Манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй мөөгнүүд

0

Манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй мөөгнүүдАмьд байгалийн нэгээхэн хэсгийг бүрдүүлэгч мөөг хэмээх өвөрмөц ургамлын дундаас эх дэлхийн хөрсөн дээр ургадаг хамгийн гоёмсог, үзэсгэлэнтэй мөөгнүүдийг танилцуулъя. Дэлхий дээр одоогоор ойролцоогоор 14,000 орчим төрөл зүйлийн мөөгийг судлан тодорхойлоод байгаа аж. Хоол хүнсэнд хэрэглэж болдог төрөл зүйлүүдтэйгээс гадна бие организмд хор хөнөөл учруулах төрлүүд ч олон байдаг энэ өвөрмөц ургамлын хаант улсын хамгийн үзэсгэлэн төгөлдөр төлөөлөгчдийн тухай мэдээллийг сонирхон уншихыг урьж байна.

1. Лактариус индиго /Lactarius indigo/ буюу сүүн хөх мөөг нь Умард Америкийн зүүн хэсэг, Зүүн Ази, Төв Америкт өргөн тархсан бөгөөд Францын өмнөд хэсэгт байна гэж мэдээлэгдсэн. Энэ төрлийн мөөгний залуу мөөг нь хар хөх өнгөтэй байдаг бол хөгшин мөөг нь хөх саарал өнгөтэй болдог. Хоол хүнсэнд хэрэглэж болдог энэ мөөгийг Мексик, Гватемал, Хятадын хөдөөгийн захууд дээрээс төвөггүйхэн олж чадна. Сүүн хөх мөөгний малгай нь 5-15 см, хөл нь 2-8 см, 1-2,5 см зузаантай болж өсдөг байна.
2. Панеллус стриптикус /Panellus stripticus/ буюу гэрэлтдэг панеллус нэртэй энэ мөөг Ази, Австрали, Европ, Умард Америкт тархсан. Их хэмжээний гуалин мод, хожуул, эвэр мод, царс, хус зэрэг моддын их биен дээр бөөгнөрөн ургадаг энэ мод гэрэлтэж харагддаг гэдгээрээ онцгой.

3. Тремелла месентерика /Tremella mesenterica/ буюу шар тархи, шулмын цөцгийн тос гэхчилэн нэрлэгддэг энэ желе хэлбэрийн мөөг нь үхсэн мод, саяхан унасан мөчир зэрэг дээр ургасан байдлаар их олддог. Олон тооны нугалаа хунираа бүхий уг мөөгөнд хүрэхэд наалдамхай шинж чанартай. 7,5 см хүртэл хэмжээтэй болж өсдөг энэ мөөгийг идэж болдог боловч бараг амтгүй.

4. Родотус /Rhodotus/ буюу үрчгэр тоор нэртэй энэ мөөг устаж үгүй болоход тун дөхөөд байгаа мөөг юм. Умард Америкийн зүүн хэсэг, Африкын хойд хэсэг, Европ, Ази тивүүдэд олддог энэ мөөг хожуул, өмхөрсөн модон гуалин зэрэг дээр ургадаг.

5. Клавариа золленжери /Clavaria zollengeri/ буюу нил ягаан шүр хэмээн нэрлэгддэг энэ мөөг нь 10 см хүртэл өндөр болох ба 7 см өргөн болдог. Органик материйн задралаас шим тэжээлээ авдаг энэ мөөг өвсөрхөг газар, ойн хөвдөн дунд ургадаг.

6. Жиаструм Саккатум /Geastrum Saccatum/ хэмээх энэ мөөгийг дугуй газрын од гэж нэрлэх нь бий. Умард Америк, Европт илжирсэн модон дээр ургасан байдлаар олддог энэ мөөгийг Бразилд газрын од гэж нэрлэдэг.

7. Полипорус скуамосус /Polyporus squamosus/ буюу гургуулын сүүл нэртэй энэ мөөг Умард Америк, Австрали, Ази, Европт элбэг. Хатуу модлогтой модны цагаан өмхөрсөн хэсэг дээр ургах энэ мөөг нь яг л гургуулын сүүл шиг харагддаг.

8. Асерое рубра /Aseroe rubra/ буюу тэнгисийн яргуйжин мөөг хэмээн нэрлэгддэг энэ мөөг нь ихэд өргөн тархсан мөөг бөгөөд бордоот цэцэрлэг, өвсөрхөг газруудад ургадаг. Тэнгисийн яргуйжин шиг хэлбэртэй энэ мөөгний амт ялаануудыг маш ихээр татдаг.

9. Клавулинопсис /Clavulinopsis/ хэмээх энэ мөөгийг шүрэн мөөг гэж нэрлэдэг. Шар, улаан, улбар шар гэх мэтийн өнгө болон хэлбэр дүрсээрээ жинхэнэ далайн шүртэй маш төстэй энэ мөөг хөгшин ойд их олддог.

10. Ликопердон умбринум /Lycoperdon umbrinum/ буюу зосон хүрэн мөөг гэдэг нэрээрээ танигддаг энэ мөөг Хятад, Европ, Умард Америкт ургадаг. 2-5 см өндөр, 1-4 см өргөн болж ургадаг зосон хүрэн мөөг нь элсэрхэг хөрсөнд ургасан шилмүүст модон дээр голчлон ургадаг.

11. Аманита цезариа /Amanita ceasarеа/ хэмээх энэ мөөгийг Цезарийн мөөг гэж нэрлэх нь бий. 1772 онд олж нээгдсэн Цезарийн мөөг нь Ромын эзэнт гүрний эхэн үеийн удирдагчдын дуртай зүйлсийн нэг байв. Тод улбар шар малгай, шар өнгийн салбан, хөл бүхий энэ мөөг нь бусад төрөл зүйлээсээ органик хүчлээрээ ялгагддаг.

12. Мисена интеррупта /Micena interrupta/ буюу пиксигийн нарны хаалт хэмээх уг мөөг Австрали, Шинэ Зеланд, Шинэ Каледон, Чили зэрэг газруудад ургадаг. Борооны дараа наалдамхай, гулгамтгай болдог гэгээлэг хөх өнгөтэй энэ мөөгний малгайны диаметр хамгийн ихдээ 2 см болдог байна.

13. Занториа элеганс /Xanthoria elegans/ буюу нарны гоёмсог цацраг нэртэй энэхүү хагны төрлийн мөөг нь ихэвчлэн шувууны үүр засах өндөрт, эсвэл усны булганы үүрний ойр орчимд хадан дээр ургадаг. Хэмжээ нь жилдээ ердөө 0,5 мм-ээр нэмэгддэг.

14. Морчелла коника /Morchella сonica/ нэртэй энэ мөөг нь хар үрчгэр мөөгний төрөлтэй холбогддог. Француудын ихэд таалдаг энэхүү мөөг нь зөгийний үүр шиг өвөрмөц хэлбэртэйгээс гадна маш сайхан амттай.

15. Аманита мускариа /Amanita muscaria/ буюу ялааны цоохор мөөг нэртэй энэ хортой мөөг нь цагаан толбонууд бүхий улаан малгайгаараа маш хялбархан танигддаг, алдартай мөөг юм. Хэдийгээр хортой гэгддэг боловч Европ, Ази, Умард Америкт хүнсэнд хэрэглэх нь бий.
10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/24 at 14:05

    Амралтын өдрийн мэнд. Энэхүү судалгаанд идэвхтэй оролцохыг хүсэе. бас шэйр хийж өгч туслана уу https://t.co/jArs7CsCwF

  2. Зочин

    2013/11/24 at 15:45

    танай сайт хуучин нь маш гоё байлаа одоо энэ маш төвөгтэй муу мэдээтэй ер нь их онцгүй сайт болжээ

  3. Зочин

    2013/11/25 at 10:00

    харин ч их шинэлэг дизайн сайтай гоё болсон шинэ мэдээнүүд л жаахан удаан орж байх шиг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *