Хүн төрөлхтний тасралтгүй оршин байх үндэс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс билээ. Яг л өдөр шөнө шиг, арга билиг шиг, хар цагаан шиг хослон орших энэ хоёр бодгалийг эрх тэгш, харилцан адил гэх нэгэн байхад эрчүүд илүү эсвэл эмэгтэйчүүд илүү гэх хүн ч бий. Ямартай ч нэгэндээ байхгүй зүйлийг нөгөө нь нөхөж байдаг хорвоогийн тэнцвэрт байдлын хуулийн хүрээнд орших энэ хоёр бодгалийн эм хүйс нь эр хүйсээсээ давамгайлдаг гэх 10 зүйлийг энд нийтэллээ.
1. Маргаан өдөөх
Бүсгүйчүүдийн эрчүүдээс илүү байдаг нэг зүйл бол ойлгомжтой шалтгаангүйгээр хэрүүл маргаан өдөөх байдаг аж. Эрчүүд ерөнхийдөө сайн найзаа цохихын өмнө байж болохоос хоёр дахин их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байх хэрэгтэй байдаг гэнэ.
2. Хөхөөр хооллох
Хүүхэд төрүүлэх, хөхөөр хооллох гэдэг хоёр зүйл бол угаас эрчүүдэд огтоос заяагаагүй зүйл.
3. Менежмент
Олон мэргэжилтнүүд эмэгтэй удирдагчид эр хүйсийн өрсөлдөгчдөөсөө сайн сонсогч, сайн зөвлөгч, асуудлыг шийдвэрлэгч, олон үүрэг даалгаврыг гүйцэтгэгч байж чаддаг зэргээрээ илүү гэдгийг хэлдэг.
4. Урт насалдаг
Шинэ Английн зуугаас дээш настнуудыг судлах судалгааны үр дүн дэлхийн хүн амын дундах 100-аас дээш настнуудын 85%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг болохыг тогтоожээ. Ерөнхийдөө эмэгтэйчүүд эрчүүдээс 5-10 жилээр урт насалдаг.
5. Өвчинтэй тэмцэх чадвар
Эмэгтэйчүүдэд өвчин эмгэгтэй тэмцэх нууц зэвсэг байдаг нь эстроген буюу эстриол даавар юм. Эстроген нь эмэгтэйчүүдэд ханиад шуухинаа, халдвартай тэмцэх чадварыг өгдөг.
6. Эрүүл хооллолт
Миннесотагийн их сургуулиас 14,000 хүнийг хамруулан явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрүүл хоол сонгодог нь батлагдсан байна. Энэ нь магадгүй шилдэг тогооч нар зөвхөн эрчүүд байдгийн шалтгаан ч байж болох юм.
7. Асуудлыг арчиж хаях
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хамаг асуудлаа ярьж байж санаа нь амардаг хүмүүс. Нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 53% нь стрессдүүлж байгаа асуудлаа найзууддаа ярьдаг бол эрчүүдийн 29% нь ярьдаг гэсэн үр дүн гарчээ. Үлдсэн 71% нь хөл бөмбөгийн тухай ярих гэж паб руу явдаг гэжээ.
8. Дэлгүүр хэсэж, худалдан авалт хийх
Энэ тал дээр ямар ч эргэлзээ, өрсөлдөөнгүйгээр эмэгтэйчүүд ялна.
9. Ажлын ярилцлаганд ялах
Баруун Онтариогийн их сургуулийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд ажлын ярилцлагын стрессийг хянахдаа илүү чадамгай байдгийг тогтоожээ. Судлаачид эмэгтэйчүүд ярилцлаганаас өмнө илүү нервтдэг ч яг жинхэнэ ярилцлагын үеэр илүү сайн баййж чаддаг гэдгийг хэлж байна. Эмэгтэйчүүдээс эрчүүдээс илүү сайн бэлтгэдэг нь гарцаагүй юм.
10. Эрүүл ахуйч байдал
Ажлын байранд хийсэн нэгэн судалгаагаар эрчүүдийн ширээ эмэгтэйчүүдийнхээс эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаараа доогуур байгааг тогтоосон байна. Судалгааны үр дүн эрчүүдийн ажлын хэсэгт эмэгтэйчүүдийнхээс 10-20%-иар илүү их бактери байгааг харуулжээ.
Э. Мөнхөө
2014/07/16 at 11:48
أحصل على المزيد من المتابعين من هنا / Get more followers from here >>> https://www.facebook.com/notes/mohamed-ghrab/official-liker-httptn-likersyolasitecom/1456708241249468 (y) 213 (y)
Э. Мөнхөө
2014/07/16 at 11:48
أحصل على المزيد من المتابعين من هنا / Get more followers from here >>> https://www.facebook.com/notes/mohamed-ghrab/official-liker-httptn-likersyolasitecom/1456708241249468 (y) 213 (y)
Зочин
2014/07/16 at 12:31
eregteechuudiinh ni bas niitleech
batuka
2014/07/16 at 19:27
niitleh yu bhawdee ene 10 aaas busad buh chadwaraaraa erchuud iluu gesen ugshdee
Зочин
2014/07/30 at 12:10
Mongol ohid araichdee eniig hardaa. http://www.pornhub.com/album/3304661