Жин хасах реалити шоунд оролцож ялагч болж чадсан 14 хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Жин хасах реалити-шоу үзэх нь зөвхөн зугаатай санагдаад зогсохгүй мөн өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх цаг болсныг ч ухааруулдаг сайн талтай. Гэхдээ шоуны оролцогчдын ашиглаж байгаа аргууд маш их шүүмжлэл дагуулдаг. Чанга хатуу хоолны дэглэм, хэтэрхий их ачаалал зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, мөн ирээдүйд эргээд огцом жин нэмэгдэхэд ч хүргэж болзошгүй гэж үзэх болжээ.

Энэ үзэл бодол үнэн эсэхийг шалгахын тулд бид интернет ухаж тухайн үед ялагч болж байсан хүмүүс одоо ямар харагдаж байгааг сонирхосон юм. Харин бонуст нь эрүүл аргаар гуалиг болох оросын шинэ нэвтрүүлгийг танилцуулъя.

Райан Бенсон, “The Biggest Loser” шоуны эхний хэсгийн ялагч

© The Biggest Loser / NBC

Райан Бенсон 2004 онд шоуны анхны дугаарт оролцохоор ирэхдээ 130 кг байсан юм, 55 кг хүртэл турж ялагч болж байсан түүхтэй. Харамсалтай нь 5 жилийн дараа бүр 150 кг болтол таргалсан байв.

2017 онд “The Big Fat Truth” шоунд дахин оролцож амьдралын хэв маягаа өөрчилсөн юм. Одоо тэрээр спортоор хичээллэдэг, гэрэл зургуудаа ч инстаграм хуудсанд бусадтай хуваалцах дуртай.

 

Али Винсент, “Biggest Loser” шоуны 5 дугаар хэсгийн хамгийн анхны ялагч эмэгтэй

© The Biggest Loser / NBC

Шоуны зураг авалтын талбай дээр ирэхдээ 106 кг жинтэй байсан гэдэг. Шоуны үеэр жингийнхээ талыг буюу 50 кг болж туржээ. 2015 он хүртэл жингээ барьж чадсан юм. Гэхдээ тэрээр одоо ихэр хөвгүүдийн аз жаргалтай ээж болжээ, тун удахгүй хэвийн жиндээ эргэж очно гэж найдаж байна.

 

Хелен Филлипс, “Biggest Loser” шоуны 7 дугаар хэсгийн хамгийн ахмад ялагч

© The Biggest Loser / NBC

Олон хүүхдийн эх Хелен шоунд оролцохоор ирэхдээ 117 кг байжээ. Түүний хэлснээр: “Би ялагч болох зорилготой ирээгүй, 20-30 кг хасах нь л надад хангалтай санадаж байсан” гэж ярилцлагадаа  дурджээ.

© StreetStriderTV / YouTube

 

Дэнни Кэхилл, “Biggest Loser” шоуны 8 дугаар хэсгийн ялагч

© The Biggest Loser / NBC

Шоунд ирэхдээ бараг л 200 кг жинтэй байсан ч 108 кг жин хасаж ялагч болоод буцсан хүн дээ.

 

Дарис Жорж, “Biggest Loser” шоуны 9 дүгээр хэсгийн сүүлийн шатанд шалгарч үлдсэн оролцогч

© The Biggest Loser / NBC

Шоу эхлэхэд 157 кг жинтэй байсан буржгар үст залуу шоу дуусахын алдад 80 кг дөнгөж гарсан жинтэй болсон байв.

 

Оливия Уорд, “Biggest Loser” шоуны 11 дүгээр хэсгийн ялагч, төслийн хамгийн амжилттай “төгсөгч”

© The Biggest Loser / NBC

Оливия Уорд 118 кг жинтэй шоунд ирж байсан бөгөөд 59 кг хүртэл турж шоуны ялагч болжээ.

© theobird / Instagram

 

Данниэль Аллен, “Biggest Loser” шоуны 14 дүгээр хэсгийн ялагч

© The Biggest Loser / NBC

Шоуны үеэр бараг л 55 кг жин хассан, өөрөөр хэлбэл 117 кг-ыг 62 кг болгон буулгаж чадсан юм.

 

Рэйчел Фредериксон, “Biggest Loser” шоуны 15 дугаар хэсгийн ялагч

© The Biggest Loser / NBC

Бүсгүй 117 кг-аас 47 кг хүртэл турж зөвхөн үзэгч олныг шуугиулаад зогсохгүй мөн төслийн дасгалжуулагч нарыг хүртэл шуугиулж амжжээ.

 

Жим ДиБатиста, “Biggest Loser” шоуны 2020 оны ялагч

© biggestloser / Instagram
© biggestloser / Instagram

Энэ удаагийн ялагч 175 кг-аас 65 кг болж турсан юм.

 

Петр Васильев, “Взвешенные люди” шоуны 1 дүгээр хэсгийн ялагч

© Взвешенные люди / СТС

Шоу эхлэхэд Петр 155 кг жинтэй залуу байсан гэдэг, шоу дуусахад – 97 кг жинтэй залуу болжээ.

 

Веста Романова, “Взвешенные люди” шоуны 1 дүгээр хэсгийн сүүлчийн шатанд шалгарч үлдсэн оролцогч

© Взвешенные люди / СТС, © romanova_vesta / Instagram

Тэр 123 кг-аас 40 кг хасаж чаджээ.

© romanova_vesta / Instagram

 

Тимур Бикбулатов, “Взвешенные и счастливые” шоуны 2 дугаар хэсгийн ялагч

© Взвешенные люди / СТС

Тимур шоунд оролцохоор бүртгүүлсэн 148 кг жингээсээ бараг 54 кг хасаж чадсан юм.

 

Борис Бобуров, “Взвешенные и счастливые” шоуны 3 дугаар хэсгийн ялагч

© Взвешенные люди / СТС

154 кг-аас 92 кг хүртэл турсан залуу цаашид ч үргэлжлүүлэн турна гэдгээ үзэгч олонд амлаж байв.

 

Антон Авдуевский, “Взвешенные и счастливые” шоуны 4 дүгээр хэсгийн ялагч

© Взвешенные люди / СТС

Өөрийн жин болох 167 кг-аас бараг 50%-ийг хаяж оросын шоуны дээд амжилтыг тогтоожээ.

 

Бонус: “Битва за тело” шоу

“Битва за тело” шоу 2021 оноос эхлэн оросын “Ю” сувгаар гарах болсон юм, гэхдээ уг шоуны бэлтгэл ажил эртнээс явагдаж эхэлжээ. Хөтөлбөр эхлэхээс жилийн өмнө шоунд оролцогчдыг шалгаруулж асван байдаг. Шоуг зурагтаар цацахаас өмнө шоунд шалгарч үлдсэн оролцогчид 12 сарын турш телевизийн нэвтрүүлэгч, тураах хөтөлбөрийн мэргэжилтэн Наталья Давыдовагийн удирдамж дор хичээллэсэн байна. Шоуны хэсэг болгон хэн нэгний эсвэл хосуудын турсан түүхийг өгүүлнэ. Жишээ нь, Ирана болон Александр Кочеревский нар төсөлд ирэхдээ нийт 300 кг жинтэй байсан бол хоёул тус бүр 80 кг хасаж, шоуг орхин явахдаа нийт 140 кг жинтэй болсон байв.

© tetyamotya / Instagram
© tetyamotya / Instagram

Танд үзэх дуртай тураах хөтөлбөр байдаг уу? Ийм шоунд оролцож тураад жингээ удаан хугацаанд барьж чадна гэдэгт та итгэдэг үү?

17
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *