрлийн нүүрний будалт 2022 онд давамгайлах бололтой.

 

Нүдний өнгө өнгийн будалт

© instagram.com

Өнгө өнгийн будагны давуу тал юу вэ – дурын өнгө байж болох юм. Үүнээс гадна 2022 оны чиг хандлага нь аль болох минималист нүүр будалтыг эрхэмлэж байгаагаараа давуу тал болно. Уг нүүрний будалт нь өдрийн нүүр будалтыг үдэшлэгийн болгон хувиргахад тустай гэж үзжээ.

Та моодны чиг хандлагыг дандаа дагадаг уу?

12
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdenetogtoh Maral Erdene

    Erdenetogtoh Maral Erdene

    2022/02/15 at 00:27

    Zæyæ Zya Azzaya B. Tsolmon Tsolmon

  2. Хонгороо Зул

    Хонгороо Зул

    2022/02/15 at 00:45

    Edniig bugdiig ni niiluulwel ymr ulgeriin haraghad boloo😂

  3. Mask zvvgeed yun uruulaa budah 😄

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *