
Таны эхнэр ямар хүн бэ? Энэ талаар сайтар бодож үзээрэй. Одоо хариултаа хэлэх цаг – хамгийн түрүүнд эхнэрийн чинь талаар хурц ухаантай гэсэн бодол таны толгойд орж ирсэн үү? Хэрэв тийм бол та үнэхээр азтай хүн юм, яагаад гэдгийн шалтгаан нь энэ байна:
Саяхны нэгэн судалгаагаар, ухаалаг эхнэр эр нөхрийнхөө урт наслах үндэс болохоос гадна нас ахих үеийн сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлэхэд сайнаар нөлөөлдөг гэдгийг баталжээ.
Олон нийтийн дунд асуудал болдог нас ахих үеийн сэтгэцийн олдмол өвчин: Үүнээс хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ? Хэрэв урт наслахыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд та ухаалаг эхнэртэй болох ёстой. Сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлж чадах найдвартай арга бол хурц ухаан юм.
Энэ нь худал зүйл биш – Абердины Их сургуулийн хийсэн судалгааны үр дүн үүнийг баталсан. Энэ судалгаанд эрдэмтэд ихрүүдийг оролцуулж, эрүүл мэнд болон бие организмын төлөв байдлыг нь судалсан бөгөөд ухаалаг эмэгтэйтэй гэр бүл болсон хүн нь мэдрэлийн системийн хувьд ямар ч асуудалгүй байснаас гадна сэтгэцийн ямар нэгэн өвчин тусаагүй байжээ.
Үүнээс харахад ухаалаг эмэгтэйтэй гэр бүл болсон эр хүн илүү урт насалж, аз жаргалтай амьдарч, санаа зовох зүйл багатай байхаас гадна Альцгеймер болон сэтгэцийн олдмол өвчнийг өтөл насандаа тусахгүй байх давуу талтай.
Саяхны бас нэгэн судалгаагаар оюун ухааны тоглоомууд болох шатар, даам болон эвлүүлдэг тоглоом нь тархийг сэргээж, Альцгеймер болон сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлдэг шиг ухаалаг эхнэртэй хүний тархины үйл ажиллагаа хэвийн ажиллахаас гадна ухаалаг эмэгтэй хүн эр нөхрийнхөө тархийг үргэлж идэвхтэй ажиллуулж, өвчин тусахаас сэргийлэх үндсийг бүрдүүлдэг болох нь тодорхой болжээ.
Мөн судалгааны үр дүнд ухаалаг эхнэртэй гэр бүл болсон эр хүн нас ахих үедээ үг, үйлдэл хоёроо ямар ч асуудалгүй ялгаж салгаж байснаас гадна юм амархан мартдаг болох шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Ихэнх тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүс эмэгтэй хүний нүүр царайг чухалчилдаг нь нууц биш.
Сүүлийн хэдэн жилийн турш феминист үзэл халуун сэдэв байсаар ирсэн – хаа сайгүй энэ талаар яригдсаар байгаа. Эмэгтэйчүүд оюун ухаанаа ашиглаж, хөгжүүлж, илүү хүчирхэг болгох тусам биеэ даасан, эр хүнээс хараат бус болж өөрчлөгдөж байгаа билээ – энэ нь магадгүй ухаалаг эмэгтэйчүүд эр нөхрөө урт удаан наслахад хүргэж буй хүчин зүйл ч байж мэдэх юм.
Хэрэв та ухаалаг эмэгтэйг эхнэрээрээ сонгосон бол танд халуун баяр хүргэе. Харин хараахан эхнэр болох хүнтэйгээ учраагүй бол таныг урт удаан наслуулж, амжилт өөд хөтлөх ухаалаг эмэгтэйтэй учрахыг хүсэн ерөөе.








Tom Tegshee Bayaraa
2019/01/17 at 13:49
Хаана бна тэр ухаалаг эмэгтэй чнь тэгээд
Namjildorj Namjaa
2019/01/17 at 14:34
Гана Ганцэцэг
Uuganbayar Ultimax
2019/01/17 at 16:02
Эрдэмтэд батлаад яахын угаасаа тодорхой байлгүй дээ ??
Munkhbayar Namdag
2019/01/17 at 16:27
тэнэгтэй нь гэрлэ тэгвэл……
Сандаг- Очир
2019/01/17 at 16:46
Батбаатарын Халиунаа saihan naslahiin bainda
Gantulga Gongor
2019/01/17 at 20:09
Хүү Охин Гурав Ээж???
Battuvshin Enhbat
2019/01/17 at 23:57
Saraa Bat-enkh
Zandan Ariunbold
2019/01/18 at 07:07
Zandan Ariunbold
2019/01/18 at 07:07
Uhaalag ehner oldoh gedeg mash hetsyy!!!!
Boldbaatar Bayardelger
2019/01/18 at 08:55
Би ч удахгүй талийхийн байнадаа тэгүл ч ?
Byambaragchaa Ishgee
2019/01/18 at 10:04
Мэдээж хэрэг. Эдпэв дарамт, шахалтгүй байх шиг сайхан юм хаа байхав.
Цэрэнжав Отгончимэг
2019/01/18 at 10:44
Батжаргалын Хос-Эрдэнэ.
Цэрэнжав Отгончимэг
2019/01/18 at 10:44
Batjargal Jamiyansharav
Александр Туул
2019/01/18 at 13:48
Chi urt nasalhan dee
Нямкаа Тээ
2019/01/18 at 16:04
Enja Ganbaatar ?
Demostrate Demou
2019/01/18 at 18:42
Мөнгөөнөө Мөнгөнөө би ч айхтар урт наслах нь дээ