Фитнес заалууд Ковид-19 вирус тархах өндөр эрсдэлтэй газар болохыг гадны эх сурвалжууд анхааруулжээ! Иймд фитнесээр хичээллэгсэд илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй

0

Фитнесээр хичээллэгсэд фитнес зааланд бэлтгэл сургуулилт, дасгал хөдөлгөөн хийх үедээ илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь фитнес заалууд Covid-19 вирус тархах хамгийн өндөр эрсдэлтэй газруудын нэгт тооцогдож байгаа юм.

“ABC” эх сурвалжийн мэдээлснээр эрүүл мэндийн салбарын мэргэшсэн сэтгүүлч, доктор Norman Swan фитнес заалууд вирус тархах нэн таатай газрууд бөгөөд үүний учир шалтгаан нь маш их хөлс ялгарч, улмаар тоног төхөөрөмжүүд дээр чийг үүсэхэд хүргэнэ хэмээн хэлжээ.

iStock

“Чийг бол вирусыг тархахад хүчтэй нөлөө үзүүлнэ. Та өөрөө ч үүнийг анзаарах боломжгүй. Фитнес заалууд бол вирусыг тараах супер таатай орчин юм. Энэ нь таныг фитнесээр хичээллэсний хэрэггүй гэсэн үг биш. Харин илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг сануулж байгаа хэрэг. Та фитнес зааланд ямар ч төрлийн төхөөрөмжийг ашиглахын өмнө ба дараа сайтар арчиж, цэвэрлэх ёстой.” гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Мөн фитнесээр хичээллэгсдэд зориулж гар ариутгагч тогтмол хэрэглэж, бэлтгэл сургуулилтаа хийх болон хөлстэй чигээрээ дасгал хөдөлгөөн үргэлжлүүлэн хийж, заал, танхимын агаарын температурыг хэт халуун болгож болохгүй талаар анхааруулжээ.

That’s Mags

Мөн фитнес зааланд ханиалгах эсвэл найтаахыг хориглох хэрэгтэй бөгөөд ийм шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс гэртээ байх эсвэл фитнес зааланд нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй гэжээ.

Хэрэв та фитнесээр хичээллэх талаар бодож байгаа бол, эрүүл мэнддээ онцгойлон анхаарал тавиарай гэж зөвлөе.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *