Бидний сэтгэлд хоногшиж үлдсэн дараах 20 дүрд уг нь өөр жүжигчин тоглох байсан боловч яагаад кинонд тоглож чадаагүй шалтгаан

0

Яг түүхтэй адил Холливуд ч мөн таамаглал төдий зүйлд дургүй. Гэсэн хэдий ч та зарим нэг баримтуудыг мэдсэнийхээ дараа “Хэрэв тэгсэн бол” гэсэн бодлыг толгойноосоо салгаж чадахгүй л болов уу. Жишээлбэл “The Matrix” киноны “Neo”-гийн дүрд өөр хүн тоглосон бол яах байсан бол? Эсвэл “Dumbledore”-ын дүрийг Иэн Маккеллен бүтээсэн бол бидэнд хэрхэн хүрэх байсан бол? Итгэх үгүй нь хамаагүй ч ийм зүйл болоход маш ойрхон байсан.

Ингээд үе үеийн шилдэг бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дүрүүдэд ямар жүжигчин дүр бүтээхээр яригдаж байсныг хамтдаа сонирхоцгооё.

Кино бүтээгчид “The Matrix”-ын “Neo”-гийн дүрийг Сандра Буллокд зориулж дахин бичихэд бэлэн байсан

© mjt/AdMedia /MediaPunch Inc./EAST NEWS © The Matrix / Warner Bros.
  • Тоглосон жүжигчин: “Keanu Reeves”

Продюсер Лоренцо ди Бонавентура нэгэн ярилцлагадаа “The Matrix” киноны продакшн ажлын эхний шатанд “Neo”-гийн дүр эмэгтэй байхаар яригдаж байгаад больсон гэсэн байна. Түүний хэлснээр кинонд тохирох алдартай жүжигчин олох нь туйлын хэцүү байсан бөгөөд Сандра Буллокийг гол дүрээ болгохоор санал хүртэл тавиад амжсан байжээ. “Бид түүнд зохиолоо явуулаад сонирхож байгаа эсэхийг нь асуусан. Хэрэв тэр зөвшөөрсөн бол бид зохиолоо бүхэлд нь өөрчлөхөд бэлэн байсан” хэмээн тэрээр нэмж хэлжээ. Гэсэн хэдий ч  Буллок татгалзсан учир өнөөдрийн бидний мэдэх Неогийн дүр дэлгэцнээ амилсан байна.

 

Ума Турман “The Lord of the Rings” киноны “Éowyn”-ий дүрд тоглох саналаас татгалзсан

© Marechal Aurore/ABACA/EAST NEWS © The Lord of the Rings / New Line Cinema
  • Тоглосон жүжигчин: “Miranda Otto”

“Late-night” ток шоуны үеэр Квентин Тарантиногийн олон кинонд дүрээ мөнхөлсөн алдарт Ума Турман “Бөгжний Эзэн” киноны дэлгэцийн хувилбар дээрх “Éowyn”-ий дүрээс татгалзсандаа харамсаж явдгаа хэлсэн байна. “Би үүнийг миний гаргасан хамгийн муу шийдвэрүүдийн нэг гэж үздэг.” гэж тэрээр нэмж хэлжээ.

 

Скарлет Йохансон “Les Misérables” киноны “Fantine”-ийн дүрийн сонгон шалгаруулалтад орж байжээ

© Photoshot/REPORTER © Les Misérables / Universal Pictures
  • Тоглосон жүжигчин: “Anne Hathaway”

“The Black Widow” Скарлет Йохансон Виктор Хюгогийн зохиолоос сэдэвлэсэн мюзикл киноны “Fantine”-ийн дүрд тоглохыг хүсэж байжээ. Тэрээр сонгон шалгаруулалтад очсон боловч залгиур хоолойн үрэвсэлтэй байсан тул жүжигчдийн жагсаалтаас хасагдсан байна. “Би одоо киног үзээд Энн Хэтэуэйгийн гаргасан жүжиглэлтээс хэзээ ч илүү гарахгүй байснаа ойлгодог” гээд “Энэ маш төгс байсан. Хувь заяа гэж байдаг л юм байна” хэмээн жүжигчин хэлсэн байна.

 

Брэдли Купер “The Green Lantern” киноны дүрийг авах гэж мөрөөддөг байсан, гэтэл бодит байдал дээр хэтрүүлчихжээ

© Rich Fury/Invision/AP/East News © Green Lantern / Warner Bros.
  • Тоглосон жүжигчин: “Ryan Reynolds”

Жүжигчин сонгон шалгаруулалт дээрээ яагаад ч юм Бэтмений хоолойгоор ярьж эхэлсэн бөгөөд “Би багаа зүүгээд…” гэж хэлэхэд нь найруулагч “За Брэдли одоо зүгээр энгийн хоолойгоор яваад үзье” гэж хэлсэн. Харин би за ойлголоо гэж хэлээд дахин Бэтмений баргил хоолойгоор “Сали хэрэв чи намайг сонсохгүй бол бид гэр бүлийг чинь авах болно” гэж хэлсэн юм. Үүнийг уншаад найруулагч энэ дүрийг Рейнольдсд өгсөнд гайхахаа больсон гэж найдъя.

 

“Salt” киноны гол дүрд Том Круз тоглох байсан

© Christian Ort/face to face fot. Face to Face/REPORTER © Salt / Sony Pictures
  • Тоглосон жүжигчин: “Angelina Jolie”

Крузын тоглох ёстой дүрийн нэрийг “Edwin A. Salt” гэдэг байжээ. Гэсэн хэдий ч тэрээр өөр олон төсөлд оролцож байсан тул тус дүрээс нэрээ татсан байдаг. Хожим нь тухайн дүрд Анжелина Жоли тоглохоор болсон бөгөөд зохиолыг түүний дүр “Evelyn Salt”-д зориулж дахин өөрчилсөн байна.

 

Сүүлийн арван жилд гарсан хамгийн алдартай тагнуулчтай цуврал болох “Homeland”-д Халле Берри тоглох байсан

© Willy Sanjuan/Invision/AP/East News © Homeland / Showtime
  • Тоглосон жүжигчин: “Claire Danes”

Оскарын шагналт жүжигчин Халле Берри “Carrie Mathison”-ны дүрд тоглох талаар нилээдгүй их яригдсан юм. Гэсэн хэдий ч тэрээр “Temple Grandin” киноны дүрээрээ олон арван шагналын эзэн болоод байсан залуу жүжигчин “Claire Danes” зайгаа тавьж өгчээ.

 

Риз Ахмед “Slumdog Millionaire” киноны “Jamal Malik”-ийн дүрийг бүтээхээр яригдаж байсан

© Richard Shotwell/Invision/AP/East News © Slumdog Millionaire / Fox Searchlight
  • Тоглосон жүжигчин: “Dev Patel”

Жүжигчин Дэв Пателын хувьд “Slumdog Millionaire” киноны “Jamal Malik”-ын дүрээрээ гялалзсан амжилтад хүрсэн билээ. Гэсэн хэдий ч энэ дүрийг Риз Ахмед бүтээсэн бол байдал өөрчлөгдөх байсан болов уу. Риз киноны сонгон шалгаруулалтад Пателаас өмнө орсон ч бүтэлгүйтсэн тул гол дүрийн том ахын дүрд тоглохоор шалгуулсан ч бас л бүтэлгүйтсэн байна.

 

Кристофер Плуммер “Lord of the Rings” киноны “Gandalf”-ын дүрээс татгалзсан шалтгаанаа тайлбарлалаа

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News © The Lord of the Rings / New Line Cinema
  • Тоглосон жүжигчин: “Ian McKellen”

Жүжигчин Плуммер Ж.Р.Толкиений цуврал романы том шүтэн бишрэгч байсан хэдий ч Гандалфын дүрээс татгалзжээ. Тэрээр нэгэн ток шоуны үеэрээ яагаад ийм шийдвэр гаргаснаа эргэн санахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн боловч Шинэ Зеландад 3-4 жил хийгдэх франчайз дээр ажиллах нь түүний насанд хэтэрхий хүнд даваа гэж үзэж байжээ. Тэрээр мөн “Үхэхээсээ өмнө очиж болох өөр улсууд олон байгаа байлгүй дээ” хэмээн ёжлон хэлж байсан удаатай.

 

Бенедикт Камбербэтч “True Blood” телевизийн цувралд гол дүр бүтээх байсан

© AFP PHOTO/ADRIAN SANCHEZ-GONZALEZ/EAST NEWS © True Blood / HBO
  • Тоглосон жүжигчин: “Stephen Moyer”

“True Blood” цувралын жинхэнэ фенүүд “Bill”-ийн дүрд тоглосон жүжигчин Стивен Мойерыг андахгүй. Харин эхэн үедээ тус дүрийг Бенедикт Камбербэтч бүтээх талаар яригдаж байжээ.

 

Женнифер Лоуренс “Easy A” болох боломжтой байсан

© Darla Khazei, PacificCoastNews/EAST NEWS © Easy A / Screen Gems
  • Тоглосон жүжигчин: Emma Stone

Easy A” инээдмийн кино Эмма Стоуныг жинхэнэ алдрын оргилд аваачсан юм. Харин тус дүрийн шалгаруулалтад анх жүжигчин Женнифер Лоуренс шалгуулж байсан бөгөөд гол дүрийг авахыг үнэхээр их хүсэж байсан гэжээ. Ямартай ч гол дүр өөрчлөгдсөн нь бүх зүйлийг сайнаар эргүүлсэн нь лавтай.

 

 

Том Хэнксийн шахуу хуваарь түүнийг “Jerry Maguire”-т тоглох боломжгүй болгожээ

© Tonya Wise/AdMedia/Capital Pictures/EAST NEWS © Jerry Maguire / Sony Pictures
  • Тоглосон дүр: “Tom Cruise”

Том Хэнксийг “Show me the money!” гээд орилж байна гээд төсөөл дөө. Танд ч төсөөлөгдөх л байх. Киноны найруулагч Кэмерон Кроу гол дүрд Хэнксийг төсөөлж зохиолоо бичсэн боловч зураг авалт эхлээд урт хугацаа өнгөрсөн ч гол дүрийн жүжигчинд зав гарсангүй. Ингэж л киноны дүр өөрчлөгдсөн түүхтэй.

 

Анжелина Жоли “Gravity” кинонд сансрын судлаачийн дүрд тоглохгүй болсны учир

© AFP/EAST NEWS © Gravity / Warner Bros.
  • Тоглосон жүжигчин: “Sandra Bullock”

Алфонсо Куаронгийн таталцлын хүчний тухай кинонд Жоли тоглохоор яригдаж байв. Гэвч зураг авалт Жолигийн өөр кинотой давхацсан учраас азаар Оскарт нэр дэвшсэн Сандра Буллок гол дүрд нь очжээ.

 

Мэттью Бродерик “Breaking Bad”-ын “Walter White”-ын дүрд тоглох байсан

© Mat Szwajkos/Everett Collection/East News © Breaking Bad / AMC
  • Тоглосон жүжигчин: “Bryan Cranston”

Телевизийн цувралын зохиолч Винс Гиллиган жүжигчин Брайан Крэнстонынг химийн багшийн дүрд тоглуулахаар болов. Гэсэн хэдий ч  “AMC” телевизийн удирдлага өөрсдийн цувралдаа алдартай од тоглуулахыг хүссэн байна. Ингээд “Ferris Bueller’s Day Off” киногоороо алдартай болоод байсан Мэттью Бродерикийг гол дүрүүдийн нэгт нэр дэвшүүлж байсан жүжигчин саналыг нь хүлээж аваагүй байна.

 

Скотт Иствуд “Fifty Shades of Grey” киноны нүцгэлдэг үзэгдлээс болж гол дүрээс татгалзжээ

© Luis Guerra/The Grosby Group/EAST NEWS © Fifty Shades Freed / Universal Studios
  • Тоглосон жүжигчин: “Jamie Dornan”

Скотт Иствуд ярилцлагуудынхаа нэгэнд “Christian Grey”-ийн дүрээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан байна. “Тэд намайг зохиолоо уншаад тестэлж үзье гэж дуудсан. Гэсэн ч тэдэнд зохиол байгаагүй. Би зохиолгүй кинонд тоглохыг хүсээгүй учраас татгалзахаар шийдсэн”. Мөн кино бүтээгчид гол дүрийн жүжигчнийг бүтэн нүцгэн зураг авалтад оруулахыг санал болгосон. “Надад зориулагдаагүй зүйл гэж байдаг юм билээ” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.

 

Пол Жиаматти “The Office” цувралын гол дүрүүдийн нэг болох байжээ

© Everett Collection / East News © The Office / NBC
  • Тоглосон жүжигчин: “Steve Carell”

Скотын дүрд Стив Кареллээс өөр хэн нэгэн тоглосон байгаагаар төсөөлөгдөхөд бэрх.  Гэсэн хэдий ч “NBC”-ийн ерөнхийлөгч Кевин Рейли энэ дүрд Пол Жиаматтиг санал болгож байжээ. Жүжигчин энэ саналаас татгалзаж саналаа Карелл руу шилжүүлжээ.

 

Кейт Хадсон “10 Things I Hate About You” кинонд тоглож чадаагүй шалтгаан

© EVERETT COLLECTION/EAST NEWS © 10 Things I Hate About You / The Walt Disney Studios
  • Тоглосон жүжигчин: “Julia Stiles”

Романтик инээдмийн киноны мэргэжилтэн  Кейт Хадсон “10 Things I Hate About You” киноны “Kat Stratford”-н дүрийг бүтээх ёстой байжээ. Гэсэн хэдий ч түүний ээж, жүжигчин Голди Хоунд кино зохиол таалагдаагүй учраас охиноо энэ төсөлд оролцохоос татгалзахыг ятгажээ.

 

Кейт Бланшет “Closer”-ын гол дүрд тоглох ёстой байв

© Timm/face to face/Reporter/East News © Closer / Sony Pictures
  • Тоглосон жүжигчин: “Julia Roberts”

“Pretty Woman” киноны од Жулиа Робертс Майк Николлын найруулсан “Closer” киноны “Anna Cameron” дүрд тоглох жүжигчдийн жагсаалтад багтаж байжээ. Кейт Бланшет анх энэ дүрд тоглохоор яригдаж байсан ч дөнгөж нярайлсан байсан тул дүрийг солихоор болсон байна.

 

Дуэйн Жонсон “Jack Reacher”-ийн дүрийн шалгаруулалтад орж байсан

© AFP PHOTO / Frederic J. BROWN / EAST NEWS © Jack Reacher / Paramount Pictures
  • Тоглосон жүжигчин: “Tom Cruise”

Двэйн “The Rock” Жонсоны тоглосон адал явдалт кинонууд дэлхийн бокс оффист тогтмол өндөр амжилт үзүүлдэг байсан тул түүний чадвар дэлхийд гайхагдаж байв. Гэсэн хэдий ч 2011 онд триллер төрөл жанрын “Jack Reacher” киноны зураг авалт эхлэхэд кино бүтээгчид арай өөр алдартай жүжигчин Том Крузыг сонгосон байна. Тэрээр энэ талаар твиттер хуудсандаа “Тийм ээ, дүр надад таалагдсан. Бараг 10 жилийн өмнө би энэ дүрд тоглохоор очсон. Гэхдээ Круз дүрийг авчихсан. Ямартай ч дүрээ алдах нь надад илүү их урам зориг өгдөг. Би өлсгөлөн байх дуртай” хэмээн бичжээ.

 

Элизабет Бэнкс наснаасаа болоод “Spider-Man”-ы найз охины дүрийг алдсан

© AP Photo / Tammie Arroyo / East News © Spider-Man / Sony Pictures
  • Тоглосон жүжигчин: Kirsten Dunst

Элизабет Бэнкс 2002 онд гарсан “Spider-Man” киноны хүн аалзны найз охины дүрд тоглохыг үнэхээр их хүсэж байжээ. Тэрээр энэ талаараа нэгэн ярилцлагадаа “Би хамгийн анхны “Spider-Man” киноны “Mary-Jane Watson”-ы дүрд тоглохоор бэлдэж байсан ч хэтэрхий хөгшин байна гэсэн шалтгаанаар дүрээ алдсан” гэжээ. Ингээд киноны продюсерууд “Mary-Jane”-ий дүрийг түүнээс 8 насаар дүү жүжигчин Кирстен Данстад өгсөн байна.

 

Милли Бобби Браун “Logan” киноны “X-23”-т тоглохыг мөрөөддөг байсан

© AFP/EAST NEWS © Logan / 20th Century Fox
  • Тоглосон жүжигчин: “Dafne Keen”

“Stranger Things” цуврал киноны “Eleven”-ий дүрээрээ алдартай болсон Милли Бобби Браун “X-23” мутантын дүрд төгс тохирох байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэсэн хэдий ч жүжигчний хувьд энэ нь “амьдралд нь тохиох хамгийн том боломж” байсан ч тэр чадаагүй юм.

 

Аймшигт гэр бүлийн тухай өгүүлдэг киноны “Morticia Addams”-ын дүрд Шер тоглох гэж байсан

© ASSOCIATED PRESS/East News © The Addams Family / Paramount Pictures
  • Тоглосон жүжигчин: “Anjelica Huston”

Шер яг ч албан ёсоор “Morticia Addams”-н дүрд тоглохоор болоогүй ч кино студи түүнээс төсөлд оролцохыг шаардсаар байсан юм. Харин кино найруулагч Барри Сонненфельд киноны дүрүүдээ тэнцвэртэй байлгахын тулд урлагийн алдартныг тоглуулахыг хүсээгүй байна.

 

Иан Маккелленд “Dumbledore”-ын дүрд тоглох боломж байсан

© AP/EAST NEWS © Harry Potter / Warner Bros.
  • Тоглосон жүжигчин: “Michael Gambon”

“Harry Potter” киноны анхны 2 ангид Дамблдорын дүрд тоглосон Ричард Харрис 2002 онд таалал төгсөхөд энэ дүрийг хамгийн анх Иан Маккелленд санал болгосон байна. Гэвч тэрээр татгалзсан бөгөөд “Намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан жүжигчний үлдээсэн дүрийг би авч чадахгүй” гэсэн байна. Харрис нэгэнтээ  Маккеллений тухай хэлэхдээ “тэр техник сайтай ч хүсэл зорилгогүй” хэмээн хэлж байсан удаатай. Эцэст нь энэ дүрд Майкл Гамбон тоглохоор болсон юм.

9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Өсөх Эрдэнэ

    Б. Өсөх Эрдэнэ

    2020/06/08 at 01:36

    Barag adilhan tsaraitaim bn hah

  2. Oyun Garidmagnai

    Oyun Garidmagnai

    2020/06/09 at 09:47

    uuruu togolson bizde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *