
Ямар ч бүтээлч блогчин хүн сайн гэрэл зураг бүх зүйлд гэрэл нэмдэг гэдгийг мэднэ. Гэтэл танд гэрэл гэгээ татсан мэргэжлийн хэмжээний студи байхгүй бол сайн зураг авах нь жинхэнэ сорилт болж хувирна. Ширээн дээрх өөрийн гараар хийсэн гоёмсог жимстэй бялуу, дэгжин гоёл чимэглэлийнхээ зургийг үнэхээр ‘cool’ авахын тулд сандал дээр зогсох, шалан дээр хэвтэх, хүзүүгээ ерийн бишээр эргүүлж нугалах зэргээр ихэд хичээдгийг тань ойлгож байна. Тиймээс ч яг л шилдэг гэрэл зургийн студид авсан юм шиг ширээн дээрх зүйлсийн гайхалтай зураг авахад тус болох дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа билээ. Дашрамд дурдахад энэ аргуудыг хэрэглэхэд ямар нэгэн үнэтэй тоног төхөөрөмжинд мөнгө зарах шаардлага огтхон ч гарахгүй юм.
1. Байгалийн гэрэл
Хамгийн сайн гэрэл бол цонхоор орж ирж буй байгалийн гэрэл юм. Хэзээ ч зохиомол гэрэлтүүлэг буюу флаш бүү ашигла. Гэр дотуураа явж, байгалийн гэрэл хамгийн сайн тусаж байгаа хэсгийг ол, энэ тохиолдолд зөвхөн гал тогооны өрөө эсвэл албан өрөөгөөрөө хязгаарлагдах хэрэггүй. Хэрвээ угаалгын өрөө чинь гэрэл сайтай бол тэнд байсан ч болно.
2. Дуурайлгаж хий
Хамгийн ашигтай бөгөөд үнэтэй биш зүйл бол цагаан болон алтлаг талууд бүхий нугалдаг гэрэл ойлгогч. Энэ нь ямар ч сүүдэртэй газрыг гэрэлтүүлж дөнгөнө. Үүнийг хэн нэгнээр бариулаад эсвэл хавчаар ашиглан тогтоож болно, бүр болохгүй бол гэрэл зургийнхаа аппаратыг гурван хөлт сууринд тогтоогоод гараа чөлөөтэй ашиглаж болно.
3. Хялбархан дэвсгэр
Хуйлмал цагаан цаас эсвэл цагаан өнгөтэй том хөөсөнцөр хавтан нь дэвсгэр хийх хялбар бөгөөд хямд төсөр шийдэл юм. Харин цаасаа бүүдгэр буюу matte өнгөтэйг сонгоорой, эс тэгвэл гэрэл ойлгоод байх болно. Гэрлийн эх үүсвэр дээрээ гэрэлтдэг цагаан даавуугаар бүтээж өгснөөр гэрлийг гайхалтай зөөлрүүлж өгдөг. Харин хар дэвсгэр нь илүү хурц сүүдэр үүсгэхэд тусалдаг.
4. Хуурмаг гэрэл
Байгалийн гэрэл үнэхээр гайхалтай боловч үргэлж хүссэн зүйлийг өгч чаддаггүй. Тугалган цаас, гар толь, гар чийдэн зэрэг гэрэл ойлгох, гаргах зүйлс нь таны зурагт нэмэлт гэрэл өгч чадна.
5. Зөв өнцөг
Хичнээн яарч, ажлаа хурдан дуусгахыг хүсэж байсан ч жаахан тэвчээр гаргаад өнцгүүд дээр ажиллаад үзээрэй. Заримдаа 2 цагийн өнцөг болон 6 цагийн өнцгийн хооронд их ялгаа гарч, бүх зүйлийг өөр болгох нь бий. Зургаа 90 хэмийн өнцгөөс авах уу, 45 хэмийн өнцгөөс авах уу эсвэл бүр эгц дээрээс нь авах уу гэдгээ бодож үзэх хэрэгтэй.
6. Эмхэлж зохион байгуул
Эмх цэгц бол гол түлхүүр, ганцхан байдал дээр бүү зогс. Бүхий л байдлаар эмхэлж, өрж, зохион байгуулж үз. Таны энэ ч болохгүй дээ гэж харж байсан зохион байгуулалт компьютер дээр огт өөр харагдаж ч мэднэ. Өндрөөс, доороос гээд ерөнхий дүрмээс өөр бүхий л байдлаар зургаа ав.
7. Гуравдагч хөл
Хэрвээ та байж болох хамгийн шилдэг зургийг авахыг хүсэж байгаа бол гурван хөлт тулгуурыг ашигла. Энэ нь сандал, тавиурын орой гэх мэт найдваргүй өндөрлөгүүд дээр аппаратаа байрлуулахаас хамгаалахын хамт илүү тогтвортой, хурц зураг авах боломжийг олгоно.
8. Бүтээлч суурь
Ширээн дээрхээ бүтээлчээр эмхэл. Жигнэмэгний хуучин цаас, пергамент цаас, цагаан алчуур, хөөсөнцөр хавтан, принтерийн цаас гээд бүтээлч, урам зориг дүүрэн орчин бүрдүүлэхэд хэрэгтэй бүхнийг ашигла.
9. Илүү ойрт
Та хоол эсвэл өөр юуны ч зураг авч бай хамаагүй байж болох хэмжээнд хүртэл ойрт. Жижиг талханцарыг холоос харахад жирийн л жигнэсэн бүтээгдэхүүн харагдана. Харин дүрсийг томруулж татахад үнэхээр амтлаг урлагийн бүтээл болж хувирна.
10. Бусад нэмэлт чимэглэл
Цэцэг, шилэн аяга, лаа эсвэл гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт зүйлсийг донжийг нь олон байрлуулснаар зураг илүү хараа булаам болно.
Хамгийн сүүлд хэлэх нэг зүйл бол дадлагаж, дадлагаж бас дахин дадлагаж. Гоё зураг бүхий блогуудаар зочилж, гэрэл зурагчид ямар өнцөг сонгож, ямар бүрдлийг бий болгосныг ажигла.








Khuslen Man'utd
2014/07/17 at 08:02
olsoj yawj bgad yu harchwaa yoo