Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас

0

Биеийн галбир, нас, үндэс угсаанаас үл хамааран эмэгтэй хүн бүр л өөрийнхөө дүр төрхийг ямар нэгэн байдлаар өөрчлөхийг хүсч байдаг билээ. Бурхан танд гайхалтай төгс бие заяагаагүй байлаа ч энэ нь тийм сүртэй асуудал биш болжээ. Байнга фитнес хийдэг байлаа ч төгс биеийн галбиртай болохын тулд ихээхэн цаг хугацаа шаардагдана.

Таны биеийн галбирыг төгс төгөлдөр харагдуулж, бусдын харцыг булаахад тань туслах доорх 6 зөвлөмжийг танилцуулья.

Бэлхүүсээ тодотго

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцаслалт 1

Өгзөгөө том харагдуулахыг хүсвэл бэлхүүсээ тодотгосон хувцасыг сонгож өмсөөрэй. Бэлхүүс чинь нарийхан харагдахын хэрээр таны өгзөг төдий чинээ сайхан харагдах болно. Ийм учраас бэлхүүсийг тодотгохгүй байгаа хувцаснаас зайлсхийж байх нь зүйтэй.

Хөлөө ил гарга

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцаслалт 2

Өгзөгөө том харагдуулья гэвэл үзэсгэлэнт хөлөө ил гаргахаас битгий татгалзаарай бүсгүйчүүдээ. Орчин үеийн загварын чиг хандлага ийм болсон шүү.

Харандаа хэлбэрийн юбка юмуу бие барьсан юбкыг сонго

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцаслалт 3

Кристиан Диорыг харандаа хэлбэрийн юбкаа анх удаагаа танилцуулснаас хойш эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг хэмээн үзэх болсон байна. Харандаа хэлбэрийн юбка таны биеийн гоо сайхныг тод томруун харуулаад зогсохгүй таны өгзөгийг ч илүү сэтгэл татам харагдуулах болно. Бие барьсан юбка нь таны биеийн галбирыг шууд нүдэнд тусахуйц гайхалтай харагдуулдаг давуу талтай.

Хөндлөн судалтай хувцсыг сайн найзаа болго

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцаслалт 5

Хөндлөн судалтай плать болон юбка нь бүсгүйчүүдийг илүү эмэгтэйлэг, дэгжин харагдуулдаг билээ. Судал нь ташааг өргөн харагдуулаад зогсохгүй таны өгзөгийг илүү дугуйруулж харагдуулна.

Crop top-ыг юбка болон шорттой өмсвөл гайхалтай

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцаслалт 4

Crop top нь бэлхүүсийг тодотгож өгдөг бол жинсэн шоорт нь эмэгтэй хүний биеийг бүхэлд нь харуулж өгдөг. Богино дэрвэгэр плать болон унасан загвартай юбкыг өмссөнөөр та ямар ч хүний анхаарлыг өөр дээрээ татаж чадах юм. Уг хоёр төрлийн хувцас нь таны өгзөгийг илүү том харагдуулаад зогсохгүй элсэн цаг хэлбэрийн биетэй болоход чинь туслах нь гарцаагүй.

Бие барьсан материалтай хувцас

Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцаслалт 6

Сунадаг материалаар хийгдсэн плать, юбка, жинс зэрэг нь таны биеийн гайхалтай хэсгүүдийг тун чадамгай тодотгож өгөх болно. Сунадаг материал нь таны өгзөгийг чангалж өгсөнөөр илүү дугуйруулж харагдуулах болно. Хувцастайгаа зохицуулаад өндөр өсгийтэй гутал юмуу сандал өмсчих юм бол хүмүүс таниас харцаа салгаж чадахгүй болох вий.

13
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. hooo

    2016/07/30 at 22:00

    Naad huwtsasnuud chin danda sejgiin ywdaltai hvvhnvvdiin umsdug huwtsas bn

  2. Зочин

    2016/08/07 at 12:40

    Hooo gj huuchinsag hogshin hoorhiiloltei setgelgeetei amitn bn xxxa

  3. Jack

    2016/08/13 at 04:31

    I’ve been surfing on-line more than 3 hours today,
    but I by no means found any attention-grabbing article
    like yours. It is lovely price sufficient
    for me. In my opinion, if all webmasters and bloggers made just right content as you probably did, the net might be a
    lot more useful than ever before. http://yahoo.co.uk

  4. License Protection

    2017/02/21 at 20:19

    It’s in point of fact a great and useful piece of information. I am
    glad that you simply shared this useful info with us.
    Please stay us up to date like this. Thanks for sharing. http://www.webtoolmaster.com

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *