Фолксваген 100 км-т 1 литр шатахуун зарцуулдаг машинаа танилцууллаа

0

Фолксваген 100 км-т 1 литр шатахуун зарцуулдаг машинаа танилцууллааХүмүүс машин худалдаж авахдаа ямар үзүүлэлтүүдийг нь анхаарч үздэг вэ? Мэдээж хэрэг загвар, өндөр хурд, хүч чадлыг нь анхаарах боловч гол шийдвэрлэх үзүүлэлт нь шатахууны зарцуулалт байдаг. Учир нь шатахууны зарцуулалт цаашдын хэрэглээ, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. 1999 онд Германы автомашин үйлдвэрлэгч Фолксваген /Volkswagen/ компани 126 км зайд 3,7 литр шатахуун зарцуулдаг машиныг зохион бүтээсэн ч энэ нь тэдний хувьд хангалтгүй байв. Тиймээс тэд Бентли /Bentley/, Бугатти /Bugatti/ маркын загварууд дээр ажиллаж байсан туршлагатай инженер Ульрих Хакенберг /Ulrich Hackenberg/-т илүү шилдгийг бүтээх даалгавар өгсний үр дүнд XL1 загварыг бий болгосон юм. Энэхүү загварын ган төмөр эд ангиуд, бүрдэл хэсгүүдийг бүгдийг нь карбон фиберээр хийснээр харьцангуй хөнгөн жинтэй буюу 795 кг жинтэй машин бүтээгдсэн ба 20 киловаттын цахилгаан мотортой хосолсон хоёр цилиндртэй дизель хөдөлгүүр нь 804 км замыг 11,8 литр шатахуунаар туулах боломжийг олгож байгаа аж. 250-хан ширхэг бүтээгдэж, зөвхөн Европт худалдаалагдах XL1 загвар 160 км/цаг хүртэлх дээд хурдыг гаргах чадалтай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/23 at 18:14

    folkeswagen bishee volkeswagen-shdee

  2. Shildegkino.com

    2014/08/17 at 17:40

    Сүүлд гарсан шинэлэг шилдэг кинонуудыг монгол орчуулгатай HD форматтай үзмээр байвал Шилдэгкино.ком орж байгааарай. Өдөр болгон шинэ кино нэмэгдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *