Артерийн судас бөглөрснийг илтгэх аюултай 7 шинж тэмдэг: харамсалтай нь бид эдгээрийг анзааралгүй тоохгүй өнгөрдөг!

4

Хүмүүс артерийн судас бөглөрөх үйл явц зөвхөн ахмад настай хүнд тохиолддог гэж боддог. Гэвч зарим нөхцөлд 20 настай хүний ч гэсэн артерийн судас бөглөрөх тохиолдол байдаг байна. Яагаад гэвэл хүмүүс өвчин туссан гэдгээ анзаардаггүй ба хожим хойно нь л мэддэг. Артерийн судас бөглөрөх үед илрэх шинж тэмдэг ажиглагдсан бол яаралтай мэргэжлийн эмчид хандах ёстой гэдгийг анхаарна уу.

Манай сайтын хамт олон уншигчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьдаг билээ, тийм ч учраас бид та бүхэнд артерийн судас бөглөрөх үед илрэх 7 түгээмэл шинж тэмдгийг хүргэхээр бэлтгэлээ. Эрүүл мэндийнхээ төлөө эрсдэл бий болгож байгаа хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж, өдөр тутмын буруу зуршлаа өөрчлөөрэй.

1. Хөлийн булчин, гуя эсвэл хавирга орчмоор өвдөх

Явган алхах буюу идэвхтэй хөдөлгөөн хийх үед хөл өвдөх нь артерийн судас бөглөрсний илрэл юм. Үүнийг таны үе мөчинд хангалттай цус очихгүй байна гэж ойлгож болно. Шинж тэмдэг нь булчин өвдөх эсвэл хөл, гарын шөрмөс татах байдлаар илэрнэ. Өвчний байршил нь артерийн судас чухам биеийн яг аль хэсэгт бөглөрснөөс шалтгаална.

 

2. Цээж өвдөх

Цээж өвдөх эсвэл ангина нь зүрхэнд хангалттай цус очихгүй байгаатай холбоотой байдаг. Амьсгаа давчдах, мэдээ алдах, хүнд санагдах, даралт ихсэх эсвэл хорсож буй мэдрэмжийг төрүүлнэ. Хүмүүс ихэнхдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамтаас болж эдгээр шинж тэмдгийг тоолгүй өнгөрдөг. Зарим тохиолдолд бөглөрөл бий болж, ноцтой асуудал үүсэх үед ангина тухайн хүнд зүрхний шигдээс болох гэж байгааг анхааруулдаг байна.

 

3. Нэг нүдний хараа муудах

Каротидын артерийн судаснууд нүд болон тархийг дэмждэг. Хэрэв эдгээр артерийн судаснууд бөглөрвөл үр дүнд нь хараагүй болох эсвэл нэг нүдний хараа муудна. Харин бүрэн бөглөрөх үед цус харвалт болдог. Ийм учраас энэ шинж тэмдэг илрэхээс болгоомжлох нь маш чухал юм.

 

4. Нурууны доод хэсгээр өвдөх

Нурууны доод хэсгээр өвдөх нь тоолгүй өнгөрч болохгүй маш ноцтой шинж тэмдэг. Нурууны доод хэсэг рүү чиглэсэн цусны урсгал багасах үед сээр нурууны хоорон дахь дискнүүд эмзэг болдог. Үр дүнд нь өвдөлт мэдрэлд нөлөөлж эхэлнэ. Энэ нь ихэвчлэн артерийн судас бөглөрөх үед хүмүүст хамгийн эхэнд илэрдэг шинж тэмдэг юм: судалгаанаас үзэхэд хөгжингүй улс орнуудын ард иргэдийн 10% буюу 20 настай хүмүүсийн хэвлийн гол судас хэдийнээ бөглөрсөн байдаг нь тогтоогджээ.

 

5. Амьсгал давчдах

Энэ шинж тэмдэг титэм судас гэмтэх эсвэл өвчлөх үед илэрдэг. Зүрх хангалттай цусгүй болох үед зүрхний цохилт муудна. Нэгэн судалгаагаар хүмүүс амьсгаа давчдах үед төдийлөн тоодоггүй ба ноцтой зүйл болохгүй гэж хүлээж авдаг болох нь батлагдсан. Гэвч заримдаа энэ нь титэм судас ноцтой гэмтсэнийг илтгэх ба цаг алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэйг бие организм анхааруулж буйтай холбоотой байдаг.

 

6. Хөл эсвэл гар хүйтэн байх

Захын артерийн судасны өвчний үед хөл хүйтэн байдаг. Энэ асуудал үе мөч рүү чиглэх цусны урсгал багассантай холбоотойгоор бий болдог. Хөлийн шарх эдгэхгүй байх эсвэл зүрхний цохилт сулхан байвал яаралтай мэргэжлийн эмчид хандаарай. Түүгээр ч зогсохгүй энэ өвчний тархалт цааш улам даамжирдаг ба биеэр тархаж, тархи эсвэл зүрхэнд нөлөөлж, улмаар цус харвалт эсвэл зүрхний шигдээс болгодог байна.

 

7. Ядрах болон толгой эргэх

Харвардын Их сургуулиас эрхлэн гаргадаг эрүүл мэндийн хэвлэлд, ядралт нь титэм судасны өвчинтэй холбоотой байдаг талаар бичсэн байна. Эдгээр шинж тэмдгүүдийн үр дүнд цусны урсгал дахь хүчилтөрөгч багасах эрсдэлтэй. Зарим эх сурвалжууд дээрх шинж тэмдгүүд ихэнхдээ эмэгтэй хүнд илэрдэг болохыг баталжээ.

 

Юу артерийн судсыг бөглөрөхөд хүргэдэг вэ?

“Үндэсний Зүрх, Уушги болон Цусны Байгууллага”-ын мэдээлж байгаагаар дараах хүчин зүйлс артерийн судас бөглөрөхөд хүргэдэг байна:

  • Эрүүл биш цусны холестеролтой байх. Энэ нь муу холестеролын хэмжээ ихэсч, сайн холестеролын хэмжээ багассантай холбоотой.
  • Цусны даралт өндөр байх. Цусны даралт 140/90 ммХг хэмжээнээс хэтрэх ёсгүй.
  • Тамхи татах. Тамхи татах нь цусны судаснуудыг нарийсгаж, холестеролын түвшинг ихэсгэх ба цусны даралтыг өндөр болгоно. Түүгээр ч зогсохгүй биеийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж чадахгүйд хүрнэ.
  • Жин нэмэх эсвэл хэт таргалах. Биеийн массын индекс 25-29.9-ийн хооронд байх ёстой. Индекс их байх тусам хэт таргалалт үүсэх нөхцөл бүрдэнэ.

Та урьд өмнө нь цусан дахь муу болон сайн холестеролын хэмжээгээ шалгаж байсан уу? Хэрэв үгүй бол танд энэ мэдээг уншсаны дараа шалгаж үзэх ёстой юм байна гэж бодогдож байна уу? Энэхүү хэрэгтэй мэдээг хайртай дотнын хүмүүстээ заавал дуулгаарай.

16
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *