
Эмэгтэй хүн бүр хүчирхэг, өөртөө итгэлтэй, бас биеэ даасан эр хүнийг хажуудаа байлгахыг хүсдэг. Эрчүүд гаднаа Адонис шиг, дотроо Халк шиг байх албагүй боловч, ямар нэгэн байдлаар дээрх шинжүүд бүрдсэн эр хүн эмэгтэй хүнийг хамгаалж, түшиг тулгуур болох юм шиг санагддаг. Зарим эрэгтэйчүүдэд эдгээр шинжүүд байгалиасаа заяагдсан байдаг бол, бусдынх нь хувьд эсрэгээрээ буюу энэ ойлголтоос тэс хол хүмүүс байдаг.

Одон орон судлаачид зурхайн ордууд дотроос хамгийн сул дорой 3 ордыг нэрлэж байна
Мэлхий
Ихэнхдээ Мэлхийнүүд гэр бүлийн ноён нуруу болсон сайн эрчүүд болдог. Түүгээр хүүхэд харуулах, хоол хийлгүүлэх эсвэл хадам ээждээ очиж туслаарай гэхэд – тэд шууд л ёсоор болгоно. Гэхдээ үүний зэрэгцээ, тэдний хамгийн том сул тал нь шийдвэр гаргах чадваргүй, тодорхой бус, эргэж буцсан байдал юм. Мэлхийнүүд ээжээсээ хараат хүмүүс, тиймээс хэрэв тэдний ээж нь ямар нэгэн зүйл хэлсэн л бол, Мэлхийнүүдийн хувьд зөрчиж болохгүй хууль гэсэн үг. Хэдийгээр энэ ордын эрэгтэйчүүдэд авууштай зан чанар олон байдаг боловч, эхнэрүүд нь нөхрийнхөө хажууд байхдаа амар тайван байж чаддаггүй аж.

Жинлүүр
Жинлүүрийн ордын эрчүүд ухаалаг, юмны наадах цаадахыг ойлгодог бас мэдрэмжтэй. Тэд сайн найзууд болж чаддагаас гадна тэдэнтэй хамт байхад хэзээ ч уйдахгүй. Гэхдээ зөвхөн хүчирхэг эмэгтэй – хэмжээлшгүй их хичээл зүтгэл шаардах нэгэн – түүнтэй учирсан бол асуудал эсрэгээрээ эргэнэ. Хүчирхэг эмэгтэй түүнийг аливааг хийлгэхийн тулд маш их зоригжуулна. Энэ ордын эрэгтэйчүүд үнэхээр залхуу. Тэдний хувьд ямар нэг зүйлийг хийхээс илүү хэлэх нь амар санагддаг. Жинлүүрийн ордын эрчүүд үргэлж мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй гэж хэлдэг. Энэ нь тэдний амбиц багатай болон залхуу зан чанартай нь шууд холбоотой.

Загас
Энэ ордын эрчүүдийн толгой манан дунд төөрөлдөж байдаг. Тэдний төсөөлөлд, Загаснууд үргэлж амжилттай, ямар нэгэн зүйлийг хийж бүтээсэн, бас хүчирхэг биеэ даасан хүмүүс юм шиг бодогдоно. Гэхдээ тэдний мөрөөдөл бодит амьдралтай нүүр тулгарахад, тэдэнд асар их энерги болон цаг хугацаа шаардлагатай болдог. Үүнээс үүдэж Загаснууд өөрөөсөө хүчирхэг эмэгтэйг хань ижлээрээ сонгож, амьдралаа авч явах үүргийг гэргийдээ хариуцуулдаг байна. Дараа нь тэр үргэлжлүүлэн хий хоосон мөрөөдсөөр байх болно.

Бүх зүйлд дүрэм журам, заавал ийм байна тийм байна гэсэн ойлголт байх учиргүй тул, дээрх шинжүүд таны нөхөр болох хүний зан чанарт огт байхгүй байх ч боломжтой. Хэрэв тэр сул талаа засахаар нэгэнт эргэлт буцалтгүйгээр шийдсэн бол, хэн ч түүнийг сул дорой гэж дуудаж чадахгүй шүү дээ.

Та энэ зурхайн мэдээлэлтэй санал нэг байна уу? Өөрийнхөө үзэл бодлыг сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.








Erdenechimeg Gagaa
2019/11/10 at 06:58
Yostoi khydlaa zurkhai bna
Эрдэнэцэцэг Бүргэдээ
2019/11/10 at 13:24
Загасаа гэж.
Jargalsuren Ayush
2019/11/10 at 16:26
Hudla
Ариука Ариука
2019/11/10 at 17:30
би нээрээ юм болгон дээр явж байхынмаа ?
Munkhbaatar Pagma
2019/11/10 at 19:40
Hucadgiin bee…..
Ikhbayar Tamir
2019/11/10 at 21:15
Hud2 hudlaa huniig tataj mongo oloh gsen huurmag zuil
Bilguun Bat
2019/11/11 at 02:39
Zurhai bol eruusuu ogt hudal zuil yum.tailbarlaad uguy ta nart.tiim tiim ordniih hulchgar gesen bn.tegvel unendee bol buh ordniihond hulchgar humuus bn.bas zorigtoi humuus ch bn.zuvhun ter ter ordniihon hulchgar bn gej bol hudal zuil yum.bas tiim ordniihon iluu unench enee teree bol bas l hudal.ali ch ordniihond unench hun bga.neg yosondoo neg sard tursun hun bur adilhan bh yamar ch bolomjgui
Sunrise NM
2019/11/11 at 06:18
Hudlaa sul doroi gj aluulhan haha
Э. Сүхбат
2019/11/11 at 19:20
Teneg zurhai hha iim hunii zohiold itgej huvi zayagaa meddeg garuudiig harahaar ineed hureed bdiisht?
Enhbat Dembereldorj
2019/11/11 at 19:36
solior
Өсөхөө Өсөхбаяр
2019/11/11 at 19:37
Bulgaa Buugii muu aimhai
Ag Ar
2019/11/12 at 23:30
Ashgui alga bn
Husel Temuulel
2019/11/13 at 00:33
Bas tiim hun bdiimuu
Жигүүртэн
2022/05/18 at 09:50
Санал нэг байна.Одоо л дорой байснаа мэдрэх гэж