Монголын их говийн тайлагдашгүй нууц “Олгой хорхой”-ны эрэлд гарсан гадны судлаачдад тохиолдсон явдал. Говь цөлийн цуцашгүй хамгаалагч үнэхээр байдаг уу?

1

Толгойгүй үлэмж том биетэй олгой хорхой – Монголчуудын дунд домог болон таржээ. Говийн элсэн цөлд амьдардаг бөгөөд улаан-ягаан өнгөтэй, нэг метр гаран урттай, хүний гарын шууны дайтай өргөнтэй хорхой.

Монголчуудын сүсэглэн ярьж байгаагаар бол уг хорхой хортой бөгөөд хортой шүлсээ цацахад л шүлсэнд оногдсон хүн, амьтан шууд үxнэ. Бас хүнийг нам үxүүлэх цахилгаан ялгаруулж ч чаддаг гэжээ.

yandex.net

Олгой хорхойг анх америкийн профессор Рой Чепмен Эндрюс шинжлэх ухааны үүднээс сонирхож үзсэн гэдэг. Экспедицийн зөвшөөрөл авахын тулд олон шат дараалалтай хүнд сурталтай тулгарсан ч тэр зорилгодоо хүрч зөвшөөрлөө авч чаджээ. Эндрюс Монголын дээд албан тушаалтнуудад “Хортой, цахилгаан ялгаруулдаг хиам”-ыг ч авчирч өмнө нь гаргаж тавина хэмээн амлав. Үнэндээ бүгд л ам уралдан ярьдаг ч хэн ч өөрийн нүдээр хараагүй амьтан шүү дээ.

Палеонтологич бэлтгэлээ сайтар базаан экспидицэд гарсан, үүнийхээ дараа ном ч хэвлүүлэн гаргасан байдаг. Тэрээр ямар ч олгой хорхойтой таараагүйгээ нуулгүй хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Олгой хорхойны тухай нутгийн ард иргэд ам дамжин ярьдаг, энэ нь бараг үлгэр домгийн шинжтэй зүйл болсон тухай дурсан ярьсан бадаг.

bookmp3.club

Зөвлөлтийн уран зөгнөлт зохиолч Иван Феремов энэ санааг ашиглан нэгэн зохиол бичсэн юм. Түүний өгүүлэлд элсэн цөлийн хорхой экспедицийн гишүүдийг aлж байгаа тухай өгүүлжээ. Ефремов өөрөө чулуужсан эртний амьтныг судлах нэг экспедицэд биечлэн оролцсон. Харин Монголын удирдлагууд уг экспедицээс зөвхөн элсэн цөлийн аймшигтай хорхойг олж илрүүлэхийг хүсэж байсан ажээ.

Үлгэр, домог болтлоо яригдах болсон олгой хорхой эрдэмтдийн тайван байдлыг алдагдуулсаар л байв. Ингээд Монголыг америкийн бас нэгэн судлаач зорьжээ. А.Нисбет Монголд очоод мэргэжил нэгт Эндрюсын үйл хэргийг үргэлжлүүлсэн гэдэг. Харамсалтай нь, тэдний хайгуулын баг элсэн цөлөөс эргэж ирээгүй юм. Тэдний араас аврах баг гарч эрэл хайгуул болсны эцэст бүгд нaс барсан байхыг олжээ. Тэдний унаж явсан машин ямар нэгэн гэмтэлгүй, хувийн эд зүйлс нь байр байрандаа. Үxэл гэнэт л ирж хормын дотор өөд болсон гэмээр харагдаж байсан гэдэг.

Дахиад л олгой хорхойн тухай яриа ам дамжин тархах болжээ. Нутгийн ард иргэд ч сэтгэл санаа нь тогтворгүй болж эхлэв. Энэ үед зөвлөлтийн эрдэмтэд оролцож цахилгаан хорхой нь тэмээн сүүлт могой байж болох юм гэсэн таамаг дэвшүүлжээ. Энэ таамаг нь чехийн инженер, зохиолч, крипотозоологич Иван Макарлэд хангалттай тайлбар хийх үндэслэлийг өгсөн юм. Тэрээр 1990 онд Монголыг зорьж элсэн цөлийн аймшигтай амьтны эрэлд гарчээ. Тэр бас л юу ч олсонгүй, гэхдээ, нутгийн ард иргэдийн ярьсан зүйлээр “Монголын элсэн цөл дэх оньсого шиг мангас” гэдэг нэртэй баримтат кино бүтээсэн байна.

yandex.net

Макарлийн ярьж байгаагаар бол уг аймшигтай амьтан байсан эсэх нь баримтаар хангалттай нотлогдоно. Уг мэдээлэл дэлхий даяар домог болон тарж, хортой тэгээд толгойгүй мангастай “учрах” тохиолдол элбэгшсэн төдийгүй дэлхийн хоёр өнцөгт ч үзэж харсан болж таарсан.

yandex.net

Зарим нэг судлаачид үxлүүт олдсон хайгуулын багийг үнэхээр олгой хорхойтой таарсан гэдэгт итгэдэг. Гэхдээ тэд олгой хорхой гэдгийг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа нэгэн төрлийн өт гэж үзэж байгаа юм. Мөн могой ч гэсэн эрдэмтэд цөөнгүй. Тэмээн сүүлт могой хороо нулимах чадвартай, харин үүсгэж байгаа цахилгаан нь могойн бие элсний ширхэгтэй үрэлцлээс үүссэн байж болох юм гэж тайлбарлажээ. Ямар ч тохиолдолд амьдрал дээр уг амьтныг байдаг гэдгийг одоо ч нотолж чадаагүй л байна.

Та юу гэж бодож байна? Элсэн цөлд үнэхээр ийм аймшигтай амьтан байдаг болов уу?

123
ТэнэглэлТэнэглэл
70
ГайхмаарГайхмаар
27
ГоёГоё
26
Ха ХаХа Ха
23
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2022/04/19 at 12:19

    Саяхан Оскар авсан киноны дүрд гарч байсан. Үнэхээр байдаг юм уу

  2. Gangaay Gangaa Gangaay

    Gangaay Gangaa Gangaay

    2022/04/19 at 12:27

    Ер нь бол бүх нууцаа гадныханд хэлэх ёстой юм уу !Үгүй шүү нууц хэвээрээ үлдэг тэдэнд падлийч үгүй шүү миний талд хэдэн хүн бна !

  3. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2022/04/19 at 12:30

    Gangaay Gangaa Gangaay байхгүй

  4. Khuyagaa Baarai

    Khuyagaa Baarai

    2022/04/19 at 13:10

    Байдаг юмаа

  5. Зочин

    2022/04/19 at 14:04

    DUNE…

  6. Зочин

    2022/04/21 at 00:52

    Саяхан 2-3 жилийн Өвөр Монголын Одон ТВ эрэн сурвалжилж дүрсээр харуулсан.

  7. Зочин

    2023/10/31 at 12:58

    Байхгүй ээ. Алмас шиг л хий хоосон зүйл.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *