
Хэрвээ танд экзем буюу дерматит гэсэн онош тодорсон бол та тэрхүү арьс загатнан улайх, хуурайших зэрэг арьсыг тань хатааж, улам бүр гүн рүү орох мэт зовиураас салах ямар хэцүүг сайн мэдэж байгаа байх. Мөн зарим нэг өвөрмөц эмчилгээний арга нь сайжруулах биш бүр улам ч муутгаж болно гэдэгтэй санал нийлж л таарна.
1. Стрессгүй амьдар
Стресс хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй бөгөөд үүнд экзем ч бас хамаатай. Судалгаагаар сэтгэл зүйн байдал нь арьсны эрүүл мэндтэй шууд холбоотой болох нь тогтоогджээ. Тиймээс стрессгүй байж чадвал та экземийн эсрэг янз бүрийн эм тариа хэрэглэхгүй байж болох билээ.
2. Хумсан цэцгийн тос
Та ийм тос мэдэхгүй байж болох ч энэ нь экзем эмчлэх хамгийн дэлгэрсэн аргын нэг юм. Хумсан цэцгийн тос нь арьсны үрэвссэн, гэмтсэн хэсгийн цусан хангамжийг сайжруулах зарчмаар үйлчлэх бөгөөд томоохон эмийн сан, дэлгүүрүүдээс олж болно.
3. Наранцэцгийн тос
Наранцэцгийн үрнээс гаргаж авсан тос нь экземийг эмчлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Энэ нь арьсанд бас нэг давхарга бий болгож, хамгаалах зарчмаар үйлчилдэг. Ийм давхаргатай болсны дараа арьс гадны нөлөөнд илүү бага автаж, загатнах, үрэвсэх зэргээс хамгаалдаг байна.
4. Далдуу модны самрын тос
Экземийн үндэсний ассоциацын мэдээлж байгаагаар далдуу модны самрын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, арьсыг бактериас хамгаалдаг байна. Энэ нь дерматит, экзем үүсгэгч бактери арьсны гүнд нэвтрэхээс хамгаалах хамгаалалт болно. Харин тосоо түрхэхдээ гэмтсэн болон үрэвссэн хэсэгт зузаанаар, их хэмжээгээр түрхэх хэрэгтэй.
5. Шулмын шүүр буюу /witch hazel/
Өвөрмөц хачин нэртэй энэ ургамал нь гэрийн нөхцөлд экземийн эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй зүйлийн нэг юм. Навч болон үндэснээс нь өтгөн зунгааралдсан тос гаргаж авдаг байна. Арьсны үрэвсэл болон загатнах зэргийг сайн дарна.
6. Овьёостой усанд орох
Овьёос бол амттай, тэжээлтэй хүнс бөгөөд мөн экземийн эсрэг сайн үйлчилгээтэй билээ. Ялангуяа овьёосны нунтагласан буюу гурил нь илүү их ач холбогдолтой. Ийм гурилаар бэлдсэн зутан нь үрэвссэн арьсыг зөөллөж, загатнахаас сэргийлнэ. Илүү үр дүнтэй хэрэглэхийн тулд ваннтай усанд нунтаг овьёос хийж 15 минут орчим дотор нь хэвтвэл түүний бүх л ашигтай, эрүүлжүүлэх үйлчилгээг авахад тустай.
7. Зүү тавих
Биеийн янз бүрийн цэгт зүү тавьж хүний биеийн энергийн тэнцвэрийг сэргээдэг энэ ардын эмчилгээний арга нь экземийн эсрэг маш сайн үр дүнтэй юм.
8. Харшил
Харшил нь шууд бусаар боловч экземийн өвчлөлд нөлөөлдөг бөгөөд зарим хүнсэнд харшилтай хүмүүс энэ шалтгаанаар экзем өвчинтэй болдог байна. Тиймээс улаан буудай, сүү, газрын самар зэргийг хэрэглэхээс татгалзвал эзкемийн шинж чанар бий болох магадлал буурдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.








Хонгорзул Ц.
2019/02/27 at 12:20
Ээгий Ц. Энхбаяр
Uuriin Tsolmon
2019/02/27 at 12:56
Uuriintuya Sansarbaatar Nandia Barbara
Sainbayar Zorig
2019/02/27 at 13:10
Jiguur Bay
Amarsaikhan Tumur
2019/02/27 at 13:53
Багадондов Одончимэг
2019/02/27 at 14:10
Баасансүрэн Батцэцэг
А. Оюунномин
2019/02/27 at 14:57
Сэба Сэргэлэнбаяр
Энхбаяр Энхмаа.
2019/02/27 at 16:28
Jargalsaikhan Da Ankhbayar Khu
Гэгээ Гэгээ
2019/02/27 at 16:53
999 гэдэг тос үнэн дээ сайн юм байна лээ бүүр биширч явдаг би олон жил энэ өвчнөөс зовж байсан энэ тосноос хойш бүүр мартсан
Bolor Boloroo
2019/02/27 at 18:06
Baigalmaa Tsogtbaatar
Nominzul Enkhtaivan
2019/02/27 at 19:56
П. Эрдэмтөгөлдөр
Nyamsuren Otgonchimeg
2019/02/27 at 20:09
Banu
Zaya Zayz
2019/02/28 at 03:57
Davaadalai Munkhbat
Javzmaa Javzmaa
2019/02/28 at 07:57
Хаан байна утсаа өгөөч
Урангоо Мөнх-Эрдэнэ
2019/02/28 at 08:58
Uranbaatar Munherdene eniig unsh
Javkhaa Mendee
2019/02/28 at 09:49
Nymsvren Banzragch Nymsvren Banzragch
Chulna Natsagdorj
2019/02/28 at 19:11
Dawka Unuruu
Enkhzaya Zayaa
2019/03/01 at 13:07
Otgonbayr Choijilsvren