Бид үүнийг төдийлөн сайн мэддэггүй: хэтэрхий их унтах нь эрүүл мэндэд маш аюултай!

2

Дийлэнх хүмүүс илүү олон цаг унтах юм бол маргааш өглөө нь эрч хүчээр дүүрэн сэрнэ гэж боддог. Судалгаанаас үзэхэд шөнө 7-9 цаг унтах нь ач тустай гэж үздэг боловч хэтэрхий олон цагаар унтвал эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө учруулдаг байна. Хэт нойрмог байдал нь өвчин бөгөөд тухайн хүн хэтэрхий их унтах эсвэл өдрийн турш маш их ядарсантай холбоотой – ядаргаа унтсан ч арилахгүй.

Хэрэв та өвдсөн үедээ унтахыг хүсвэл энэ нь хэвийн зүйл бөгөөд энэ нь эрүүл мэндийн асуудлаас болж бие өөрийгөө нөхөн сэргээх эсвэл ачааллах гэж байгаатай холбоотой, гэхдээ хэтэрхий их унтах нь депресс болон нийгэм, эдийн засгийн статус доогуур байгаагийн илрэл байж болно – хоёулаа эрүүл мэндийн асуудал болж хувирна.

1. Эрч хүч сулрах

Хүнд шөнө эсвэл стресстэй өдрийн дараа унтмаар санагдах нь хэвийн зүйл, гэхдээ өдөр бүр бүхэл өдөржингөө ядрах нь – бүтэн нойртой унтсан ч гэлээ – магадгүй та хэтэрхий олон цаг унтаж байгаатай холбоотой байж мэднэ.

 

2. Ой санамж муудах

Эргэлзэх болон ой санамж муудах зэрэг нь хэт нойрмог байдалтай байх үед илрэх шинж тэмдгүүд юм. Мөн эрүүл мэндийн асуудалд орох үед эдгээр шинж тэмдгүүд илэрч болох бөгөөд шөнө хичнээн цаг унтаж байгаагаа тэмдэглэх хэрэгтэй, ингэснээр эмчид үзүүлэх үед таны нөхцөл байдлыг ойлгоход амар байх болно.

 

3. Чихрийн шижин өвчний эрсдэл

Хэтэрхий их унтах эсвэл хэт бага унтсанаар үр дүнд нь чихрийн шижин өвчин тусах өндөр эрсдэлтэй болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

 

4. Жин нэмэх

Хэрэв тухайн хүн хэтэрхий их унтвал жин нэмнэ. Дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллосон ч гэсэн ялгаагүй жин нэмэх л болно. Судалгаанд оролцсон хүмүүсийн 21% нь 9-10 цаг унтдаг бөгөөд 6 жилийн хугацаанд их хэмжээгээр жин нэмсэн нь батлагджээ.

 

5. Толгой өвдөх

Хэрэв таны толгой тогтмол өвддөг бол тэр тусмаа унтаад сэрсний дараа өвдөж байвал энэ нь хэтэрхий их унтсанаас болж мэдрэлийн дамжуулагч, серотонинд нөлөөлж байгаатай холбоотой.

 

6. Улам их депресстэх

Тогтмол, тогтсон, тохирсон цагт унтаж хэвших нь депрессийг бууруулдаг бол их унтах нь депресстэх гол үндэс болдог. Мөн нойргүйдэл нь депресстэй холбоотой бөгөөд энэ төрлийн асуудалтай хүмүүсийн 15% нь их унтдаг болох нь тогтоогдсон байна.

 

7.  Нурууг өвчлүүлэх

Нуруу нь өвддөг хүмүүсийн ихэнх нь орон дээрээ олон цагийг өнгөрүүлж байгаатай холбоотой байх нь бий. Хөдөлгөөн хязгаарлагдаж байгаа учир нуруу өвчилнө.

 

8. Зүрхний өвчин

Эмэгтэй хүний хувьд олон цагаар хэт их унтах нь зүрхний өвчин тусах гол хүчин зүйл болдог гэнэ. Нэгэн эрүүл мэндийн судалгаагаар 70,000 хүнийг оролцуулсан бөгөөд шөнө бүр 11 болон түүнээс олон цаг унтдаг эмэгтэйчүүд дунджаар 8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчин тусах эрсдэл 38% илүү болох нь тогтоогджээ.

16
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *