Алдартай кинонд эсрэг талын дүрийг бүтээсэн ч бодит амьдрал дээр сайн найзын харилцаатай 20 алдартан

2

Бүтээсэн дүрийг нь үзсээр бид жүжигчдийг заримдаа бодит хүмүүс гэдгийг нь мартаж орхих нь бий. Манай сайт уншигч танд эсрэг талын дүрүүдэд тоглосон ч бодит амьдрал дээр сайн найзын харилцаатай алдартнуудыг танилцуулж байна.

1. Chris Hemsworth болон Tom Hiddleston

© Zade Rosenthal / Marvel Studios / East News, © John Shearer / Invision / AP / East News

Chris Hemsworth болон Tom Hiddleston нар хэдий ах дүүсийн дүрийг бүтээсэн боловч тэдний харилцаа тийм ч дотно биш билээ. Ийнхүү дaйсагнасан харилцаатай хүмүүсийн дүрийг бүтээсэн ч тэд амьдрал дээр сайн найзууд ажээ. Нэгэн ярилцлагадаа жүжигчин Chris Hemsworth “Хүн хоорондоо таарч тохирч ч болно эсвэл таарамжгүй ч байж болно. Аз болоход бид хоорондоо их нийцдэг хүмүүс байсан учраас ах дүүсийн дүрийг бүтээхэд хялбархан байлаа” хэмээн ярьж байжээ.

 

2. Tom Felton болон Rupert Grint

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros. Pictures, © Kevin Winter / Getty Images Entertainment / Getty Images

Draco Malfoy-ын дүрийг бүтээсэн жүжигчин Tom Felton болон Ron Weasley-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Rupert Grint нар бол өстөн дaйснуудын дүрийг бүтээсэн ч тун дотно сайн найзын харилцаатай цөөн хүмүүсийн нэг ажээ. Тэд нэгнийгээ яг л хүүхдүүд мэт хуурч наргих туйлын дуртай.

 

3. Vanessa Hudgens болон Ashley Tisdale

© Disney Channel / Courtesy Everett Collection / East News, © Eric Charbonneau / Invision / AP/ East News

Дисней студийн “High School Musical” цувралд эсрэг дүрүүдийг бүтээсэн ч жүжигчин Vanessa Hudgens болон Ashley Tisdale нар амьдрал дээр тун дотны найзууд аж. Нөхөрлөлийнхөө тухай жүжигчин Ashley Tisdale “Тэр маш авьяаслаг нэгэн. Нийтлэг зүйлс ч бидний дунд их бий” хэмээж байжээ.

 

4. KJ Apa болон Charles Melton

© Parisa Afsahi / Sipa USA / East News

Сайн найзууд гэх үгний эсрэг дүрийг бүтээсэн тэд амьдрал дээр сайн найзын харилцаатай. KJ Apa нэгэнтээ хамтдаа амьдардаг тухайгаа ч ярьж байсан бол жүжигчин Charles Melton өөрсдийгөө өрөөний хамтрагчид хэмээн тодорхойлж байжээ.

 

5. Jennifer Garner болон Judy Greer

© 13 Going on 30 / Columbia Pictures, © Michael Caulfield Archive / WireImage / Getty Images

2004 онд үзэгчдийн хүртээл болсон “13 Going on 30” кинонд эсрэг дүр бүтээсэн жүжигчид болох Jennifer Garner болон Judy Greer нар бодит амьдрал дээр тун сайн найзууд бөгөөд Jennifer Garner дээрх зургийг цахим хуудастаа “Хамгийн дотны найзтайгаа хамт байгаадаа таатай байна” гэсэн тайлбартай оруулж байжээ. Түүнчлэн зураг авалтын үеэр муудалцсан үзэгдэлд тоглож байхдаа ч нэгнээсээ уучлалт гуйх явдал гардаг байлаа хэмээн дурсчээ.

 

6. Robert De Niro болон Al Pacino

© Invision / Invision / East News

Хагас зуун жил үргэлжилсэн үнэнч нөхөрлөл хүнд тэр бүр заяахгүй. Тэгвэл “Body Heat” кинонд өстөн дaйснуудын дүрийг бүтээсэн Robert De Niro болон Al Pacino нарын нөхөрлөл 50 жилийн тэртээд эхэлж байжээ.

 

7. Lili Reinhart болон Madelaine Petsch

© madelame / Instagram, © madelame / Instagram

Хэдий бүтээсэн дүрүүд нь хоорондоо таагүй харилцаатай боловч тэд бодит амьдрал дээр нэгнийгээ хамгийн сайн найзыгаа хэмээн тодорхойлдог. Тэд нэгнийхээ бүх л зүйлсийг харилцан хуваалцан хамтдаа амьдарч ч байсан ажээ.

 

8. Ian McKellen болон Patrick Stewart

© Invision / Invision / East News, © Joel Ryan / Invision / AP / East News

“X-Men” кинонд хамтдаа тоглосон тэд анх 1970-аад онд танилцаж нөхөрлөж байжээ. Patrick Stewart-ын хуримын гэрч болж байсан жүжигчин Ian McKellen нөхөрлөлийнхөө тухай “Бид нэг мэргэжилтэй. Бараг л ижилхэн замналыг туулж явна. Бид дaйснууд уу гэвэл би найзууд гэж хариулна” хэмээн ярьж байжээ.

 

9. Kristen Stewart болон Charlize Theron

© East News

“Snow White And The Huntsman” кинонд эсрэг дүр бүтээсэн тэд ComicCon наадамд оролцохоор Сан Диего хот руу нисэх нислэгийн үеэр анх танилцсан бөгөөд ярилцсан эхний 5 минутаас л нэгэнтэйгээ тун нийцтэй хүмүүс гэдгийг ухаарсан хэмээн жүжигчин Charlize Theron өгүүлж байв.

 

10. Glenn Close болон Michael Douglas

© Invision / Invision / East News

“Fatal Attraction” кинонд эсрэг дүрүүдийг бүтээсэн жүжигчид болох Glenn Close болон Michael Douglas нар амьдрал дээр сайн найзууд аж. 2019 онд нэгэн арга хэмжээний үеэр тэд нөхөрлөлийнхөө тухай эргэн дурсаж ярьж байсан бөгөөд жүжигчин Michael Douglas “Glenn Close бид хоёр Fatal Attraction нэртэй нэг кинонд тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх. Сайн ч кино болсон, бидний нөхөрлөлийг ч эхлүүлсэн бүтээл болж байлаа” хэмээн ярьж байжээ.

Эсрэг дүрд тоглосон ч бодит амьдрал дээр сайн харилцаатай өөр ямар жүжигчид байдаг вэ?

16
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *