Авокадогоор хийх амтат салатны 5 жор. Таныг эрч хүчээр сэлбэж, эрүүл саруул байхад тань тусална

0

Авокадо ашиг тусаараа дэлхий дахинаа гайхагддаг. Манай улсад халуун орны жимс хэмээгдэх тул тэр болгон өргөн хэрэглэж заншаагүй байна.

© DepositPhotos

Авакодад бүрэн ханаагүй ашигтай тос (30% хүртэл) агуулагдаж байгаа нь уг жимсийг шим тэжээлтэйд тооцоход хүргэжээ. Үүнээс гадна амин дэм (ялангуяа А болон Е), кали, рибофлавин, тиамин зэргээр баялаг тул эрүүл мэнд, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.

© DepositPhotos

Та бүхэндээ авокадогоор хийх 5 салатны жорыг танилцуулахаар бэлдлээ. Эрч хүчээр сэлбэж эрүүл саруул байхад тань тусална. Бонусын хувьд тарвас болон авокадог хослуулах арга. Хэрвээ та урьд өмнө нь тарвас давсалж үзээгүй бол энэхүү жор яг танд тохирно.

 

Авокадогоор хийх амттай салат

Авокадогоор салат хийхэд амархан мэт санагдах боловч хэд хэдэн дүрмийг чандлан баримтлах хэрэгтэй.

© DepositPhotos

Нэгдүгээрт, эдгээр салатуудыг майонез эсвэл зөөхийгөөр зуурахгүй. Яагаад гэвэл авокадо өөрөө их тослог жимст тооцогддог. Авокадоны салатыг олив эсвэл таргаар зуурвал хамгийн тохиромжтой, ялангуяа жимс-жимсгэнийн салат бол таргаар зуурахыг зөвлөе. Мөн авокадогоор өөрөөр нь салатаа зуурч болно. Бүрэн боловсорсон жимсний зөөлөн эдийг давс, перцтэй хольж нухвал сайхан амттай өтгөн соус болно. Уг соусыг оливын тос, нимбэгийн шүүсээр амтална.

Хоёрдугаарт, бие махбодын каротиноидын шимэгдэлтийг эрс нэмэгдүүлдэг. Энэ бол эрүүл мэндэд нэн хэрэгтэй антиоксидант юм. Уг бодис ногоо, жимсийг улаан, шар, улбар шар өнгөтэй болгодог бодис. Тиймээс, авокадотой цуг хурц өнгийн ногоо, жимс хэрэглэх нь илүү үр дүнтэй: лууван, улаан лооль, манго…

© DepositPhotos

Гуравдугаарт, авокадотой салат амтлахад нимбэгийн шүүс юугаар ч орлуулшгүй амтлагч болно. Авокадог зөөлрүүлэхийн зэрэгцээ харлахаас хамгаална, мөн салатыг чимчигнэсэн амттай болгодог. Нимбэгийн шүүсэнд зүсэм авокадо хэдэн цаг даршлах арга ч бий (бага зэргийн перец эсвэл чили соус нэмнэ).

 

Сам хорхой, улаан лооль болон авокадотой салат

Авокадогийн тослог зөөлөн эд нь далайн гаралтай бүтээгдэхүүнтэй гайхалтай зохицно. Сам хорхой, авокадотой салат зүгээр ч нэг сонгодог салат болоогүй юм – анхилуун үнэртэй, маш амттай салат.

Орц:

  • 400 г чанасан сам хорхой
  • 2 лайм
  • 1 х.х оливын тос
  • ¼ сонгино
  • 1 улаан лооль
  • 1 авокадо
  • 1 жижиг халуун перец (үрийг нь цэвэрлэсэн)
  • Боодол кинза
  • Давс, перец

Бэлдэх арга:

1. Юуны түрүүнд амтлагчаа бэлдэнэ. Сонгиноо урьдчилан даршилсан бол илүү амттай болно. Сонгиноо нарийхан хэрчээд лаймын шүүс, оливын тосондоо хийнэ. Давс, перецээр амтлаад 10-15 минут амраана.

2. Бусад бүх орцуудыг салатны саванд хий. Бэлдсэн амтлагчаа нэмнэ. Кинзагийн ногоон навчаар чимнэ. Шаардлагатай бол давс, перец нэмж болно. Сам хорхой, авокадотой салат бэлэн.

 

Грейпфрут болон авокадотой салат

Хормын дотор мөрөөдлийн галбиртай болмоор байна уу? Тэгвэл грейпфрут, авокадотой салатад найд. Грейпфрутын тухайд өөх тос хайлуулах үйлчилгээгээр алдартай, харин авокадо – ашигтай тосны эх сурвалж, энергийн эх үүсвэр болохоос биш илүүдэл жинд хүргэхгүй.

Орц:

  • 2 грейпфрут
  • 1 авокадо
  • 1/3 стакан ногоон вандуй
  • 70 г руккола
  • 70 г бууцай
  • 2 х.х хулууны үр
  • 2 х.х. оливын тос
  • 1 ц.х гич

Бэлдэх арга:

1. Томхон саванд вандуй болон жижигхэн дөрвөлжин хэрчсэн грейпфрут, авокадог хийнэ.

2. Руккола болон бууцайг нэмнэ.

3. Хулууны үрийг хуурай хайруулын тавганд хэдэн минутын турш шарна. Дараа нь саванд хийгээрэй.

4. Салатандаа оливын тос болон гичээ нэмнэ.

5. Рукколотой салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

 

Хятад байцаа, авокадотой салат

© DepositPhotos

Орц:

  • 1 багц хятад байцаа
  • 1 авокадо
  • 1 алим
  • 1 сонгино
  • 2 х.х нимбэгийн шүүс
  • 2 х.х оливын тос
  • Ангаахай самар (өөрийн хүслээр)

Бэлдэх арга:

1. Хятад байцаагаа жижиглэж хэрчинэ.

2. Авокадог цэвэрлээд жижигхэн, дөрвөлжин хэрчинэ.

3. Алимаа үрүүлээр үрж жижиглэнэ, сонгиноо жижиг цагираг хэлбэртэй хэрчинэ.

4. Бүх орцуудыг холиод нимбэгийн шүүс, оливын тос цацна. Бэлэн болсон салат дээр самар цацна.

 

Авокадо, тахианы мах болон жүржтэй салат

© DepositPhotos

Эрс тэс амттай хоёр хүнс, гэхдээ эрүүл мэндэд ашиг тустай – тахиа болон авокадог амтат чинжүү, жүржтэй хослуулан хэрэглэнэ.

Орц:

  • 1 авокадо
  • 250 г тахианы цээж мах
  • 2 амтат чинжүү
  • 1 жүрж
  • Боодол яншуй
  • 2-4 салатны навч

Амтлагчинд:

  • 2 х.х нимбэгийн шүүс
  • 2 х.х оливын тос
  • 1 ч.х зөгийн бал

Бэлдэх арга:

1. Тахианы цээж махаа чанаад жижиглэж дөрвөлжин хэрчинэ.

2. Авокадогийн зөөлөн эдийг дөрвөлжин хэрчиж бага зэрэг нимбэгийн шүүс цацаарай (эсвэл лаймынх ч байсан болно), харлахаас хамгаалж байгаа юм.

3. Амтат чинжүүг үр зэргээс нь цэвэрлээд нарийхан урт хэрчинэ.

4. Жүржийг хальслаад мөн жижиг дөрвөлжин хэрчинэ.

5. Яншуйгаа татна.

6. Саванд нимбэгийн шүүс, зөгийн бал, оливын тос, давс, хар перец хийгээд бүгдийг сайтар холино.

7. Тавган дээр салатны навчийг 1-2–оор нь тавина, дээрээс нь хэрчсэн орцуудыг тавина.

8. Салатаа амтлаад зөөлөн хутгана.

 

Тарвас, авокадотой салат

Тарвас – зуны халуун өдрүүдэд амны цангаа тайлах шилдэг арга, мөн тод өнгийн салат хийхэд маш тохиромжтой. Авокадо болон тарвас цугтаа гайхалтай амтыг бий болгоно. Өег хэдий ч мөн хөнгөн салатад тооцогддог.

Орц:

  • 1 кг тарвас
  • 1 боодол руккола
  • 1 авокадо
  • 100 г хөх бяслаг
  • 1 х.х хар гүнждийн үр

Амтлагчид:

  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 3 х.х оливын тос
  • 2 ц.х зөгийн бал
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

1. Тарвас болон авокадог цэвэрлээд өөрийн хүслээр хэрчинэ.

2. Бяслаг, рукколаг нэмнэ.

3. Нимбэгийн шүүс, тос, зөгийн балаа сайтар холино. Гүнждийн үрээ цацна.

4. Сайхан хооллоорой.

Энэхүү жимсний ашиг тусыг дурдаад дуусашгүй. Энэ жимс эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварыг дээшлүүлдэг болохыг судалгаагаар баталсан байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *