Өдөр болгон сармис идээд байвал юу өөрчлөгдөх вэ? Хүн яагаад тогтмол сармис идэх ёстойг танд танилцуулъя

2

Сармис – бид бүхэн амьдралдаа нэг ч болов удаа идэж үзсэн ургамал. Үнэндээ уг хүнсний гайхамшгийг тоохгүй болтлоо дасал зохицол болчихжээ гэж хэлж болно. Сармис нь ханиад томуунаас хамгаалах хүчтэй үйлчилгээтэй гэдгийг та эрхбиш хэлүүлэлтгүй сайн мэдэх биз ээ.

Хүн яагаад тогтмол сармис идэх ёстойг танд танилцуулъя.

1. Та хүсэмжит хүн болно

© Depositphotos

Сармис эрчүүдийг илүү дур татам болгоно. Амнаас нь сармис үнэртэж байхад харилцах дур хүслийг бууруулдаг гэж үздэг байсан. Гэсэн хэдий ч саяхны нэг судалгааны үр дүнгээс харахад энэ ойлголт буруу ажээ. Эмэгтэй хүнд таалагдахыг хүсэж байвал болзоонд явахаасаа 12 цагийн өмнө сармис идэх хэрэгтэй.

Урьд өдөр нь сармис идсэн эрчүүдийн үнэр эмэгтэйчүүдийг галзууруулдаг байна. Энэ байдлыг хэрхэн тайлбарлахаа эрдэмтэд одоогоор сайн мэдэхгүй л байгаа юм. Магадгүй нууц нь уг ургамлын антимикроб-д байж болох ажээ: хөлсний үнэрийг дарах үйлчилгээ үзүүлэх бодис.

 

2. Дархлаа сэргээнэ

© Depositphotos

Сармис нь ханиад, томууны вирусээс хамгаална – үүнийг бидний өвөг дээдэс мэдэж байсан. Харин одоо эрдэмтэд тэдний таамгийг шинжлэх ухааны үүднээс батлаад байгаа юм: өвлийн улиралд өвдөхгүйн тулд хүнсэндээ байнга сармис хэрэглэж заншаарай. Яагаад гэвэл сармисанд олон төрлийн амин дэм, ашиг тустай тос, амино хүчлүүд агуулагдаж байдаг. Бас аллицин – нян болон мөөгөнцрийг устгах органик нэгдэл агуулагдаж байгааг мартаж болохгүй.

Анхаар. Сармисны тусламжтайгаар өөрийгөө өвчнөөс хамгаалахыг хүсэж байгаа бол зөвхөн шинэ сармис л идэх хэрэгтэй. Аллицин нь ургамлыг зөвхөн механик эвдрэлд оруулахад л үүснэ, өөрөөр хэлбэл сармисыг хэрчих эсвэл дарахад уг бодис ялгарч эхэлнэ гэсэн үг юм. Сармисны бүтэн бие эвдэгдэхэд бодисууд нь хоорондоо холилдож нянгийн эсрэг нэгдэл ялгарч эхэлдэг байна. Харин сармисыг халаахад шим тэжээл бүхэлдээ устаж үгүй болдгийг анхаараарай.

 

3. Цусны даралт тогтворжино

© Depositphotos

Хэрвээ та цусны өндөр даралтаар шаналж байгаа бол хоол хүнсэндээ сармис хэрэглээрэй. Сармис нь судас тэлж цусны даралтыг бууруулдаг байна. Цусны даралт буухын зэрэгцээ толгойн өвчин арилна, зүрхний ачаалал ч багасаад ирнэ. Архаг цусны даралттай тэмцэхийн тулд өдөрт та 4 хумс сармис идэх хэрэгтэй. Үүнээс гадна сармис нь цусан дахь “муу” холестерины хэмжээг 10-15%-иар буруулдаг. Энэ таны хувьд юу гэсэн үг вэ? Зүрхний өвчлөл болон цус харвах эрсдэл даруй 2 дахин багасна гэж ойлгоорой.

 

4. Ой санамж урьдынхаасаа сайжирна

© Depositphotos

Хүний бие махбодь болон тархи химийн исэлдэх урвалаас болж хөгширдөг гэх онолыг эрдэмтэд гаргаад байгаа. Бид хоол болон хүчилтөрөгчийг шатаагаад оронд нь эрч хүч үйлдвэрлэдэг. Цаг хугацааны эрхэнд энэ үйл явц эд эсийг гэмтээдэг байна: арьс суларч унжина, харин оюун ухаан – урьдынх шигээ тийм ч хурц биш болно. Антиоксидант нь исэлдэх үйл явцтай тэмцдэг бөгөөд залуу төрхөө хадгалж үлдэхэд тусална.

Эм үйлдвэрлэгч компаниуд антиоксидант агуулсан хүнсний нэмэлт тэжээлийг галзуурмаар өндөр үнээр зарж байна. Бидний мэдэх жирийн сармисанд тархийг хөгшрөхөөс хамгаалах олон төрлийн шим тэжээлтэй бодис агуулагдаж байдаг бөгөөд үнийн хувьд ч таныг галзууруулахгүй. Нас тогтсон хүмүүс хоол хүнсэндээ сармис тогтмол хэрэглэж заншвал Альгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Харин арай залуучууд нь ой санамжаа сайжруулж оюуны бүтээмжээ дээшлүүлэх боломжтой юм. Үүний тулд яах вэ – тогтмол сармис хэрэглэнэ.

 

5. Авхаалж самбаа нэмэгдэнэ

© Depositphotos

Сармис нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Хэрвээ та спортоор хичээллэдэг бол сармис таны спортод гаргах амжилтыг нэмэгдүүлнэ. Допингийн тухай ямар ч ойлголтгүй байсан Эртний Грект олимпийн тамирчдадаа сармис идүүлдэг байжээ. Сармис идсэн тамирчид нь бусдаас илүү авхаалж самбаатай, хүчтэй байдаг байв. Спортоос хол хөндий хүмүүст ч гэсэн сармис ашигтай: ядаргаа тайлна, ажлын чадвар нэмэгдүүлнэ мөн хүйтний улирлыг давж гарахад тусалдаг байна.

 

6. Үс болон арьс тань эрүүл болно

© Depositphotos
  • Үс. Сармис үсийг урт, өтгөн болгохоос гадна бүр гэмтсэн үсний эх сурвалжийг эмчилнэ. Ийм үр дүнд хүрэхийн тулд сармисыг хуйхандаа түрхэх хэрэгтэй л дээ. Аз болж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үсэнд зориулсан үнэргүй сармисны тос гаргажээ.
  • Арьс. Фибробластууд (арьс төлжих явцыг хариуцах эд эс) сармисанд эерэг хариу үйлдэл үзүүлдэг. Өдөрт 2 хумс сармис идэхэд арьс өөрийн коллагенаа ялгаруулж уян хатан чанараа хадгална.
  • Нарнаас хамгаалах. Сармисанд агуулагдах бодисууд нь нарны хэт туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаална. Ахиухан сармис идсэн үед нарны туяа арьсыг хуурайшуулахгүй.

 

7. Шүд өвдөхөө болино

© Depositphotos

Бактери болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул сармис нь амны хөндийн эрүүл байдлыг хангаж өгдөг. Хортой микробуудыг устгах тул буйлны үрэвслээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн энэ гайхамшигтай ургамал шүд цоорох өвчний эрсдэлээс ч хамгаалж чадна. Хэрвээ та тогтмол сармис иддэг бол шүдний эмчид хэзээ очсоноо санахгүй л яваа.

 

8. Та турж эхэлнэ

© Depositphotos

Бие галбиртаа анхаарал тавьдаг хүмүүст уг хүнс бас л тустай гэж хэлье, яагаад гэвэл:

  • Химийн хүнд урвалын үр дүнд ялгарах аджоен нь цусан дахь өөхний хуримтлалыг задалдаг байна. Магадгүй өөхлөлтийн эсрэг эмийг тун удахгүй жирийн сармисаар орлуулах бизээ.
  • Хоолны тэнцвэргүй дэглэм барьж байгаа үед сармис хэрэглэвэл илүүдэл жингээс хамгаалж чадна. Буруу хооллолтын уршгаас биед хуримтлагдах өөх тосыг сармис шатаах болно. Гэхдээ хангалттай сармис идсэн тохиолдолд л шүү дээ.

 

Бонус: хориглох заалтууд

© Depositphotos

Хэдий супер хүнс ч гэлээ хориглох заалт байгааг анхаараарай. Зарим нэг тохиолдолд сармис нь аюултай юм:

  • Жирэмсний болон хөхүүл үед их хэмжээний сармис идэхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Мөн 7 хүртэлх насны хүүхдүүд маш бага хэмжээгээр хэрэглэнэ.
  • Төлөвлөгөөт мэс засал хийлгэхээс 2 долоо хоногийн өмнөөс сармис хэрэглэхгүй: цусны бүлэгнэлд өөрчлөлт оруулдаг тул цус алдах эрсдэлтэй.
  • Сармис арьсанд хүрэхээр түлэгдэлт маягийн зүйл үүсгэж болзошгүй. Тиймээс хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
  • Амьтдын хувьд энэ бол хор. Ялангуяа муур болон япон үүлдрийн нохойд (акита-ину, сиба-ину).

Эрүүл хүн өдөрт 4 хумс сармисыг санаа зовох зүйлгүйгээр хэрэглэж болно гэж эмч нар зөвлөж байна. Та хоол хүнсэндээ сармис хэрэглэдэг үү? Эсвэл эвгүй үнэрээс нь зугтаадаг уу?

53
ГайхмаарГайхмаар
25
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ulmedeh Dulguun

    Ulmedeh Dulguun

    2019/01/17 at 12:07

    Chinzorig Dorjgotov

  2. Baasandorj Dagiisuren

    Baasandorj Dagiisuren

    2019/01/17 at 12:25

    Б. Мөнхзаяа

  3. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/01/17 at 14:13

  4. Unubold Ganbold

    Unubold Ganbold

    2019/01/17 at 14:33

    Arian Galbadrakh

  5. Б. Маа

    Б. Маа

    2019/01/17 at 15:44

    Irka Adilbish

  6. Gaasii Saagii

    Gaasii Saagii

    2019/01/18 at 10:26

    Lilo Stitch unsh tged idej ehel

  7. Purevdash Tuya

    Purevdash Tuya

    2019/01/20 at 06:46

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *