Гэрийн нөхцөлд сорвийг бүдгэрүүлж, багасгах үйлчилгээтэй 7 арга: одооноос сорвиндоо баяртай гэж хэлээрэй!

4

Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, хүн бүр бие дээрх сорвиноосоо салахыг хүсдэг нь нууц биш. Гэвч олон хүн хэрхэн, яаж сорвиноос салахаа тэр бүр мэддэггүй. Хямд бөгөөд үр дүнтэй дараах аргуудыг гэртээ туршиж үзэх боломжтой. Гэвч эхлээд, та ямар төрлийн сорвийг арилгах гэж байгаагаа сайтар мэдэж байх нь чухал юм.

 

Сорви гэж юу вэ?

Сорви нь үндсэндээ бие организмын нөхөн төлжих чадвар гэж хэлэхэд болно. Арьсны гүн дэх хэсэг гэмтсэн нөхцөлд бие организм шархыг эмчлэх үүднээс коллаген хэрэглэдэг бөгөөд үр дүнд нь сорви бий болдог. Зарчим нь маш энгийн: их коллаген хэрэглэх тусам сорви улам тодорч харагдана. Иймд сорвийг хурдан хугацаанд эмчлэх хэрэгтэй ажээ.

Сорвины хэд хэдэн төрөл бий:

  1. Хэрэв нүүрэндээ хатангиршсан сорвитой бол депресстэж, ядарч туйлдсан юм шиг харагддаг. Арьсны бусад хэсгийг бодоход илүү харлаж, мэдэгдэхүйц тодорсон байна. Ихэвчлэн батга болон салхин цэцэг өвчнөөс болж ийм сорвитой үлдэх нь бий.
  2. Түлэгдэлтийн сорви зузаан, хөвсгөр харагддаг. Эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалж, сорви томорч болно. Түлэгдэлтийн сорви нь арьсыг буруу эдгээсэнтэй холбоотой.
  3. Гипертрофик сорви нь түлэгдэлтийн сорвитой ижил төстэй. Хэдий тийм боловч гэмтсэн арьснаас цааш тархаж, томордоггүй.
  4. Контрактур сорви ихэвчлэн арьс гэмтсэнээс болж, том талбайг эзэлж бий болдог бөгөөд арьс шатаж буй мэт мэдрэгдэнэ. Ийм сорви хөнгөхөн, гялалзсан байх бөгөөд тухайн хэсэг арьсны хөдөлгөөнийг хязгаарлана.

 

Ямар эмчилгээ байдаг вэ?

Харамсалтай нь гэрийн нөхцөлд сорвийг тэр чигт нь арилгах арга байхгүй. Харин арьсны эмнэлгүүд болон зарим гоо сайхны газрууд сорви арилгах үйлчилгээ үзүүлдэг. Та дараах аргуудын тусламжтай сорвийг бүдгэрүүлж, тод харагдах байдлыг нь багасгаж болно.

1. Зуун наст ургамал

Зуун наст ургамлыг бүх төрлийн сорвинд ашиглаж болно. Арьсыг тэтгэж бас нөхөн төлжүүлдэг болох нь батлагджээ. Зуун наст ургамлын гелиэс сорвиндоо түрхэж, хэдэн минутын турш иллэг хийнэ. Дууссаны дараа угаах хэрэггүй. Өдөрт хоёр удаа энэ аргыг туршиж үзээрэй.

 

2. Витамин Е

Витамин Е капсулыг хэрэглэхэд тохиромжтой. Капсулыг арьсандаа түрхэж, 10 минут орчим зөөлөн иллэг хийнэ. Нэг удаагийн иллэгт нэгээс илүү капсул хэрэглэж болно. 20 минут болсны дараа бүлээн усаар угаана. Өдөрт 3 удаа энэ аргыг ашиглавал илүү үр дүнтэй. Витамин Е капсулыг бүх төрлийн сорвинд хэрэглэхэд ямар ч асуудалгүй.

 

3. Зөгийн бал

Та зөгийн балыг түлэгдлийн болон гипертрофик сорвинд хэрэглэж болно. Орой орондоо орохын өмнө сорвио зөгийн балтай боолтоор сайтар орооно. Маргааш өглөө боолтоо авч угаах хэрэгтэй бөгөөд өдөр бүр энэ аргыг туршиж үзвэл та удалгүй үр дүнг нь мэдэрнэ – тэвчээртэй байхыг таниас хүсье.

 

4. Кокосын тос

Түлэгдлийн болон гипертрофик сорвинд сайн нөлөөтэй бас нэгэн арга бол кокосын тос хэрэглэх явдал юм. Цөөн хоолны халбага кокосын тосыг шингэн болтол нь сайтар хутгана. Дараа нь сорвиндоо түрхэж, 10 минутын турш иллэг хийнэ. Кокосын тос арьсанд сайн нөлөөтэй учир угаах гэсний хэрэггүй. Өдөрт хоёр удаа энэ аргыг хэрэглээрэй.

 

5. Алимны цагаан цуу

Түлэгдэл болон гипертрофик сорвиноос бусад төрлийн сорвинд алимны цагаан цууг ашиглаж болохгүй. 4 хоолны халбага цэвэршүүлсэн ус болон 2 хоолны халбага алимны цагаан цууг хооронд нь холино. Дараа нь даавуунд бэлэн болсон шингэнээс шингээж, сорвиндоо жигд түрхэнэ. Шөнө унтахын өмнө ингэж түрхэх бөгөөд маргааш өглөө нь угаахад болно.

 

6. Нимбэг

Хүн бүр нимбэгийг олон зүйлд сайн нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг болсон байх. Тэгвэл энэ жимсний тусламжтай түлэгдлийн болон гипертрофик сорвийг бүдэгрүүлэх боломжтой. Нимбэгийн шүүсийг сайтар шахаж, сорвиндоо түрхэх бөгөөд зөөлөн үрэх хэрэгтэй. 10 минутын дараа бүлээн усаар сорвийг савандаж угаана. Нимбэгийн шүүсийг арьсандаа түрхсэн үед нарны хурц гэрэлд гарч болохгүйг санаарай. Эс бөгөөс таны арьс маш ноцтой түлэгдэх болно.

 

7. Цайны модны тос

Танд цайны модны 2-3 дусал болон 1 хоолны халбага оливын тос байхад хангалттай. Орондоо орохын өмнө дээрх орцыг хольж гаргаж авсан холимгийг сорвиндоо түрхэж, зөөлөн иллэг хийнэ. Өглөө сэрснийхээ дараа угаахад болно. Өдөрт хэдэн ч удаа энэ аргыг ашиглах боломжтой.

Зарим хүмүүс сорвийг хэзээ ч арилахгүй гэж боддог бөгөөд энэ нь буруу юм. Сорвийг цаг хугацааны эрхээр арилгаж болно. Дээр дурдсан аргууд сорвийг бүдэгрүүлж, тод харагдах байдлыг нь багасгана.

43
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mandah Dashdendev

    Mandah Dashdendev

    2018/12/27 at 19:25

    Onon Oonoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *