Эдгээр нууцуудыг мэдсэнээр та үргэлж бусдын анхаарлын төвд байж чадна. Загварлаг харагдахад туслах 13 арга

2

Моод – хэн нэгний зохиосон дүрэм биш харин загварлаг бөгөөд үнэ цэнэтэй харагдах ур чадвар юм. Зарим нэгд нь төрөлхийн чадвар байх бол зарим нэг нь суралцахаас өөр аргүй. Ур чадварыг бид хөгжүүлж, баяжуулж чадна.

Загварын мэргэжилтэн Эвелин Хромченкогийн хэлснээр: “Дурын хувцас эзнийхээ тухай их зүйлийг өгүүлнэ” гэжээ. Тиймээс хувцаслалтдаа анхаарал хандуулах нь зүйн хэрэг, хаана ч, ямар ч нөхцөлд сайхан харагдаж сурах хэрэгтэй.

Загварлаг хэрнээ яаж хямд хувцаслах вэ?

Загварлаг харагдуулах 13 аргыг танд танилцуулах гэж байна, та яг л хэдэн саяыг зарсан юм шиг харагдана. Заавал анхааран уншаарай.

1. Хувцас таны сэтгэлд нийцэж байх ёстой. Хэрвээ таны сонирхож байгаа хувцас сэтгэлд 100% нийцэхгүй эсвэл эргэлзээ төрүүлж байгаа бол – худалдаж авах огт хэрэгггүй.

 

2. Ямар ч хувцастай зохих нэг савхин хүрэмтэй заавал болох ёстой. Бүх цаг үе, нөхцөл байдалд must have хувцас.

 

3. Хувцасны хээг зөв зохицуулж сур. Хэрхэн зохицуулахыг та дүрмээс мэдэж авна.

 

4. Маргааш өглөө юу өмсөхөө урьд орой нь төлөвлөнө – ингээд өглөө өөртөө илүү их цаг гаргах боломжтой.

 

5. Таны дотор хувцас танд яг таарч байх ёстойг анхаараарай. Үүнээс маш их зүйл шалтгаална.

 

6. Таны өдөр тутмын үзэмжид нөлөөлөх моодны лайфхакуудыг байнга сонирхож бай.

 

7. Маргааш өдрийн цаг агаарыг урьд өдөр нь байнга харж байх хэрэгтэй. Цаг уурчдын алдах нь их ч гэсэн цамц бариад гарахад аадар бороонд хэрэг болно.

 

8. Цамцыг бэлхүүс орчмоороо зангидаж өмсөөрэй. Таны биеийн галбир ямар их өөр харагдахыг та төсөөлөхгүй ч үгүй.

 

9. Цаг зав, хүчээ хэмнэхийн тулд үрчийдэггүй материалаар хийсэн хувцас сонгож аваарай. Жишээ нь, ноосон, полиэстер болон деним материалууд байж болно.

 

10. Ханцуйгаа гоёмсог эргүүлж сураарай.

 

11. Үе үе монохром хэв маяг гаргаж байх хэрэгтэй. Заримдаа тод хурц өнгөнөөс ч илүү загварлаг харагдуулах тохиолдол бий.

 

12. Ажлын газрын эсвэл найз нөхдийн тэр болгон ороод байдаггүй хувцасны дэлгүүрүүдээр орохыг хичээ. Ажлын газрынхаа бүсгүйтэй адилхан даашинз өмсөөд тааралдвал аль алинд нь нэг их сайхан санагдахгүй л болов уу.

 

13. За тэгээд хамгийн чухал хэсэг: хувцас таныг баярлуулж байх ёстой. Эс бөгөөд анхнаасаа битгий худалдаж ав.

 

Зөвлөгөө

Гоёл чимэглэлээр өөрийнхөө хэв маягийг тодосгож өгөхөө мартаж болохгүй. Загварлаг гоёл чимэглэл ямар ч хуучинсаг загварыг амилуулж чадах ажээ. Санаж явахад илүүдэхгүй: үнэт эдлэлийг хуванцар гоёл чимэглэлтэй хослуулж зүүж огт болохгүй.

Шинэ улирал ирэхтэй зэрэгцээд моодны чиг хандлагыг байнга сонирхож бай. Өөрийн хэв маягт тохирсон, өөр бусад хувцаснуудтай зохицохоор хувцас л сонгож авна. Эдгээр дүрмүүдийг баримталж яваа цагт та үнэхээр гоё харагдана. Тэгээд ч авсан цалингаа шинэ загварын хувцсанд үрчихгүй байх.

Хувцсаа ухаантай хослуулж өмсөөрэй. Хэрэгтэй мэдээллийг найзуудтайгаа заавал хуваалцаарай.

26
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *