Хүүхэд төдийгүй томчуудын ч анзаарч харж байгаагүй хүүхэлдэйн киноны 15 сонирхолтой баримт

0

Кино салбарт хүүхэлдэйн төрөл бий болоод 100 гаруй жилийн нүүр үзэж байна: хүн төрөлхтний хамгийн анхны хүүхэлдэйн кино “A Fantasy” хэмээгддэг бөгөөд 1908 онд үзэгчдийн хүртээл болж байжээ. Уг хүүхэлдэйн кино нь хар-цагаан, дуугүй хэдий ч чухам энэ л бүтээл “Shrek”, “Zootopia” болон “Finding Nemo” зэрэг орчин үеийн хүүхэлдэйн киноны “өвөг дээдэс” болсон юм.

Бага насаа эргэн дурсаад ганц, хоёр цагийг хүүхэлдэйн кино үзсэн шиг өнгөрөөхөд татгалзах зүйлгүй. Бид тухайн үед алдаршиж шуугиан тарьж байсан хүүхэлдэйн кинонуудыг дахин үзээд дараах дүгнэлтэд хүрлээ: алдартай хүүхэлдэйн кинонуудад нууц зүйл их байдаг ажээ.

Frozen

© “Frozen” / Walt Disney Pictures, © Wikimedia Commons

Агнарр хаан – “Frozen” хүүхэлдэйн киноны Эльза болон Аннагийн эцэг, яагаад ч юм Уолт Диснейтэй тун адилхан харагдаад байгаа юм. Disney студи энэ талаар албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй ч гэлээ хүүхэлдэйн киноны эцэг болон Эренделлын хаанд төстэй зүйл их л харагдана.

 

Shrek 2

© Shrek / Dreamworks Pictures, © Shrek / Dreamworks Pictures, © Shrek / Dreamworks Pictures, © Sofia the First / Walt Disney Pictures

“Shrek 2”–ийн эхний хэсэгт хамгийн ширүүн дүр нь луу байдаг – угтаа бол түүнийг арай өөрөөр төлөвлөсөн байсан гэдэг. Энэ ширүүн амьтан хүүхэлдэйн киноны бас нэгэн гол дүр болох ёстой байв. Илжиг шидэт хандыг уусны дараа луу хувирч Пегас болох тавилантай байжээ.

 

The Lion King 1½

© The Lion King 1½ / Walt Disney Pictures

Disney студи өөрийн бүтээлдээ Микки Маусыг нуух их дуртай. Уламжлал ёсоор кино бүтээгчид “Disney” нэгэн хүүхэлдэйн кинонд Микки-г нуужээ – шүтэн бишрэгчид нь тэнгэрт түгэн харагдах одод дундаас Микки Маусыг олж харсан биз ээ.

 

Cloudy with a Chance of Meatballs

© Cloudy with a Chance of Meatballs / Columbia Pictures

“Cloudy with a Chance of Meatballs” хүүхэлдэйн киноны Флинт анхлан суралцагчдын загасны уургаар загас барьдаг бол аав нь мэргэжлийн загасчны буюу турршлагатай загасчны уурга барьдаг.

 

Toy Story 4

© Finding Nemo / Walt Disney Pictures, © Toy Story 4 / Pixar Animation Studios

Диснейн хүүхэлдэйн кино бүтээгчид өөрсдийн бүтээлдээ үзэгчдэд тэр болгон анзаарагдахгүй сонирхолтой зүйл үлдээдэг. Энэ утгаараа, “Toy Story” хүүхэлдэйн киноны 4 дүгээр хэсэгт гарах хуучны эдлэлийн дэлгүүрт “Finding Nemo” хүүхэлдэйн киноны Немог xулгайлсан усанд шумбагчийн өмсөж байсан шилийг харж болно.

 

Lilo & Stitch

© Lilo & Stitch / Walt Disney Feature Animation

“Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны арын хэсгийн зургийг дан усан будгаар будаж хийжээ. Хүүхэлдэйн киног бүтээж байхад студи санхүүгийн хүндрэлтэй тулгарч зураачид “Lilo & Stitch” киноны арын хэсгийг гараар зурахад хүрсэн байна.

 

Brave

© Brave / Walt Disney Pictures

“Brave” кино бүтээгчид Меридэд зориулж 1500 гаруй төрлийн үс хийж бэлдсэн байжээ. Хэрвээ буржгар охин шулуун үстэй байсан бол метр гарантай урт үстэй байхаар байв.

 

Flushed Away

© Flushed Away / DreamWorks Animation, © X-MEN / Marvel

“Flushed Away” хүүхэлдэйн киноны гол дүрд Хью Жекман дуу оруулжээ. Хүүхэлдэйн киноны дүр өөртөө хувцас сонгож байхад Wolverine-ий хувцас байгааг та анзаарсан уу? Дуу оруулсан жүжигчний бүтээсэн дүрийн хувцас шүү дээ.

 

Aladdin

© Aladdin / Walt Disney Pictures, © Adriana M. Barraza / WENN.com / agefotostock / East News

“Aladdin” алдартай хүүхэлдэйн кинонд бүтээгчдийг нь харж болно – Рон Клементс болон Жон Маскер нар гардаг. Энэ хэсгийг хараад “ажилдаа толгой шумбан орох” гэдэг үг өөрийн эрхгүй бодогдлоо.

 

The Princess and the Frog

© The Princess and the Frog / Walt Disney Pictures

“The Princess and the Frog” хүүхэлдэйн киноны Фасилье докторын санаархал, зан аашийг ханын цаасны хээгээр шууд таньж болно. Энэ дүрийн хорон муу санааг үзэгчдэд шууд ойлгуулахыг зорьжээ.

 

Hercules

© Hercules / Walt Disney Pictures

Аргонавтуудын тухай домогт дурдсанаар, Ясоны толгой дээр хуучирсан усан онгоцны мод унаснаас болж үxдэг. Геркулесийн тухай хүүхэлдэйн кинонд гол дүр “Арго”-д орж ирэхэд адилхан модонд толгойгоо цохино.

 

Finding Nemo

© Finding Nemo / The Walt Disney Company

“Finding Nemo” хүүхэлдэйн киноны махчин загас Брюсийн нэр – “Jaws” киноны аварга том цагаан акулын нэрийг хүндэтгэн өгчээ. Мөн сонирхуулж хэлэхэд, аймшгийн киноны махчин загасны нэр бол Стивен Спилбергийн хуульч Брюс Рэймерийн нэр юм.

 

Coraline

© Coraline / Laika Entertainment

“Coraline” хүүхэлдэйн кинонд гардаг попкорныг бодит харагдуулахын тулд зураачид 250 мянга гаруй үрийг будахын тулд 800 гаруй цаг зарцуулжээ. Эдгээр үрийг Коралинагийн ард байрлах цэцэглэж байгаа модноос харж болох юм.

 

Despicable Me 2

© Despicable Me 2 / Illumination Entertainment

“Despicable Me” хүүхэлдэйн киноны 2 дугаар хэсгийн сүүлд гардаг 3 миньоныг хараад байхад “Minions” киноны дүр сонголтод оролцож байгаа нь тодорхой болно. Чухам энэ л гурван дүр алдартай хүүхэлдэйн киноны гол дүрийг бүтээдэг ажээ.

Хүүхэлдэйн киноны өөр ямар сонирхолтой баримт мэдэх вэ? Танд ямар хүүхэлдэйн кино таалагддаг вэ? Хүүхдүүд тань ямар хүүхэлдэйн кино үзэх дуртай вэ?

88
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *