Олсон хэдийгээ эмийн санд тушаадгаа больцгооё! Энэ бэлдмэл судасны хана цэвэрлэнэ, дархлаа дэмжинэ, цусны даралтыг тогтворжуулна

4

Сармис – уг ургамлын ач тусыг нэн эртнээс олж мэджээ. МЭӨ 2300 оны үед сармисыг халуун бууруулах, хавдар эмчлэх эсвэл хордлого тайлах зорилгоор хэрэглэж ирсэн баримт олдсон байна. 1922 оны үед Тутанхамоны малтлагын үеэр хатсан сармис мөн олж байжээ, энэ нь ойролцоогоор МЭӨ 1300 он гэсэн үг юм.

© DepositPhotos

Сармист агуулагдах аллицин гэх бодис – байгалийн гаралтай антибиотик хэмээгддэг бөгөөд үрэвсэл дарах, өвчин үүсгэх бактерийн үржлийг дарангуйлах, дархлаа сэргээх үйлчилгээтэй ажээ. Сармисыг өдөр болгон хүнсэндээ хэрэглэвэл цусны даралт 15 нэгжээр буурах боломжтой.

© DepositPhotos

Тасалгааны хэмд найман сар хадгалагдсан сармис өөрийн үйлчилгээгээ гээж эхэлдэг. Сармисны шим тэжээлийг хадгалахын тулд ардын уламжлалт анагаах ухаан сармисны ханд бэлдэх аргуудыг олжээ.

 

Сармистай спиртний ханд

1. Судас цэвэрлэх үйлчилгээтэй сармисны ханд

350 г арилгасан сармисыг жижиглэнэ. Чухал мөч: сармисаа нухаж жижиглэхээс өмнө голыг нь авсан байх шаардлагатай. Бэлэн болсон сармисны нухашийг 200 мл хүнсний спиртэд хийнэ. Одоо бэлдмэлийг тагтай шилэн саванд хийгээд 10 хоног харанхуй газар байлгана. Дараа нь зузаан марлиар шүүгээд дахин 3 хоног байлгана. Хүйтэн сүүтэй (60 г нэг удаагийн тун) өдөр болгон хоолноос өмнө ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10 хоног.

Уг бэлдмэл нь судасны хана цэвэрлэх үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл өөх тосны хуримтлалыг цэвэрэлэнэ. Мөн шимэгч хорхой хөөх, бодисын солилцоог сайжруулах, дархлааг идэвхжүүлэхэд нөлөөлнө.

 

2. Сармистай улаан дарсны ханд

12 хумс сармисыг цэвэрлээд 750 мл хуурай дарсанд хандална. Зөвхөн сайн чанарын цэвэр улаан дарс хэрэглэх ёстой. Мөн элдэв бордоогүй ургуулсан цэвэр сармис авахыг зөвлөж байна. Хятадаас оруулж ирсэн сармисаас аль болох зайлсхийнэ. Сармисаа дундуур нь 4 хэсэг хэрчээд шилэн саванд дарстайгаа цуг хийж таглана. Цонхон дээр хоёр долоо хоног хадгална.

Өдөр болгон хандыг зайлж байгаарай. Цонхон дээр тавих хугацаа дуусахаар харанхуй газар шилжүүлж тавина. Хандыг сайтар шүүгээд хэрэглэхэд бэлдэнэ. Хоолноос 5-7 минутын өмнө 30 хоногийн турш цайны халбагаар ууна.

Сармистай дарс – аль ч утгаараа орцуудын үйлчилгээг сайжруулдаг байна. Уг бэлдмэл нь үе мөчинд хуримтлагдсан давсыг хөөнө, зүрх-судасны үйл ажиллагааг сайжруулна, дархлаа дэмжинэ, бодисын солилцоог тогтворжуулж судасны хана цэвэрлэдэг ажээ.

 

3. Нимбэг, зөгийн бал болон сармистай ханд

4 толгой сармис цэвэрлэнэ. 6 нимбэгээ дөрвөлжин хэрчинэ. Бүгдийг 200 г зөгийн балтай холино. Бэлдмэлийг гурван литрийн шилэн саванд хийгээд дээрээс нь бүлээн ус нэмнэ. Хөргөгчинд дөрөв хоног байлгах хэрэгтэй. Өглөөний цайгаа уухаас 20 минутын өмнө бэлдмэлийг ууна. Эхлээд ¼ стаканаар ууж эхлээд дараа нь тал стакан болтол нь аажим нэмэгдүүлнэ.

Нимбэг, зөгийн балтай сармисны ханд нь холестерины хэмжээг багасгана, судасны хана цэвэрлэнэ, зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Бие махбодийн бодисын солилцоог бүхэлд нь дэмжих үйлчилгээтэй.

Сармисны хандыг зарим нэг тохиолдолд хэрэглэхгүй байх заалтууд бий. Гэдэс ходоодны өвчинтэй, ходоодны шархтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд хориглох заалттайг анхаараарай.

Дараах бичлэгээр та нимбэгтэй сармисны ханд бэлдэх аргатай танилцана.

Та дээрх хандуудаас алийг нь ч сонгож болно, аль ч тохиолдолд судасны хана цэвэрлэж цусны даралт бууруулах юм. Сармисны хандны жорыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Бүгд эрүүл энх байг.

22
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. О. Энхүүш

    О. Энхүүш

    2019/02/17 at 20:44

    Б. Лхагваа Лхагваа

  2. Monhjargal Soninhuu

    Monhjargal Soninhuu

    2019/02/17 at 21:09

    Soninkhuu Khaltar

  3. Tsogtbaatar Buyantogtokh

    Tsogtbaatar Buyantogtokh

    2019/02/17 at 21:16

    Enhtuul Enhtuul

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *