Эцэг хүний агуу их хайрыг өгүүлэх сэтгэл догдлом нэгэн түүх. Магадгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй нь байх

0

“Надад өөрөөр амьдрахыг санал болговол би бодож санах юмгүй шууд л татгалзах байсан”

Хэрвээ шилдгийн шилдэг аав гэдэг цол байсан бол нэр дэвшигчид дундаас хамгийн гол хүн болох Дик Хойтод өгөх байсан биз ээ.

1962 онд Хойтын гэр бүлд хүү Рик мэндэлжээ. Харамсалтай нь, хүүхэд нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн юм. Дик хүүгийнхээ эрүүл мэндийг бага ч болов сайжрах байх гэсэн итгэл найдвар өвөртлөн өдөр болгон хүүтэйгээ хичээллэж цагийг өнгөрөөдөг байжээ.

Рик аавынхаа тусламжтайгаар уншиж сурахын зэрэгцээ компьютер дээр ажиллаж чаддаг болов. Хүү зурагтаар гарах спортын нэвтрүүлгийг үзэх их дуртай. 1977 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хотын марафон гүйлтэнд өөрсдийгөө оролцож чадах эсэхийг хүү ааваасаа асуусан юм.

Урьд өмнө нь гүйлтээр хичээллэж байгаагүй Том-Хойт хүүдээ татгалзаж чадсангүй, ингээд гүйхээр шийджээ. Гүйлтэд бүр хүүтэйгээ цуг оролцсон юм. Дик 8 км замыг хүүгээ тэргэн дээр түрэн гүйжээ. Тэр өдөр хүү аз жаргалаар гэрэлтэж байсан нь хүүгээ хайрлах эцэг хүний хувьд хамгийн том шагнал болж байв.

Энэ өдрөөс хойш Хойтуудын амьдрал эрс өөрчлөгдсөн юм. Тэд спортын уралдаан тэмцээнд оролцож энэ бүхнийг цааш үргэлжлүүлэхээр шийджээ. Хүү, аав хоёр удалгүй 10, 22 бас 42 км замыг цугтаа туулж чадлаа. Үүгээр ч зогссонгүй. “Хойтын баг” триатлоны төрөлд оролцохоор шийдсэн юм.

Рикийн аав одоо зүгээр ч нэг гүйхгүй, бас сэлнэ, хүүтэйгээ цуг унадаг дугуй унана. Дик хүүгээ завин дээр суулгаад өөрөөсөө олсоор уяж хүүтэйгээ цуг сэлдэг гээд та бод доо? Дугуйгаар бол тусгайлан бэлдсэн унадаг дугуйны урд хүүгээ суулгаад л жийгээд байна.

Тэд спортын тэмцээндээ улам л шимтсээр… Дик, Рик хоёр амь дүйсэн нэгэн тэмцээнд оролцжээ – тэр бол Айронмен. Уг тэмцээнд оролцогчид 3,86 км замыг сэлээд, засмалаар 180,25 км замыг унадаг дугуйгаар явж дуусгаад 42,195 зм замыг гүйж туулах ёстой байв. “Хойтын баг” энэ замыг нэг удаа биш, бүр зургаан удаа амжилттай туулж чадсан юм.

2014 онд тэд спортын уралдаан тэмцээнээ орхижээ. Тэдний хувьд марафон болон триатлоны хэдэн мянган тэмцээний ард гарчээ.

Хойтууд Айронменийн хүндэтгэлийн самбарт бичигдэн үлдсэн, мөн тэдэнд зориулж Бостонд хөшөө хүртэл босгосон байна.

Бага-Хойт тусгай сургалтын салбарт зэрэгтэй нэгэн. Тэрээр Бостоны коллежид компьютерын лабораторид хэрэгжсэн нэгэн томоохон төсөлд оролцжээ. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах, төрөл бүрийн даалгавар гүйцэтгэхэд нь туслах төхөөрөмжийг боловсруулахад чиглэсэн юм.

“Надад өөрөөр амьдрахыг санал болговол би бодож санах юмгүй шууд л татгалзах байсан. Энэ хугацааг хүүтэйгээ цуг өнгөрүүлсэндээ би огт харамсдаггүй” гэж Дик Хойт хэлсэн байдаг. Тэрээр хүүгээ аз жаргалтай байлгахын тулд бүхнээ зориулжээ.

Аав Хойтыг үнэхээр мундаг аав гэдэгтэй та санал нийлж байна уу?

70
ХөөрхөнХөөрхөн
21
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

39 Сэтгэгдэл

  1. Ц. Баяраа

    Ц. Баяраа

    2020/12/10 at 12:53

    Аав гэж хичээн сайхан хүн билээдээ

  2. Naadgai Bagsh

    Naadgai Bagsh

    2020/12/10 at 12:55

    үнэхээр л мундаг аав юм бна

  3. Badmaa Buyaka

    Badmaa Buyaka

    2020/12/10 at 13:07

    мундаг аав юмаа

  4. Mijiddorj Mendbayar

    Mijiddorj Mendbayar

    2020/12/10 at 13:23

    Мундаг аав байна

  5. PA MA

    PA MA

    2020/12/10 at 18:01

    💖💖💖

  6. Enkhbaatar So

    Enkhbaatar So

    2020/12/10 at 18:14

    мундаг

  7. Лувсандорж Жаргал

    Лувсандорж Жаргал

    2020/12/10 at 18:30

    Гайхамшигтай А

  8. Tuya Dansran

    Tuya Dansran

    2020/12/10 at 21:12

    Үнэхээр бахархмаар юмаа

  9. Deegii Dek

    Deegii Dek

    2020/12/11 at 03:26

    Ёстой мундаг аав бна.

  10. Мундаг аав байнаа

  11. Enkhtuya Choijilsuren

    Enkhtuya Choijilsuren

    2020/12/11 at 10:43

    Агуу тэсвэр зүтгэлтэй аав.

  12. Oyuntungalag Tungaa

    Oyuntungalag Tungaa

    2020/12/11 at 15:42

    мундаг аав

  13. Гөөргий Оюундалай

    Гөөргий Оюундалай

    2020/12/11 at 19:54

    Аавын хайр гайхамшиг

  14. Altantuya Dagva

    Altantuya Dagva

    2020/12/11 at 19:59

    Үнэхээр мундаг сайн аав юмаа баяр хүргэеэ талархаяа

  15. Munkhiin Tuya

    Munkhiin Tuya

    2020/12/11 at 20:17

    Aztai huu yum

  16. Svhkbator Oyunerdene

    Svhkbator Oyunerdene

    2020/12/11 at 22:09

    Baharhaj bn mundag aav umaa

  17. Төгсөө А

    Төгсөө А'

    2020/12/12 at 00:48

    Iim saihan aawtai bailaa😭😭😭😭😥

  18. Ganbold Rentsendorj

    Ganbold Rentsendorj

    2020/12/12 at 03:11

    Би төлбөрөө төлөх боломжтой энэ мөнгө нь зөвхөн өнгөрсөн долоо хоногт зээл, ачаар хүлээн авсан баталгаа. Энэ нь би бусад итгүүлж аваад хуурч илүү мөнгө, муу биш, төлөх тохиролцсон нь үнэн. Хэрэв та зээл болгохыг хүсэж байгаа бол, би та нарт зөвлөгөө өгч, энэ хүн таныг удирдах бөгөөд та сэтгэл дундуур байх болно

    WHATSAPP :+33 644 673 691

  19. Baasan Ogoo

    Baasan Ogoo

    2020/12/12 at 07:46

    Мундаг аав бна.
    Аавыгаа санаж бна

  20. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2020/12/12 at 09:33

    👏👏 👏💖💖💖🔥🔥🔥💜💜💜❤️

  21. Хүн гэдэг бодьгали жинхэнэ утгаараа байгаа нь энэ.
    Ийм л хүмүүнийг ХҮН хэмээмүй

  22. Nomincovoo Baljinnyam

    Nomincovoo Baljinnyam

    2020/12/12 at 14:13

    Yamar aguu tuuh ve. Yostoi ugeer helj ilerhiileh bolomj alga da. Iim eej j hovor shu. Unendee setgel dogdluulsan shn tuuh bn.

  23. Nomincovoo Baljinnyam

    Nomincovoo Baljinnyam

    2020/12/12 at 14:14

    Ene gaihamshigtai aawd delhii niiteeree bayar hurgej hundetgel uzuuleh bailgui de.

  24. Sandagjaw Oyunmaa

    Sandagjaw Oyunmaa

    2020/12/12 at 15:15

    Denduu mundag aav

  25. Alec Alangua

    Alec Alangua

    2020/12/12 at 16:18

    Үнэхээр мундаг сайхан аав байна бахархаж байна

  26. Наба Наранбаатар

    Наба Наранбаатар

    2020/12/12 at 19:09

    Gaihamshig

  27. Narantuya Naraa

    Narantuya Naraa

    2020/12/12 at 19:43

    Гайхалтай.

  28. Tsermaa Dambadarjaa

    Tsermaa Dambadarjaa

    2020/12/12 at 20:33

    Мундаг хүчтэй аав юм.

  29. Гомбо Эрдэнэчимэг

    Гомбо Эрдэнэчимэг

    2020/12/12 at 21:59

    Ховорхон сайн хүн байж дээ аав нь

  30. Enhtuya Enhee

    Enhtuya Enhee

    2020/12/12 at 23:09

    Uneheer mundag aaw bna

  31. MP Khikaru

    MP Khikaru

    2020/12/12 at 23:36

    Дэлхийн хамгийн азтай хүү ❤

  32. Mungunzul Khishigtogtokh

    Mungunzul Khishigtogtokh

    2020/12/13 at 00:09

    Iim hvn hovor shvvdee mundag gehed bagadah ym bnaa hoorhii mini

  33. Долгорлхам А.

    Долгорлхам А.

    2020/12/13 at 01:11

    Aaw gej hichneen saihan bileedee❤🤗

  34. Uugii Uugii

    Uugii Uugii

    2020/12/13 at 01:49

    Эцэг эхийн агуу хайр.. Хүн үр хүүхдээсээ хэзээч өр нэхдэггүй ачтан нь юм шүү дээ…

  35. Khurtsbileg Huugii

    Khurtsbileg Huugii

    2020/12/13 at 08:02

    Манай Монголд ийм сайн аавууд байгаа… Хас банкны Ганхуягтай амжилт хүсье….

  36. Tvmendelger Narangerel

    Tvmendelger Narangerel

    2020/12/13 at 09:20

    Киног нь ахиж 1 үзэх юмсан

  37. Oyunsuren Dugarjav

    Oyunsuren Dugarjav

    2020/12/13 at 12:11

    Үнэхээр мундаг ховор аав бна шүү дээ.

  38. Duka Bayar-erdene

    Duka Bayar-erdene

    2020/12/13 at 12:58

    Vneheer saihan yumaa…..teghed zarim neg hvmvvs ew ervvl hvvhdeesee tatgalzdag yagaad… vneheer sonin horwooshvv….

  39. Tuvshinjargal Sukhbaatar

    Tuvshinjargal Sukhbaatar

    2020/12/13 at 14:09

    Estoi augaa ih hairiig zoriulsan gaihamshigtai aav yuma.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *