Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй ган гачиг болсноор нэгэн эр жилийн өмнө нууранд унагасан гар утсаа олж авч чаджээ. Хамгийн гайхалтай нь түүний утас бүрэн ажиллагаатай байв

0

Тайванийн арал дээр сүүлийн хэдэн арван жилийн турш тохиогоогүй ган гачигтай хавар болж байгаа энэ үед нэгэн эр жилийн өмнө нуурын усанд унагаасан гар утсаа гаргаж авч чаджээ. ВВС агентлагийн мэдээлж буйгаар Чэн гэгч нэгэн эр өнгөрсөн жил “Наран саран” хэмээх нууранд сэлүүрт хавтангаар явж байгаад гар утсаа санамсаргүй усанд унагааж байсан аж. Гэтэл өнгөрсөн 7 хоногт түүнд гар утсыг нь олсон тухай дуудлага ирснээр энэ бүх түүх эхэлжээ.

BBC

Удаан хугацаанд нуурын ёроолд байснаас лаг шаварт будагдсан байсан бөгөөд түүнийг цэвэрлэтэл усны хамгаалалт бүхий гэрэнд маш сайн хадгалагдсан утас байсныг олсон нэгэн хэлжээ. Ийнхүү утсыг нь олсон тухай мэдээг дуулаад Чэн догдолж унтаж ч чадаагүй гэжээ.

BBC

Чэнийг очиж утсаа авах үед гар утас нь ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байжээ. Ган гачиг тохиож, нэг сая гаруй айл өрх, бизнес эрхлэгчид ундны усны хязгаарлалтад орж,  дэлхийд хамгийн томд тооцогдох компьютерийн чип болон график картад ашиглагддаг хагас дамжуулагч түүхий эдийн зах зээл уналтад ороод буй энэ цаг үед тэрээр магадгүй хамгийн азтай Тайвань хүн болсон нь энэ биз ээ.

21
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *