
Дэлхийн улс орнууд таргалалттай тэмцэж байгаа, тэр дундаа цэpэг, цaгдаагийн ажилтнуудын жинд анхаарал хандуулах болжээ. Дaйн тyлаан гэдэг чинь ямар тоглоом юм уу? Бас гэмт xэрэгтний араас ийм тарган гүзээтэй хүн гүйж чадах уу? Даанч илүүдэл жинтэй тэмцэх тэмцэл тэр болгон амжилтад хүрэхгүй л байна. Тийм ч учраас иймэрхүү нөхөд мэр сэр хууль сахиулах байгууллагын дүрэмт хувцастай харагдсаар хэвээр.

Амьдралын бүхий л салбарт илүүдэл жинтэй тэмцэх тэмцэл хүчтэй өрнөж байна. Жишээ нь, Их Британид гэхэд л илүүдэл жинтэй цaгдаа нарыг торгох эсвэл халахаар болжээ. Судалгаанаас харахад эрэгтэй цaгдаа нарын тал хувь нь илүүдэл жинтэй байна, 20 орчим хувь нь хэт өөхлөлттэй, нэг хувь нь “архаг өвчин”-ийн хэмжээнд хүрсэн. Энэ дүнгээс харахад, лондоны эрэгтэй цaгдаа нарын дөрөвний нэгийг “бүдүүн” гэж тодорхойлж болох нь ээ.

Цaгдаагийн байгууллага ажилтнуудаа тураахын тулд төрөл бүрийн арга сэдэх болсон байна. Тэр дундаа мөнгөн урамшуулал эсвэл цалинтай амралт олгож биеийн жин дээрээ ажиллах боломжийг олгоно.

Мөн Нью-Йоркийн цaгдаа нар АНУ-даа хамгийн тарган хүмүүст тооцогддог. Иймэрхүү байдлаар хамтрагчаа хамгаалах нь бүү хэл хотын аюулгүй байдлыг хангаж хэв журам сахиулах ч боломжгүй. Яагаад гэвэл тэдний илүүдэл жин эргүүлийн машиндаа багтахааргүй хэмжээнд хүрчээ.


Харин ОХУ хэв журам сахиулах салбарын ажилтнуудад анхааруулга хүргүүлээд байгаа юм: илүүдэл жинтэй ажилтан турах хэрэгтэй, эс бөгөөс халах хүртэл арга хэмжээ авна. Энэ байдлаар мантуу шиг хөөсөн ажилтнуудын тоог багасгаж (цaгдаа нарын тоо 1/5 хүртэл багасахаар байгаа тооцоо гарсан) цaгдаагийн ажилтныг илүү мэргэжлийн түвшинд авчрахын сацуу цaгдаагийн имижийг өөрчилж чадна гэж үзжээ. Цaгдаагийн нэр хүндийг өөрийн илүүдэл жингээрээ гутaаж байгаа этгээдээс цэвэрлэхийн тулд жил болгон шалгалт явуулахаар болсон байна. Ийм шалгалтын үндсэн зорилго – “чанаргүй” ажилтныг илрүүлэхэд оршино. Ажилтныг ажил мэргэжилдээ тэнцэж байгаа эсэхийг жилийн дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулдаг. Ажилтныг үндсэн 4 чиглэлээр үнэлнэ: хууль эрх зүйн бэлтгэл, албаны, бyy эзэмших чадварын, биеийн хөгжлийн. Энэ дөрвөн чиглэлийн аль нэгэнд л тэнцэж чадахгүй бол мэргэжлийн хувьд хангалтгүй хэмээн үзэж хууль сахиулах байгууллагын ажлаас халагдах ажээ.
















