Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт

2

Фитнес клубын үйлчлүүлэгч нар нэмэгдсээр. Үйлчлүүлэгч нарын ихэнхи нь бие галбираа өөрчлөх гэж, зарим нэг нь спортын хувийн үзүүлэлтээ сайжруулах гэж, цөөн хэд нь эрүүл мэнддээ анхаарал тавих гэж ирнэ.

Гайхалтай биеийн бүтэцтэй байх нь хүн болгоны мөрөөдөл хэдий ч эрүүл мэндэд муугаар нөлөөлж болохыг мартаж болохгүй.

Юуны түрүүнд та яах гэж спорт зааланд очих гэж байгаагаа тодорхойл. Эхлээд эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Эрүүл мэнддээ санаа тавьдаг бол та фитнестэй холбоотой зарим нэг цуурхалд итгэх хэрэггүй. Олны дунд яригдах үнэн худал нь мэдэхгүй мэдээлэлтэй танилцаж, юуны өмнө зорилгоо зөв тодорхойлцгооё.

1. Биеийн тодорхой хэсэгт хуримтлагдсан өөхнөөс тусгайлан салах боломжгүй

Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт 1

Хүний биеийн тодорхой хэсгүүдэд өөх ихээр хуримтлагддаг. Энэ нь гэдэс, гуя, хөл, зарим хүмүүсийн гар, мөр.

Харамсалтай нь өөх ихээр хуримтлагдсан газрын өөх хамгийн сүүлд л алга болно. Ямар ч хүнд хүчир дасгал хийсэн үр дүн нь маш хожуу мэдэгдэнэ.

Хамгийн гол нь биеийн бүхий л булчин, өөхөнд нөлөөлөх дасгалыг жигд хийнэ. Дасгалыг хийхдээ эрүүл хоол хүнсний дэглэм баримтална. Багахан тэсвэр хэрэгтэй.

2. Хэвлий таталт олон хийлээ гээд таны хэвлийн булчин ярзайхгүй

Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт 2

Зуун удаа хэвлий татсан байлаа ч гэсэн шүү, дасгалыг буруу хийснээс болж та нуруу нугасны өвчинтэй л болж хоцорно.

Хэвлий таталт хийлээ гээд гэдэсний өөх хайлахгүй, тэгэхээр эхлээд турахаас эхэл.

Илүүдэл өөхнөөсөө салаад дараа нь хэвлийн дасгал руу шилжинэ, гэхдээ дасгалыг планк зэрэг бусад хорших дасгалтай цогц байдлаар хийнэ.

3. Хэмжээнд бүү тулгуурла

Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт 3

Ихэнхи эрчүүд цээжний булчинд илүү анхаарал тавьж ажилладаг. Нурууны дасгал хийхгүй бол таны цээжний хэлбэр буруу тал руугаа өөрчлөгдөнө.

4. Хүчний дасгал эмэгтэй хүнийг эр хүн шиг бакь болгохгүй

Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт 4

Хүчний дасгал хийлээ гээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн булчингийн массыг шууд нэмэхгүй.

Хэрвээ та булчингийн массаа нэмэхийг хүсэж байгаа бол өндөр калори бүхий хүнсийг түлхүү хэрэглэнэ. Эмэгтэйчүүдэд булчингийн масс нэмэхэд илүү их хугацаа, хүч шаардагдана.

5. Булчин өвдөх нь дасгалыг зөв хийсний улмаас чангарч байгаагийн дохио биш шүү

Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт 5

Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол илүү хөдөлмөрлө. Хөлсөө их гарга, гэхдээ өвчин мэдрэх ёсгүй.

Булчин булрахаас өөр өвчин мэдэрч байгаа бол ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагийн шинж тэмдэг.

6. Байнга дасгал хийнэ гэдэг сайн гэсэн үг биш

Фитнесийн талаар мэдэхэд илүүдэхгүй 6 баримт 6

Таны бие эргэж сэргэхэд тодорхой хугацаа шаардлагатайг бүү мартаарай. Хүнд дасгалын дараа таны булчин эргэж хэвэндээ орох хугацаа хэрэгтэй.

Спортоор 45 минутаас 1 цаг хүртэл, долоо хоногт 3 удаа хичээллэвэл зохилтой.

Долоо хоногт нийт хичээллэх тоо 5–аас их гарах ёсгүй. Та спортын мастер биш учраас.

12
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ө. Билгүүнтөр

    Ө. Билгүүнтөр

    2016/07/28 at 12:31

    Бааска Л. Түвшинжаргал

  2. Бат Эрдэнэ

    Бат Эрдэнэ

    2016/07/28 at 17:18

    Ss

  3. даваажав

    2016/07/28 at 18:10

    6зүйл мэдэж авлаадааа

  4. moogii

    2016/07/28 at 20:08

    MM

  5. Каспер Каспер

    Каспер Каспер

    2016/07/29 at 00:42

    Ss

  6. зочин

    2016/07/29 at 13:13

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙРЫГ УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ.88229121

  7. Б. Янжка

    Б. Янжка

    2016/08/05 at 05:21

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *