Хувьсан өөрчлөгдөж байгаа Америк дүр төрх

0

Хувьсан өөрчлөгдөж байгаа Америк дүр төрхДэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн зөвхөн хар, цагаан, шар арьстан гэж хуваагддаг байсан цаг ард хоцорчээ. Даяарчлалын эрин зуунд цус холилдох явдал асар их болж, түүний нөлөөгөөр зарим хүмүүс өөрийгөө ямар үндэстэй хүн болохоо ч тодорхойлон хэлж чадахгүй болоод байна. Энэ үзэгдэл ялангуяа олон үндэстний өлгий нутаг гэгддэг Америк оронд маш түгээмэл болоод байгаа ба янз бүрийн үндэстний нэгдэл болсон царай төрхтэй хүмүүс олон болжээ.

Техасын Хьюстон хотод 40 настай эцэг Лауренс Маккензи, 36 настай эх Элисон нарын хамт амьдардаг 9 настай Маккензи Макферсон охин улаан ба хар арьстны эрлийз эцгийн хүүхэд бөгөөд холимог үндэстэй нэгэн. Хүн амын тооллогын хуудсанд хар/цагаан гэж бичигддэг.
Иллинойс мужийн Чикаго хотын иргэн 46 настай Сандра Уильямс хүн амын тооллогын хуудсанд өөрийгөө хар арьстай хэмээн бичсэн байдаг.
 
Техасын Даллас хотод амьдардаг 17 настай Келли Уильямс Африк-Америк, Герман цустай. Хүн амын тооллогын бүртгэлд хар арьстай гэж бүртгэгдсэн.
 
Калифорний Холливуд хотын иргэн Жули Вейсс 33 настай. Филиппин, Хятад, Испани, Энэтхэг, Унгар, Герман, Еврей цус холилдсон энэ бүсгүй хүн амын бүртгэлд цагаан/ази/энэтхэг/хятад/филиппин гэж бичигдсэн байдаг.
 
Иллинойсын Чикаго хотод амьдардаг 14 настай Ариэль Тул мөн л олон үндэстний холимог нэгэн. Хүн амын тооллогын хуудсанд цагаан/хар/вьетнам гэж бичээтэй байдаг.
 
Нью Йорк, Бруклин дүүрэгт амьдардаг 29 настай Максимилиан Сугиура нь Япон, Еврей, Украйн үндэстний холимог цустай. Хүн амын тооллогын хуудаснаа цагаан/япон гэж бичигдсэн байдаг.
 
Иллинойсын Кэрид амьдардаг 9 настай Майя Жои Смит нь Африк-Америк, Солонгос эцэг эхтэй. Хүн амын тооллогын бүртгэлд хар гэж бичигдсэн.
 
Нью Йорк, Бруклинд амьдардаг 33 настай Мариям Найери нь Мексик, Саудын Араб удамтай.
 
Лос-Анжелесын иргэн 29 настай Юда Холман нь хагас Тайланд, хагас хар арьстан. Хүн амын тооллогын бүртгэлд ази гэж бичигдсэн байдаг.
 
Техасын Сан Антониогийн оршин суугч 3 настай Дэйзи Фенкл нь Солонгос, Латин-Америк эцэг эхтэй.
 
Миннесотагийн Шакопид амьдардаг 13 настай Имани Корнелиус хар/цагаан арьст хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд. Хүн амын тооллогын бүртгэлд хар арьстай гэж бүртгэгдсэн байдаг энэ охинд чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа ч Африк-Америк удмын хомсдолын улмаас хоёр жилийн турш хүлээж байгаа юм. Учир нь донор нь заавал ижил удмын хүн байх ёстой аж.
 
Лос-Анжелесын иргэн 22 настай Бенжамин Камерон нь Хавай, Хятад, Кавказ цустай. Хүн амын бүртгэлд цагаан/хятад/уугуул хавай гэж бичигдсэн байдаг.
 
Аляскын Анчорейж хотын иргэн 34 настай Жошуа Асоак нь еврей, эскимос-инупиат, еврескимос хүн бөгөөд хүн амын тооллогын бүртгэлд Аляскын уугуул гэж бичээтэй байдаг.
 
Хавайн оршин суугч 24 настай Адриан Адрид цагаан арьстан гэгддэг бөгөөд хүн амын бүртгэлд цагаан/филиппин гэж бичигдсэн байдаг.
 
Нью Йоркын Бруклин дүүргийн оршин суугч 26 настай Селеста Седа нь Доминикан, Солонгос цустай. Хүн амын тооллогын бүртгэлд ази гэж бичсэн.
 
Техасын Гранде Прайрие хотын иргэн 18 настай Жордан Спенсер нь хар арьстай гэгдэх боловч үүнээс гадна хоёр ч угсаанд холбогддог. Хүн амын тооллогын бүртгэлд хар арьстан гэж бичигдсэн байдаг.
 
Флоридагийн Сарасота хотын оршин суугч Тейден Баррелл 5 настай. Хар, цагаан арьстны дундаас төрсөн энэ охин өөр хоёр угсааны цустай. Хүн амын тооллогын бүртгэлд цагаан/хар гэж бичсэн байдаг.
 
Калифорний Кастаик хотын оршин суугч 7 настай Йоэл Шак Батиста нь хар арьстай, мексик удмын охин.
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/25 at 19:47

    erliizchiheer tsarailag bolog gedeg, getel amerik esregeer bololtoimaa

  2. Зочин

    2014/11/04 at 12:00

    Орой олон улс үндэстэнтэй эрлийзэжсэн юм чинь хаха

  3. Зочин

    2014/11/04 at 12:00

    Арай*

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *